Бид ойр дотныхондоо санаа зовж тэдний төлөө залбирдаг ч үр дүн байдаггүй. Саяхан нэг эмэгтэй надаас чухам юуг буруу хийгээд байгаа талаараа асууж байсан. Тэр эмэгтэй архи уудаг болсон хүүдээ л санаа зовж, түүнийг зөв зам мөр дээр гараасай хэмээн залбирдаг ч ямар ч үр дүнгүй байгаа тухайгаа ярьж, яах ийх тухайгаа асуусан юм л даа.
Нэгдүгээрт, ямар ч тохиолдолд бид өөр бусдын төлөө залбирах нь бидний хувьд ч нөгөө хүний хувьд агуу ач буянтай үйл байдаг. Тэр ч байтугай эндээс ямар нэг үр дүн харагдахгүй байлаа ч. Бидний ихэнхи нь хэзээ нэгэн цагт, хэн нэгэн бидний төлөө залбирч байсан учраас л бурханлаг зүйлийг сонирхож эхлэсэн байдаг. Үр дүн эргэлзээгүйгээр ирэх болно. Харин хэзээ гэдэг нь биднээс үл хамаарна.

Хоёрдугаарт, нөгөө хүнд маань мөн хүсэл байдаг гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Бид өөр бусдыг өөрсдийн хүссэнээр амьдруулж чадахгүй шүү дээ. Тухайн хүнийг бид зөв зам дээр гараасай гэж л хүсч байгаа. Харин нөгөө хүн маань зөв замаар явахыг хүсэхгүй. Үнэн хэрэгтээ тэрээр, түүний явж буй зам мөр зөв зам мөр гэж тооцож байдаг. Түүний явж буй зам нь зөв гэж үзэж байгаа учраас л тэрээр тэгж амьдарч байгаа хэрэг шүү дээ. Түүнд тэгж амьдрах хүчтэй хүсэл байна гэсэн үг.
Харин бидэнд түүнийг өөрөөр амьдруулах хүсэл байна. Гэвч аль хүсэл нь ялах вэ? Аль илүү хүчтэй хүсэл нь ялна. Хэрэв тухайн хүнийг зөв зам дээр гаргах гэсэн бидний хүсэл түүний хүссэнээрээ амьдрах гэсэн хүслээс давж гарч байвал тэр цагт бидний хүсэл түүнд хүчтэй нөлөөлж чадна гэсэн үг. Хэрэв бидний хүсэл төдийлөн хүчтэй биш бол ерөнхийдөө томоохон үр дүн үл харагдана.
Тэгвэл энэ хүслийг яаж хүчтэй болгох вэ? Бид тухайн хүнийг өөрөөр амьдруулах гэж маш ихээр хүсч байгаа гэдгээ яаж харуулах вэ? Энэхүү хүсэл маань бидний зан байдлаар батлагдах ёстой. Хэрэв бид Бурханд хандаж залбирч байгаа бол бурханлагаар амьдрах хэрэгтэй. Бид бурханлагаар амьдраад ирэх үед өөрөөр хэлбэл Бурханы даган мөрдүүлэхийг биднээс хүсдэг, хүндлэл, сайхан сэтгэл, энэрэнгүй зан байдал болон өөр бусад зүйлүүдийг даган мөрдөх аваас бидний зан байдал өөрөө аяндаа бусад хүмүүст хүчтэй тусламж болох болно.
Бид бурханлагаар амьдарч байсан ариун гэгээн хүмүүс хэрхэн өөрийгөө авч явж байсан тухай түүхүүдийг үзэх эсвэл унших үед эсвэл зүгээр л тэднийг харснаар, бид ба бусад хүмүүс амьдралаа өөрчлөх урам зоригийг авдаг. Тэр ч байтугай хамгийн ихээр унаж доройтсон хүмүүс ч ариун гэгээн хүмүүс биеэ хэрхэн авч явж буйг хараад амьдралаа өөрчлөх урам зоригоор тэтгэгддэг. Тийм учраас хамгийн шилдэг хувилбар бол өөрөө ариун гэгээн мөн чанартай болох юм. Тэр үед үр дүн нь маш хүчтэй байх болно.
Хэрэв тийм боломж үгүй бол юу хийж болох вэ? Өөрийн бурханлаг дадал практикаа нэмэгдүүл. Тэр үед бидний залбирал илүү хүчтэй, илүү ач тустай болох болно.
Ведийн сэтгэл зүйч Олег Сунцовын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 71
Users Yesterday : 103
Total Users : 38929
Views Today : 84
Views Yesterday : 109