Давсархаг амт нь амьдралын эрч хүчийг хүчтэй нэмэгдүүлж, мөн даралтыг ихэсгэдэг. Тиймээс даралт ихтэй хүмүүс бол давсархаг амтанд бүү татагдаарай. Давсалсан өргөст хэмх мөн хориотой. Аюурведэд далайн, хавч, шүрээр хийсэн янз бүрийн эм тан бэлдмэлүүдийн тухай өгүүлсэн байдаг. Тэдгээр нь давсархаг амттай ба мэдрэлийн системийг тайвшруулдаг. Давс нь ватаг(хий) үгүй болгох ба түүнийг бүр үнсэн товрого болтол шатаадаг. Хэрэв та энгийн нэг давс аваад түүнийг хайруулын тавган дээр халаагаад, хүүдийнд хийж өвдөж байгаа үе мөчин дээрээ тавих аваас, тэрээр тэндээс хийг хөөн гаргах бөгөөд өвдөлт байхгүй болно. Давсархаг амт үүнийг хийдэг. Хэрэв та ханиалгаад зүгээр болохгүй байвал давсыг цээжин дээрээ тавих хэрэгтэй. Хайруулын тавган дээр давсаа бага зэрэг халаагаад дараа нь даавуун уутанд хийж, цээжин дээрээ тавиарай. Ийм маягаар эмчилж болдог. Давс нь вата буюу хийг үгүй болгодог.
Давсанд онцгой нэгэн шинж чанар бий. Тэрээр мэдрэлийн эд эсийг дэмжин тэтгэж өгдөг. 20 орчим давсны төрөл бий. Бид ердөө ганц төрлийн давс буюу чулуун давсыг л сайн мэддэг. Энэ нь хамгийн бүдүүлэг, хамгийн хямд бас хамгийн хортой. Бүх зүйл өөрийгөө хөнөөхийн тулд бий болсон байгааг анзаарч байна уу? Яагаад тэр вэ? Яагаад давсыг худалддаг юм бэ? Шунахай сувдаг сэтгэлээс.. Мөн хар давс гэж бий. Хар давс нь цагаан давснаас юугаараа ялгаатай вэ? Цагаан давсны анхдагч элементүүд нь ус, гал. Хар давсны анхдагч элементүүд нь гал, шороо. Үйлчлэл нь өөр өөр. Хар давс нь өөрийн гэсэн амттай ба илүү нарийн мөн чанартай бөгөөд цагаанаа бодоход харьцангуй бага сөрөг нөлөөтэй.
Давс нь ямартай ч биед хэрэгтэй. Тэрээр бага хэмжээгээр хэрэгтэй байдаг ч хэрэв давс нь ихдээд ирвэл хүний ухааныг хэт их идэвхижүүлнэ гэсэн үг. Тухайн хүн маш ихийг хүсч эхлэх ба маш хурднаар бүх зүйлд хүрэх гэж зүтгэнэ. Үүнийг хүмүүс, хувь заяаны ачааныхаа өмнө нь гүйх хэмээн ярьдаг.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 42
Users Yesterday : 117
Total Users : 54823
Views Today : 49
Views Yesterday : 132