Би өөрийгөө материтай адилтгаж байсан цагт намайг айдас эзэмдэн авах болно. Харин би энэ бүх материаллаг төсөөллүүдээсээ ангижрах үед, “би бол мөнх орших сүнс” гэдгээ ухаармагц намайг айдас эзэмдэн авахаа болино.
Цаг хугацаа мөнх. Гэвч материаллаг ертөнцөд өнгөрсөн, одоо, ирээдүй цаг оршиж байдаг. Бурханлаг ертөнцөд өнгөрсөн, ирээдүй цаг гэж үгүй ба зөвхөн одоо цаг л оршмуй. Тэнд бүх зүйл үргэлж шинээрээ оршин байдаг. Бид Бурханы хуулийг зөрчсөнөөс болж биднийг цаг хугацаа нөлөөлж байдаг энэ материаллаг оршихуйд хорьж суулгасан. Ийм учраас бидний болзолдсон амьдрал нь үргэлж айдсаар дүүрэн байдаг. Бид хэдийчинээ Кришна ухамсрын замаар ахин дэвшинэ вэ төдийчинээ бид айдсаасаа ангижрах болно.
А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам 3.26.16р шүлгээр хийсэн лекц.
1974 оны 12р сарын 25. Бомбей, Энэтхэг
Users Today : 100
Users Yesterday : 117
Total Users : 50545
Views Today : 118
Views Yesterday : 120