Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 6 9 9
Users Today : 6
Users Yesterday : 32
Total Users : 29699
Views Today : 14
Views Yesterday : 42

Эрчүүдийн эрүүл мэнд юу юунаас илүүтэй мэдрэлийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг. Эрчүүдийн мөн чанар нь өөрөө халуун чанартай (Нар). Тиймээс эрчүүд өөрсдийн ухаан санаагаа хөргөж байх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд эрүүл байхад хөргөх чанартай үйл нэн чухал гэсэн үг.

  • хатуу юман дээр унтах
  • энгийн бүдүүн бараг хувцас өмсөх
  • хүйтэн усанд өглөө, оройд орох
  • өөр бусад тэвчил хатамжлалуудыг хийх
  • үе, үе мацаг барих, өлсөх, цангах
  • үе үе хорио цээрийг сахих
  • түүхий хоол идэх (салат, шинэ ногоо гэх мэт)
  • төвлөрөл бүхий биеийн хүчний ачаалал авах (йог, хөнгөн атлетик, барилдаан, гүйлт, гантель өргөх гэх мэт)
  • мэдрэхүйн үйл хэрэгт татагдан, автахгүй байх

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд харин эсрэгээрээ, дулаан байгаа эсэхээс хамаардаг. Учир нь тэдний үндсэн мөн чанар нь хүйтэн(Сар). Хэрэв эмэгтэйчүүд сэрүүн мөн чанартай үйлүүдэд хэт автах аваас өөрсдийн дааврын системээ алдагдуулах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд мэдрэлийнхээс илүүтэй дааврын системийн тэнцвэрт байдал дээр суурилдаг. Ийм учраас тэд дулаацуулах мөн чанартай үйлүүдийг хийж байх хэрэгтэй. Аль болох их хайрыг, энхрийллийг өгөх гэх мэт.

  • эмэгтэйчүүдийн ор дэр, зөөлөн байх ёстой ба цагаан хэрэглэл нь мөн уян зөөлөн байх ёстой.
  • хүйтэн усанд хэт их орж болохгүй (болж өгвөл бүлээн халуун, хүйтэвтэр шүршүүрт орох нь сайн).
  • хоол нь халуун байх ёстой ба зөөлхөн болгосон байх ёстой.
  • эмэгтэйчүүдэд амттан зүгээр л зайлшгүй шаардлагатай
  • тэдний хувцас нь хүрэхэд тааламжтай, зөөлхөн нарийн ширхэгтэй даавуугаар хийгдсэн байх ёстой.
  • эмэгтэйчүүд зүгээр л өөрийгөө тойруулан гоё сайхан зүйлсээр хүрээлэгдэх зайлшгүй шаардлагатай
  • гоё сайхан хөгжим сонсох (байгалийн дуу чимээ, тааламжтай бурханлаг дуу хөгжим)
  • эргэн тойрныхондоо хайр ба дулааныг бэлэглэдэг, бүгдэд санаа тавьж, бүгдийг хооллодог байх хэрэгтэй.
  • мэдрэхүйг баярлуулах үйлийг аль болох хийх, жишээ нь урлаг сонирхох, эмэгтэй найзуудтайгаа дотноор харилцан ярилцах гэх мэт
  • биеэ аль болох эрхлүүлэх: массаж, маникюр хийлгэх гэх мэт
  • биед ачаалал өгөх бүхий л үйлүүдээс эмэгтэйчүүдэд бүжиг хамгийн тохиромжтой. үүнийг эмэгтэйчүүдийн йог ч гэж нэрлэх нь бий. Мөн усанд сэлэлтээр болон гүйлтээр хичээллэх, дугуй унах гэх мэт зүйлсийг хийж болно. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Энэ бүгдийг сэтгэл ханамжтайгаар хийдэг байх хэрэгтэй ба эдгээр нь тааламжийг авч ирдэг байх ёстой. Ямар ч хүчлэг байх ёсгүй, ялангуяа сэтгэл зүйн хувьд .

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Эрчүүдийн эрүүл мэнд юу юунаас илүүтэй мэдрэлийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг. Эрчүүдийн мөн чанар нь өөрөө халуун чанартай (Нар). Тиймээс эрчүүд өөрсдийн ухаан санаагаа хөргөж байх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд эрүүл байхад хөргөх чанартай үйл нэн чухал гэсэн үг. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд харин эсрэгээрээ, дулаан байгаа эсэхээс хамаардаг. Учир нь тэдний үндсэн мөн чанар нь хүйтэн(Сар). Хэрэв эмэгтэйчүүд сэрүүн мөн чанартай үйлүүдэд хэт автах аваас өөрсдийн дааврын системээ алдагдуулах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд мэдрэлийнхээс илүүтэй дааврын системийн тэнцвэрт байдал дээр суурилдаг. Ийм учраас тэд дулаацуулах мөн чанартай үйлүүдийг хийж байх хэрэгтэй. Аль болох их хайрыг, энхрийллийг өгөх гэх мэт. Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top