Дан ганц амт төдийгүй эрүүл хоол хүнс
Хоол хүнсний амт бол хоол өөрөө биш. Харин бидний түүнд хандах хандлага юм. Хамгийн тансаг хоолыг та идэж болох ч хэрэв ухаан тань цухалдсан, түгшсэн төлөвт байгаа бол тэр хоол амтгүй санагдана. Түүнээс гадна тийм хоол нь бидэнд хор болно. Ийм учраас хоолыг зөвхөн ухамсрын тайван амгалан төлөвт идэх нь чухал. Энэ тал дээр эмэгтэйчүүд анхаарал хандуулах ёстой. Бүхий л идэвхитэй үйлүүдийг үдийн цайны цагаар цуцлаж болно. Телевизорыг, компьютерыг, утсыг унтраах гэх мэт. Сонингоо хойш тавьж, номоо хааж, түүний талаар нэг цаг дурсан санахгүйн тулд хүлээн авах шатны ажлаа түр зогсоогоод. Хоол идэх үедээ ийм маягаар төвлөрөх нь бүх гэр бүлийн гишүүдийн биеийн болоод сэтгэл санааг эрүүлжихүй рүү хөтлөдөг. Энэ тохиолдолд эхнэр хүн эмчийн дүрд тоглож буй юм. Түүний шийдэмгий байдлаас түүний хайртай хүмүүсийн эрүүл мэнд хамаарах болно. Хэрэв тэрээр энэ тал дээр санаа тавихгүй аваас гэр бүлд нь байнгад архаг өвчин оршсоор байх ба тэрээр өөрөө байнгад таагүй мэдрэмжийг мэдэрсээр байх болно.

Хоол бол бүх зүйл
Хоол гэдэг дотор бүхий л мэдрэхүйн ханамжууд багтан явдаг. Дүрс хэлбэр бол нүдний хоол хүнс, үнэр бол хамарны хоол хүнс, хүрэлцэхүй бол арьсны хоол хүнс. Туршлагатай эхнэр хүн энэ төрлийн хоол хүнснүүд тансаг чамин, гэрт зохих ёсны хэмжээтэйгээр байх тал дээр санаа тавьж байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хувьд хоол бэлдэх үйл нь нэг минутад л болчихдоггүй. Тэд гэр бүлийн бүх гишүүд сэтгэл ханамжтай, тайван амгалан байх тал дээр байнга санаа тавьж байдаг. Эхийн анхаарал халамж нь хүмүүний мэдрэхүйнүүдийг дэвшилттэй бас сэтгэл ханамжтай болгох мэдрэмжээр дүүргэх чадвартай байдаг. Орчин үеийн сэтгэл зүйн судалгаагаар, амттай хоол, тааламжтай хөгжим, хайр дүүрэн харьцаа тархины яг тэр нэгэн хэсэгт үйлчилдэг болохыг тогтоосон. Гэртээ хайр байлгахыг хүсч байна уу? Тэгвэл гэрт тань тааламжтай хөгжим эгшиглэж, сайхан үнэртэй, дур булаам хоол хүнс бэлтгэгддэг байг. Түүнээс гадна дур булаам эмэгтэйн дүр байдал тархины төвтэй холбоотой бөгөөд тэр төв нь мөнгө олох хүслийг хариуцаж байдаг хэмээсэн. Ийм учраас эмэгтэйчүүд үргэлж гоё сайхан харагдаж байх ёстой. Энэ бол түүний зэр зэвсэг. Энэ бол түүний сүйрлээс хамгаалагдах хамгаалалт. Эмэгтэй хүний байгалийн гоо үзэсгэлэнгээс өөр эрчүүдийн залхуурлыг засах сайн арга юу ч байдаггүй. Хэрэв энэ дүрмүүдийг баримтлах аваас төрөл төрөгсдийн, ойр дотныхны мэдрэмж нь хайр болон найзархаг нөхөрсөг эмоциудаар дүүрэх болно.
Сав суулганы тухай
Цэвэрхэн сав суулга нь эмэгтэйн цэвэр ухамсрыг заадаг. Эмэгтэй хүн гэрийнхээ сав суулгыг угааж байх үед тэрээр өөрийн зүрх сэтгэлээ ашигч хонжооч хүслээс угаан цэвэрлэж байдаг. Энэ бол гэр бүлийн амьдралдаа аз жаргалд хүрэх хамгийн баттай арга юм. Орчин үеийн гэр бүлд хэн ч сав суулга угаахыг хүсдэггүй. Энэ нь тэнд ашигч ар харсан үзэл ноёлож байнаа гэсэн үг юм. Тийм уур амьсгалд аз жаргал оршин байж чадах уу?
Сав суулгыг шөнө угаахгүйгээр хонуулах нь хаалга үүдээ дэлгээтэй хонуулахтай адил. Аз жаргал, эд баялаг тэр гэр бүлээс явж оддог. Сайн гэрийн эзэгтэй бол бохир сав суулгыг тэр ч байтугай хоол бэлдэж байх үедээ ч тэвчиж чаддаггүй. Энэ бол гэр бүлийнхээ сайн сайхны төлөө санаа тавих түүний арга зам юм. Сав суулга нь өөртөө татах онцгой хүчийг шингээсэн байдаг. Цэвэр сав суулга нь гэр оронд сайн зочдыг урин дууддаг бол бохир сав суулга муухан зочдыг урин дууддаг. Эндээс тэр гэрт, тэр айлд удаан байх эсэх асуудлыг хялбархан шийдэж болно. Хэрэв сав суулгаа угаагаагүй байх аваас тэр гэрээс нар шингэхээс өмнө явах нь дээр байдаг.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 42
Users Yesterday : 117
Total Users : 54823
Views Today : 49
Views Yesterday : 132