Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 8 9 2 9
Users Today : 71
Users Yesterday : 103
Total Users : 38929
Views Today : 84
Views Yesterday : 109

Шрила Прабхупада, нэг бус удаа бид энэ амьдралдаа гэр рүүгээ, Бурхан зүгт буцна гэдэгтээ итгэлтэй байх ёстой хэмээж байсан.

“Үүний тулд надад бас нэг амьдрал эсвэл хоёр, гурван амьдрал шаардлагатай даа” хэмээх боломжгүйн итгэл үнэмшлээр хичээллэх хэрэггүй. Энэ тун аюултай. Яагаад гэвэл чин бишрэлтнүүд бид нар ч гэсэн дахиад энэхүү аюултай үхэх төрөхийн тойргоор өнхрөн эргэлдэж болзошгүй байдаг.

Жишээ нь гэвэл Жада Бхарата. Бурханлаг байдлын хувьд тэрээр маш өндөр түвшний бодгаль байсан боловч бяцхан бугын үр төл, ходолд уягдан татагдсанаасаа болж дараагийн амьдралдаа тэрээр буга болон төрөх хэрэгтэй болсон байдаг. Тийм байхад бидний тухайд юу ч ярих билээ дээ. Энэ нь туйлын, туйлын аюултай.

Ийм учраас бид өөрөө өөрсөддөө бат итгэл үнэмшлийг суулгах ёстой. Мэдээж хэрэг, энэ амьдралдаа Бурхан зүгт буцах хүслийг хөгжүүлэх ёстой. Энэ нь бидний садхана ба садхья (бурханлаг практик, тухайн практикийн зорилго) байх ёстой.

Энэ ертөнц цаг зуурхны хэмээх санаа бодлыг үргэлж санаж явах ёстой.
Жишээ нь та зочид буудалд хоёр хонохоор буудалласан бол тэрхүү буудлын өрөөний хананд шинэхэн обой наахгүй яа даа. Ердөө хоёр хоноод би тэндээс явчихна шүү дээ.

Үүн шиг би энд хэдхэн жил 30, 40, 100 гэх мэт хэдхэн жил л байна. Хэрэв та мөнх хэмээх байр сууринаас хараад эхлэвэл 100, 200, 1000 жил нь ердөө цахилгаан цахихаас ихгүй гэдгийг ойлгох болно.
Бид ердөө өөрсдийн үйл хэргийг л хийх ёстой ба бидэнд оноож өгсөн зүйлсийг хийж, юмаа бэлдэж, гэр рүүгээ, Кришна тийш буцах ёстой.

Шрила Бхактивайбхава Свами, “Жайва Дхарма”-гаар хийсэн лекцээс

2016-09-03.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шрила Прабхупада, нэг бус удаа бид энэ амьдралдаа гэр рүүгээ, Бурхан зүгт буцна гэдэгтээ итгэлтэй байх ёстой хэмээж байсан. “Үүний тулд надад бас нэг амьдрал эсвэл хоёр, гурван амьдрал шаардлагатай даа” хэмээх боломжгүйн итгэл үнэмшлээр хичээллэх хэрэггүй. Энэ тун аюултай. Яагаад гэвэл чин бишрэлтнүүд бид нар ч гэсэн дахиад энэхүү аюултай үхэх төрөхийн тойргоор өнхрөн эргэлдэж болзошгүй байдаг. Жишээ нь гэвэл Жада Бхарата. Бурханлаг байдлын хувьд тэрээр маш өндөр түвшний бодгаль байсан боловч бяцхан бугын үр төл, ходолд уягдан татагдсанаасаа болж дараагийн амьдралдаа тэрээр буга болон төрөх хэрэгтэй болсон байдаг. Тийм байхад бидний тухайд юу ч ярих билээ дээ. Энэ нь туйлын, туйлын аюултай. Ийм учраас бид өөрөө өөрсөддөө бат итгэл үнэмшлийг суулгах ёстой. Мэдээж хэрэг, энэ амьдралдаа Бурхан зүгт буцах хүслийг хөгжүүлэх ёстой. Энэ нь бидний садхана ба садхья (бурханлаг практик, тухайн практикийн зорилго) байх ёстой. Энэ ертөнц цаг зуурхны хэмээх санаа бодлыг үргэлж санаж явах ёстой.Жишээ нь та зочид буудалд хоёр хонохоор буудалласан бол тэрхүү буудлын өрөөний хананд шинэхэн обой наахгүй яа даа. Ердөө хоёр хоноод би тэндээс явчихна шүү дээ. Үүн шиг би энд хэдхэн жил 30, 40, 100 гэх мэт хэдхэн жил л байна. Хэрэв та мөнх хэмээх байр сууринаас хараад эхлэвэл 100, 200, 1000 жил нь ердөө цахилгаан цахихаас ихгүй гэдгийг ойлгох болно.Бид ердөө өөрсдийн үйл хэргийг л хийх ёстой ба бидэнд оноож өгсөн зүйлсийг хийж, юмаа бэлдэж, гэр рүүгээ, Кришна тийш буцах ёстой. Шрила Бхактивайбхава Свами, “Жайва Дхарма”-гаар хийсэн лекцээс 2016-09-03. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top