Өөрийн тань бизнесийн тухайд, Кришна мэдээж хэрэг чамд үргэлж тусладаг шигээ л туслах болно. Бид дэлхий ертөнцөд, Кришнад үйлчлэнэ гэдэг нь ямар нэг хуучинсаг зүйл биш, ямар нэг, нэг талыг барьсан зүйл биш гэдгийг харуулахыг хүсдэг. Хүн ямар ч нөхцөл байдалд байсан Кришнад үйлчилж болно. Ердөө хүн Түүнд үйлчлэхийг хүсэх нь л гол.

Кришнад ойртон дөхөж очих, Түүнд үйлчлэхийг хэн ч хийж болно: бизнесмен, өмгөөлөгч, эрдэмтэн, хөгжимчин, гүн ухаантан тэр ч байтугай хулгайч эсвэл дээрэмчин гээд бүхий л хүмүүс. Тэр маш эелдэг. Гагцхүү заагдсан аргыг л хүлээн авах хэрэгтэй. Түүний тусламжтайгаар Түүнд бид ойртон дөхөж чадна. Хулгайч, дээрэмчдийн тухай ярьсан маань гэвэл, Кришнагийн чин бишрэлтнүүд мөн л хулгайч, дээрэмчид гэсэн хэрэг биш. Хэргийн учир нь тэр ч байтугай хулгайч, дээрэмчид ч Кришна ухамсрын зам дээр гарч, өөрсдийн амьдралыг дэвшилтэт болгох боломжтойд оршино. Үнэн хэрэгтээ, хулгайч эсвэл дээрэмчин Кришна ухамсарт хандах аваас тэд тун удалгүй ариун гэгээн мөн чанартай болох болно. Яг л Жагай, Мадхай нар шиг. Тэд хулгайч, дээрэмчид байсан. Гэвч Нитьянанда Эзний өршөөлийг хүлээн авснаар тэд гайхамшигтай чин бишрэлтнүүд болцгоосон. Кришна ухамсар нь тийм л гайхамшигтай сайхан зүйл юм. Ямар ч хүн төгс зорилгод хүрч чадна. Хэрэв тэрээр заагдсан арга замыг дагахыг зүгээр л зөвшөөрөх аваас тун удалгүй тэрээр ариун гэгээнтэн болох болно.
Шрила Прабхупадын Гаргамунид бичсэн захидлаас, 1969-11-11
Users Today : 144
Users Yesterday : 126
Total Users : 39962
Views Today : 186
Views Yesterday : 129