Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 2 9 7 5
Users Today : 23
Users Yesterday : 121
Total Users : 52975
Views Today : 33
Views Yesterday : 143
[site_reviews_form]
Spread the love

Хоолны ширээ

Таны амьдрал яг л таны хоолны ширээ шиг харагдах болно. Ширээгээ аль болох гоё сайхан бөгөөд урт хугацаанд чимэглээрэй. Тэгэх аваас таны амьдрал мөн л амттай, гайхамшигтай болох болно. Танай ширээн дээр хоосон зай хэдийчинээ бага байна, амьдралд тань төдийчинээ бага хоосрол таныг хүлээх болно. Хоосон зай бол та өөрийн бүхий л зүрх сэтгэлээ өөрийн гэр бүлдээ өгөхөд хараахан бэлэн биш байгааг илэрхийлж буй. Ширээгээ дүүргэ, таны зүрхэнд ямар ч зай үлдээхгүйн тулд, ямар нэг бохир буруу хүсэл ба бодол санаа орогнох зайг үлдээхгүйн тулд.

Дотоод гоо үзэсгэлэн

Түүнчлэн эмэгтэйчүүдийн жинхэнэ гоо үзэсгэлэн бол түүний гал тогооны урлагийн гоо сайхнаар илэрдэг. Энэ бол түүний дотоод мөн чанар юм. Тийм маягаар түүний мөн чанарыг хялбархаан таньж болно. Биеийн хэлбэрээр ирээдүйг нь зүгээр нь тодорхойлоод зогсохгүй гэрт байгаа хоолоор нь ирээдүйн хань ижлээ хялбархан таньж болох ба танд, дараа дараагийн угтан ирэх он жилүүдэд ямар “аюул” нүүрлэж байгааг таньж болноо гэсэн үг.

Хольж хутгах ид шид

Эмэгтэйчүүд, хоолыг хутгаж байхдаа тэрээр гэр бүлийн бүхий л гишүүддээ аз жаргалыг хүсч байх ёстой ба бат бөх харьцааг бясалгаж байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоолыг цагийн зүүний эсрэг хутгах нь осолтой. Учир нь эзотерик практикт үүнийг харилцаанд хагарал үүсгэхийн тулд хэрэглэдэг. Гэвч хэрэв өөрийн эр нөхрийн сайн сайхны тухайд бол (энэ нь цөөн биш тохиолддог) туршаад үзэж болно. Гэхдээ хэт автах хэрэггүй. Зүгээр л суугаад, нөхөртэйгөө тохиолдоод байгаа асуудал проблемынхоо тухай ярилц.

Ид шидтэй өлсгөлөн

Хоол хүнс маш их өлссөн үед маш амттай болдог. Ийм учраас эмэгтэйчүүд ойр ойрхон хоол идэхийг зуршил болгож болохгүй. Бага боловч тэжээллэг хоол нь гэр бүлийн гишүүдийн амтны мэдрэмжийг бүхий л амьдралынх нь туршид хадгалах болно. Эс тэгвээс таны хоолны амт аажмаар буурч, үр дүнд нь таны харилцаа аажмаар муудах болно. Бүгд л өөр өөрийн шинэ амтыг эрж хайх болно.
Ядуу хүмүүсийн хэрэглэдэг хоол хүнс үргэлж илүү амттай байдаг гэдгийг сэтгэл зүйчид батлажээ. Учир нь өлсгөлөн амтыг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь чинээлэг хүмүүсийн дунд ч хааяа тохиолддог. Баян чинээлэг хүмүүсийн хоол боловсруулах систем ихэвчлэн сул байдаг. Гэтэл ядуу зүдүү хүмүүсийн ходоод бараг ч зэвтэй хадаасыг боловсруулж шингээчихээ шахдаг.

Буддын шашны ном сударт өгүүлснээр бол өдөрт гурав хоол идэх нь адгуус амьтны норм юм, өдөрт хоёр хоол идэх нь хүмүүн нарын норм юм, өдөрт нэг удаа хооллох нь ариун гэгээнтнүүдийн хэвшил юм хэмээсэн байдаг. Хоёр удаа хооллоход ухамсар хоолон дээр төдийлөн төвлөрөхгүй бөгөөд гурван удаа хооллоход хүчтэй төвлөрөх болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Spread the loveХоолны ширээ Таны амьдрал яг л таны хоолны ширээ шиг харагдах болно. Ширээгээ аль болох гоё сайхан бөгөөд урт хугацаанд чимэглээрэй. Тэгэх аваас таны амьдрал мөн л амттай, гайхамшигтай болох болно. Танай ширээн дээр хоосон зай хэдийчинээ бага байна, амьдралд тань төдийчинээ бага хоосрол таныг хүлээх болно. Хоосон зай бол та өөрийн бүхий л зүрх сэтгэлээ өөрийн гэр бүлдээ өгөхөд хараахан бэлэн биш байгааг илэрхийлж буй. Ширээгээ дүүргэ, таны зүрхэнд ямар ч зай үлдээхгүйн тулд, ямар нэг бохир буруу хүсэл ба бодол санаа орогнох зайг үлдээхгүйн тулд. Дотоод гоо үзэсгэлэн Түүнчлэн эмэгтэйчүүдийн жинхэнэ гоо үзэсгэлэн бол түүний гал тогооны урлагийн гоо сайхнаар илэрдэг. Энэ бол түүний дотоод мөн чанар юм. Тийм маягаар түүний мөн чанарыг хялбархаан таньж болно. Биеийн хэлбэрээр ирээдүйг нь зүгээр нь тодорхойлоод зогсохгүй гэрт байгаа хоолоор нь ирээдүйн хань ижлээ хялбархан таньж болох ба танд, дараа дараагийн угтан ирэх он жилүүдэд ямар “аюул” нүүрлэж байгааг таньж болноо гэсэн үг. Хольж хутгах ид шид Эмэгтэйчүүд, хоолыг хутгаж байхдаа тэрээр гэр бүлийн бүхий л гишүүддээ аз жаргалыг хүсч байх ёстой ба бат бөх харьцааг бясалгаж байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоолыг цагийн зүүний эсрэг хутгах нь осолтой. Учир нь эзотерик практикт үүнийг харилцаанд хагарал үүсгэхийн тулд хэрэглэдэг. Гэвч хэрэв өөрийн эр нөхрийн сайн сайхны тухайд бол (энэ нь цөөн биш тохиолддог) туршаад үзэж болно. Гэхдээ хэт автах хэрэггүй. Зүгээр л суугаад, нөхөртэйгөө тохиолдоод байгаа асуудал проблемынхоо тухай ярилц. Ид шидтэй өлсгөлөн Хоол хүнс маш их өлссөн үед маш амттай болдог. Ийм учраас эмэгтэйчүүд ойр ойрхон хоол идэхийг зуршил болгож болохгүй. Бага боловч тэжээллэг хоол нь гэр бүлийн гишүүдийн амтны мэдрэмжийг бүхий л амьдралынх нь туршид хадгалах болно. Эс тэгвээс таны хоолны амт аажмаар буурч, үр дүнд нь таны харилцаа аажмаар муудах болно. Бүгд л өөр өөрийн шинэ амтыг эрж хайх болно. Ядуу хүмүүсийн хэрэглэдэг хоол хүнс үргэлж илүү амттай байдаг гэдгийг сэтгэл зүйчид батлажээ. Учир нь өлсгөлөн амтыг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь чинээлэг хүмүүсийн дунд ч хааяа тохиолддог. Баян чинээлэг хүмүүсийн хоол боловсруулах систем ихэвчлэн сул байдаг. Гэтэл ядуу зүдүү хүмүүсийн ходоод бараг ч зэвтэй хадаасыг боловсруулж шингээчихээ шахдаг. Буддын шашны ном сударт өгүүлснээр бол өдөрт гурав хоол идэх нь адгуус амьтны норм юм, өдөрт хоёр хоол идэх нь хүмүүн нарын норм юм, өдөрт нэг удаа хооллох нь ариун гэгээнтнүүдийн хэвшил юм хэмээсэн байдаг. Хоёр удаа хооллоход ухамсар хоолон дээр төдийлөн төвлөрөхгүй бөгөөд гурван удаа хооллоход хүчтэй төвлөрөх болно. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас Post Views: 6
Scroll to Top