Бурханд үйлчилнэ гэдэг нь бараг л залбиралтай адил. Нэгэн залуу намайг Питерт лекц уншиж байх үед над руу дөхөж ирээд өөрийн түүхээ ярьж өгсөн юм. Ажил дээр нь түүнд олон том бэрхшээлүүд байж л дээ. Тэгээд тэр залуу сүмд очжээ. Хавар цаг байж. Тэнд очоод тэр, танайд ажилламаар байна гэжээ. Гэлэнмаа ч юм уу үйлчлэгч эмэгтэй ч юмуу хэн нэг эмэгтэй түүнд цэцгийн мандалд цэцэг тарих хэрэгтэй байгаа тухай хэлжээ. Тэр залуу ч хэлсэн ёсоор нь хаа сайгүй цэцэг тарьсан байна. Тэрээр тэнд бүтэн өдөржин ажиллажээ. Энэ ажилд тэрээр өөрийн амралтын бүх өдрөө зориулжээ. Дараа нь мөнөөхь эмэгтэй түүн дээр ирж, хийсэн ажлыг нь хараад “Чиний амьдралын бүх зүйл сайхан болноо” хэмээжээ. Гэтэл үнэхээр ч хэд хоногийн дараа түүний ажил дээр байсан бүх асуудлууд нь шийдэгдсэн байна. Бурханд үйлчлэх нь ингэж л үйлчилдэг.

Хэрэв хүн Бурханд үйлчлэх ямар нэг үйлчлэлийг өөр дээрээ авсан бол түүний хувь тавилан, төөрөг зурхай гээд та юу гэж л нэрлэнэ, тэр бүхэн бүтэн хүчээрээ үйлчлэхээ больдог. Бурханд үйлчлэх үйлчлэл хүчижэхийн хирээр хувь тавилангийн нөлөөлөх нөлөө төдийчинээ буурдаг. Яагаад гэвэл хэрэв та Түүнд үйлчилвэл Тэр танд үйлчилдэг. Бурхантай холбоотой хувийн харилцаа тогтож буй нь тэр юм.
Жишээ нь, ерөнхийлөгчийн хүү болон эгэл жирийн оюутан хоёр байлаа гэе. Тэд хоёулаа л оюутан. Тэгвэл хэнд нь сурахад илүү хялбар байх вэ? Мэдээж, ерөнхийлөгчийн хүүд. Яагаад гэвэл түүнд ерөнхийлөгчтэй харьцах хувийн харьцаа байгаа болохоор тэр. Ерөнхийлөгчийн хувьд тэр зүгээр нэг оюутан биш, мөн хүү нь. Үүн шиг хүн Бурханд үйлчлэн зүтгээд ирэхэд Бурхантай холбоотой хувийн харилцаа тогтдог. Хууль дүрмүүд энэ тохиолдолд хоёрдугаарт тавигддаг.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Өөрийгөө албадан инээмсэглүүл” лекцээс, Санкт-Петербург. 2017.10.17
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 171
Users Yesterday : 473
Total Users : 45205
Views Today : 192
Views Yesterday : 526