Бүгд л хэн нэгнийг хайрлахыг хүсч байдаг. Энэ бол жам ёсны хандлага. Энэ хандлага бүгдэд бий. Хэрэв танд өөрийн хайраа зориулах ямар ч объект байхгүй бол энэ материаллаг ертөнцөд заримдаа бид муур, нохойг хайрлаж эхлэдэг. Ойлгож байна уу? Би хэн нэгнийг хайрлах ёстой байна шүү дээ! Хэрэв би өөрийн хайранд тохирохуйц хэн нэгнийг олж чадахгүй бол би өөрийн хайраа ямар нэг хобби руу эсвэл ямар нэг амьтан руу чиглүүлдэг.

Хайр бидний дотор оршин байгаа, тэрээр бидний дотор зүүрмэглэн байгаа. Бидний Кришнаг хайрлах хайр бидний дотоодод зүүрмэглэн байдаг. Тэрээр бидний дотор оршин буй. Гэвч бидэнд Кришнагийн тухай ямар ч мэдээлэл байхгүй, бид Кришнагийн тухай юу ч мэддэггүй учраас бид өөрсдийн хайраа ямар нэг зүйл рүү чиглүүлдэг. Тэгээд эцэстээ энэ нь биднийг урам хугаралд хөтлөдөг. Учир нь тэр нь хайрын жинхэнэ объект биш тул тэр нь биднийг эцэстээ урам хугаралд хөтлөн аваачдаг.
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын лекцээс, 1967-01-15, Нью-Йорк
Users Today : 42
Users Yesterday : 117
Total Users : 54823
Views Today : 49
Views Yesterday : 132