Өөрийн зан чанартай зөв ажиллана гэдэг нь өөрийн зан чанартай ажиллах биш харин зүгээр л хүмүүст үйлчлэн зүтгэх явдал юм. Тогтоож авсан уу? Тэгвэл хүмүүст үйлчлэх боломж хэзээ бий болох вэ? Энэ нь би өөрөө дүүрсэн үед, өөрөө дотоод амьдралаараа амьдарч эхлэх үед, дотооддоо би аз жаргалтай болох үед, би хувь тавилангаа хүлээж авах үед, би яг одоо цаг дээрээ оршоод ирэх үед(санаа зовж ирээдүйд амьдрахгүй, урам хугарч өнгөрсөн амьдрахгүй, харин одоодоо). Зөвхөн энэ цаг мөчөөс л хүн өөрөө өөрөөсөө өөрийгөө холдуулж ажиллаж, үйлдэж чадах болно.
(дуулав) “Санаа зовнил, уналт, амжилтаа март
Саран доорхи амьдрал тоглоом бишийг бүү март
Найз чинь муухан явбал гайхамшигт бүү найд
Яаран түүн рүү оч, ямагт сайны замдаа үлд”
“Сайны зам” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь өөрөө өөрөөсөө өөрийгөө холдуулна гэсэн үг. Зөвхөн тийм байдлаар л тухайн хүний зан чанарын бүхий л сайн сайхан чанарууд өөрөө илрэн нээгддэг. Хэрэв тэрээр сайны замыг дагаж буй бол..
Түүнчлэн тэдгээр нь бидний хүссэнээр нээгдэх биш харин тэдгээр нь зүгээр л өөрөө нээгддэг.
Эмэгтэйчүүдийн хувьд эхлээд, эмэгтэй хүний сайн шинж чанарууд нээгдэнэ: сайхан сэтгэл, эелдэг зөөлөн зан, эгэл жирийн байдал, анхаарал халамжтай байдал, хариуцлагатай байдал, үнэнч зан гэх мэт эмэгтэй шинж чанарууд хамгийн эхлээд эмэгтэй хүнд нээгддэг.
Харин эрчүүдийн хувьд эхлээд, эрэлхэг зориг, хүч чадал, эр чанар, дайчин байдал, тэвчээр, шаргуу тууштай байдал, аливааг байгаагаар нь хүлээн авдаг чанар, няхуур зан, тайван амгалан байдал гэх мэт чанарууд нээгдэнэ. Өөрөөр хэлбэл эрчүүдэд эхлээд эрэгтэй чанарууд нээгдэх бол эмэгтэйчүүдэд эхлээд эмэгтэй шинж чанарууд нээгдэнэ.
Дараа нь эмэгтэйчүүдэд эр шинж чанарууд нээгдэх ба харин эрчүүдэд эмэгтэй шинж чанарууд нээгдэнэ. Хэрэв эрчүүд маш эелдэг энхрий болох аваас энэ нь тэрээр бараг л мэргэн хүн болсон гэсэн үг юм. Хэрэв эмэгтэйчүүд маш эр зоригтой, шийдэмгий болох аваас энэ нь тэрээр бараг л мэргэн цэцэн нэгэн болжээ гэсэн үг юм. Гэвч энэ нь эхлээд эмэгтэйчүүдэд эмэгтэй шинж чанар, эрчүүдэд эрэгтэй шинж чанар бий болсон тэр хөрсөн дээр л үүсэн бий болох ёстой.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын
“Өөрийн зан чанартай хэрхэн зөв ажиллах вэ?” лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 144
Users Yesterday : 126
Total Users : 39962
Views Today : 186
Views Yesterday : 129