Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 8 5 3 5
Users Today : 27
Users Yesterday : 50
Total Users : 28535
Views Today : 46
Views Yesterday : 97

“Та энэ дүр хэлбэрээрээ ангижран чөлөөлөгдөх бүрэн боломжтой. Та орчлон ертөнцийг байгаа тэр байдлаар нь харах болно. Та түүнийг хэрхэн бүтээсэн тэр хэлбэрээр нь” – хэмээн Фостер хэллээ.

Шрила Прабхупада: “Та юуг бүтээсэн гэж?”

Фостер: “Өөрийн ертөнцөө”.

Прабхупада, инээмсэглэн толгой дохиод, “Таны ертөнц гэнээ? За тэр дээ, энэ бол таны өвчин. Бид бүгдээрээ ямар нэг зүйлийг эзэмшдэг тухайгаа зарлан мэдэгдэж байдаг. Миний газар нутаг, миний эхнэр, миний үр хүүхэд, миний гэр орон, миний ертөнц гээд л. Хүн бүгд л эзэн болох гэж тэмүүлж байдаг. Чухамдаа Бурхан болох гэж. Энэ бол солиорол. Эргэн тойрон бүхэлдээ галзуугийн газар.”

Фостер: “Гэхдээ та, миний, “миний” гээд байгаагийн утгыг нэг л ойлгохгүй байна даа”.

Прабхупада: “Энэ төдийлөн чухал биш. Та хэзээ ч Бурхан болохгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй. Та үүнд жилээр, зуунаар, тэр байтугай хэдэн сая амьдралаараа зүтгэн тэмүүлж болно. Гэвч та эцсийн дүндээ урам хугарах болно. Би танд үнэнийг хэлж байна.

Хэрвээ би таныг мэхлээд, танд, “Тиймээ, та ч гэсэн Бурхан болж болно. Алив надад төдий хэмжээний мөнгө төлөөд орхи, тэгээд энэ мантраг ав, тэгмэгц та шуудхан Бурхан болчихно” гэж хэлж болох байсан. Эндээс гармагцаа та дотроо, “Өө энэ Свамижи чинь үнэхээр агуу гуру юм!” хэмээн бодно. Мэхлэгчид ба мэхлэгдэгчид.
Харин би танд ингэж хэлэхгүй. Би танд, та хэзээ ч Бурхан болохгүй, та,  Бурхан бол, Кришна бол цор ганц Эзэн, та Түүний мөнхийн албат зарц гэдгийг ойлгоогүй цагт зовсоор л, зовсоор л байх болно гэдгийг хэлж байна. Энэ дан ганц танд төдийгүй бүх хүнд хамаатай үг. Энэ үнэнийг ойлгох нь жинхэнэ мэдлэг юм. Бусад бүх зүйл мэхлэлт буюу хууралт юм.

 

Хаягрива даса, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос бэлтгэсэн: Балабхадра дас 

“Та энэ дүр хэлбэрээрээ ангижран чөлөөлөгдөх бүрэн боломжтой. Та орчлон ертөнцийг байгаа тэр байдлаар нь харах болно. Та түүнийг хэрхэн бүтээсэн тэр хэлбэрээр нь” – хэмээн Фостер хэллээ. Шрила Прабхупада: “Та юуг бүтээсэн гэж?” Фостер: “Өөрийн ертөнцөө”. Прабхупада, инээмсэглэн толгой дохиод, “Таны ертөнц гэнээ? За тэр дээ, энэ бол таны өвчин. Бид бүгдээрээ ямар нэг зүйлийг эзэмшдэг тухайгаа зарлан мэдэгдэж байдаг. Миний газар нутаг, миний эхнэр, миний үр хүүхэд, миний гэр орон, миний ертөнц гээд л. Хүн бүгд л эзэн болох гэж тэмүүлж байдаг. Чухамдаа Бурхан болох гэж. Энэ бол солиорол. Эргэн тойрон бүхэлдээ галзуугийн газар.” Фостер: “Гэхдээ та, миний, “миний” гээд байгаагийн утгыг нэг л ойлгохгүй байна даа”. Прабхупада: “Энэ төдийлөн чухал биш. Та хэзээ ч Бурхан болохгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй. Та үүнд жилээр, зуунаар, тэр байтугай хэдэн сая амьдралаараа зүтгэн тэмүүлж болно. Гэвч та эцсийн дүндээ урам хугарах болно. Би танд үнэнийг хэлж байна. Хэрвээ би таныг мэхлээд, танд, “Тиймээ, та ч гэсэн Бурхан болж болно. Алив надад төдий хэмжээний мөнгө төлөөд орхи, тэгээд энэ мантраг ав, тэгмэгц та шуудхан Бурхан болчихно” гэж хэлж болох байсан. Эндээс гармагцаа та дотроо, “Өө энэ Свамижи чинь үнэхээр агуу гуру юм!” хэмээн бодно. Мэхлэгчид ба мэхлэгдэгчид. Харин би танд ингэж хэлэхгүй. Би танд, та хэзээ ч Бурхан болохгүй, та,  Бурхан бол, Кришна бол цор ганц Эзэн, та Түүний мөнхийн албат зарц гэдгийг ойлгоогүй цагт зовсоор л, зовсоор л байх болно гэдгийг хэлж байна. Энэ дан ганц танд төдийгүй бүх хүнд хамаатай үг. Энэ үнэнийг ойлгох нь жинхэнэ мэдлэг юм. Бусад бүх зүйл мэхлэлт буюу хууралт юм.   Хаягрива даса, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос бэлтгэсэн: Балабхадра дас 
Scroll to Top