“Амьтны хэл мэддэг Аянга охины тууж буюу Хар Чулуут уулын түүх” ном маань хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном маань хүн, байгалийн хүйн холбоо, байгаль дэлхий өөрийгөө хэрхэн хамгаалах зүй тогтолтой байдаг тухай болон энэ бүхэнд дээд хүчний оролцоо нөлөө ямар байдаг тухай өгүүлэхийн зэрэгцээ амьтны амьдрах эрх, монгол ахуй, зан заншлын цаад нарийн учир сэжим зэргийг өгүүлэхийг зорьсон юм. Түүнчлэн зохиолын гол үйл явдлууд бодит түүхээс сэдэвлэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ бодит бус мэт бидэнд санагдаж болох ч үнэн бодитоор оршдог зүйлс, зэргэлдээ ертөнц, дээд ертөнц, нисдэг жижиг хүмүүс, лусын эзэд, уул усны эзэд, тэнгэр бурхад, үл үзэгдүүлэгч далдын хар малгай гэх мэт зүйлсийн талаар энэхүү зохиолд өгүүлэх болно.

Хүмүүн төрөлхтөн байгаадаа үл ханаж, илүүд өнгөлзөхийн хирээр тэдний зовох ба тэмцэлдэхийн үндсэн шалтгаан үүсдэг хийгээд, хэт их шунал нь эргээд эзэндээ хор хүргэдэг тухай энэ зохиолд мөн өгүүлсэн.
Энэхүү зохиолыг 2018 онд эхлэн бичээд хэдхэн хоногийн өмнө бичиж дуусгасан юм. Зохиол маань эхлээд харахад хүүхдийн зохиол шиг боловч яг үнэн хэрэгтээ байгаль дэлхий, уул ус гол мөрөн, цаашилвал байгалийн үзэгдлүүдийг удирдан захирдаг бодит удирдлага байдгийг үл хүлээн зөвшөөрдөг томчуудад зориулсан ном юмаа.
Ингээд анд найзууд, ахан дүүс, мэргэн уншигчид та бүгд энэхүү зохиолыг маань худалдан авч өөрсдөө болон үр хүүхдүүддээ ч бас уншуулаарай гэж хүсье. Хэрвээ өнөө цагийн томчууд далд ертөнцөд итгэх найдвар үгүй бол харин ирээдүйг удирдах хүүхэд багачууд энэ мэдлэгийг олж, ёс суртахуун хүмүүжлийн зөв үзэл төсөөлөлтэй болох аваас орчин үеийн томчуудын гаргаж буй шиг алдааг хожим ирээдүйд үл гаргах буйзаа.
“Интерном” номын дэлгүүрт ном маань тавигдсан байгаа. Удахгүй Аз хур номын дэлгүүрт тавигдана.
УТАС: 99786426 (Хаягаар хүргэж өгнө. Мөн хөдөө орон нутагт шуудангаар илгээнэ).
Users Today : 256
Users Yesterday : 308
Total Users : 44227
Views Today : 286
Views Yesterday : 335