Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 8 5 3 5
Users Today : 27
Users Yesterday : 50
Total Users : 28535
Views Today : 46
Views Yesterday : 97

Цас орж байлаа. Эргэн тойрон нам гүм, амар тайван. Сэвсгэр цасан ширхгүүд маш гоёмсгоор бүжиглэн эргэлдэж, алгуурхнаар газардах ажээ.

Зэрэгцэн эргэлдэн нисэж байсан хоёр бяцхан цасан ширхэг өөр хоорондоо яриа үүсгэлээ. Нэг нэгнээсээ салчихгүйн тулд тэд гар гараасаа барилцсан байлаа. Нэг цасан ширхэг нь нөгөөдөө хандан тун ч хөгжилтэйгөөр:

-Ниснэ гэдэг ямар гайхалтай юм бэ! – хэмээхүйд, нөгөө цасан ширхэг нь:

-Бид нисээгүй ээ, бид зүгээр л доошоо унаж байна шүү дээ, – хэмээн гунигтайгаар хариу өчлөө.

-Удахгүй бид газарт буугаад, зөөлхөн бөөрөнхий цагаан бөмбөлөг болон хувирна даа!

-Үгүй дээ, бид үхэл рүүгээ л нисэлдэж явна. Газар дээр биднийг зүгээр л дэвсэлж орхино.

-Бид горхи болон хувираад тэнгисийн зүгт урсах болно. Тэгснээр бид мөнх амьдрах болно! – гэж эхний цасан ширхэг хэлэв.

-Үгүй ээ, бид хайлна, тэгээд үүрд алга болно, – гэж хоёр дахь нь эсэргүүцлээ.

Эцэст нь тэд тийн утга учиргүй маргалдахаас залхаж, хөтлөлцсөн байсан гараа тавицгаалаа.

Ийн тэд өөр өөрсдийн сонгосон хувь тавилангийнхаа өөдөөс нисэн одоцгоолоо.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Цас орж байлаа. Эргэн тойрон нам гүм, амар тайван. Сэвсгэр цасан ширхгүүд маш гоёмсгоор бүжиглэн эргэлдэж, алгуурхнаар газардах ажээ. Зэрэгцэн эргэлдэн нисэж байсан хоёр бяцхан цасан ширхэг өөр хоорондоо яриа үүсгэлээ. Нэг нэгнээсээ салчихгүйн тулд тэд гар гараасаа барилцсан байлаа. Нэг цасан ширхэг нь нөгөөдөө хандан тун ч хөгжилтэйгөөр: -Ниснэ гэдэг ямар гайхалтай юм бэ! – хэмээхүйд, нөгөө цасан ширхэг нь: -Бид нисээгүй ээ, бид зүгээр л доошоо унаж байна шүү дээ, – хэмээн гунигтайгаар хариу өчлөө. -Удахгүй бид газарт буугаад, зөөлхөн бөөрөнхий цагаан бөмбөлөг болон хувирна даа! -Үгүй дээ, бид үхэл рүүгээ л нисэлдэж явна. Газар дээр биднийг зүгээр л дэвсэлж орхино. -Бид горхи болон хувираад тэнгисийн зүгт урсах болно. Тэгснээр бид мөнх амьдрах болно! – гэж эхний цасан ширхэг хэлэв. -Үгүй ээ, бид хайлна, тэгээд үүрд алга болно, – гэж хоёр дахь нь эсэргүүцлээ. Эцэст нь тэд тийн утга учиргүй маргалдахаас залхаж, хөтлөлцсөн байсан гараа тавицгаалаа. Ийн тэд өөр өөрсдийн сонгосон хувь тавилангийнхаа өөдөөс нисэн одоцгоолоо. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top