Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 8 5 4 1
Users Today : 33
Users Yesterday : 50
Total Users : 28541
Views Today : 53
Views Yesterday : 97

Аутизм нь кармын нилээд нухацтай проблем бөгөөд үүнийг ойлголоход нилээд гүн гүнзгий ойлголт шаардагдана. Энэ нь тухайн хүний үйлийн үр ба тухайн сүнсний ирж төрсөн эцэг, эхийн хувь тавилантай холбоотой.

Аутизм чухамхүү юунаас болдгийг товчхон тайлбарлая. Сүнс нь материаллаг ертөнцөд маш удаан хугацаанд амьдарч, маш их зовлон шаналлыг хүлээн авсан. Ямар нэг проблемоос болж ядарч сульдсан бол та ч гэсэн, “Өө би юу ч сонсохыг хүсэхгүй байна, юу ч харахыг хүсэхгүй байна. Зүгээр л намайг тайван орхиж үз” хэмээнэ. Тийм үү? Тийм. Өөрөөр хэлбэл хүн сэтгэлзүйн хувьд ядраад ирэх үед тэрээр дахиад тэвчиж чадахаа больдог… Жишээ нь, ямар нэг дайныг туулж гарсан хүн эсвэл ямар нэг хар дарж зүүдлэсэн хүн.

Энэ материаллаг ертөнцтэй холбогдохыг хүсдэггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд маш их ядарсан. Аутизмтай энэ дэлхийд ирж буй хүмүүс нь урьд өмнө нь нэн хүнд хувь тавилантай байсан хүмүүс юм. Тэднийг тиймэрхүү маягаар хүрээлэн буй орчлон ертөнцөөс нь тусгаарлаж байна.

Өөрөөр хэлбэл Аюурвед үүнийг ямар нэг өвчин гэж авч үздэггүй. Харин үүнийг хүнд хатуу хувь тавилан гэж үздэг.

Их олон хүмүүс өтлөөд ирэхийн цагтаа өөрсдийгөө яг л аутизмтай мэт авч явдаг. Тэд мартаж санаж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, эргэн тойрныхонтойгоо харьцахыг хүсэхээ больж, хаашаа ч гарахаа больдог гэх мэт.

Ийм хүмүүстэй яаж харьцвал дээр вэ? Тэдэнд маш их хайрыг өгөх хэрэгтэй. Тэд дахиад хүн төрөлхтөнд итгэж эхлэх ёстой. Хүн төрөлхтөн тэдэнд хор хүргэхгүй юм байна, тэдэнд өвдөлт зовлон учруулахгүй юм байна гэдэг итгэлийг өгөх ёстой. Энэ нь хүрээлэн буй орчноос хамгаалах нэгэн төрлийн хамгаалалт юм. Урьд өмнө нь тэд маш их шаналал зовлонг амссан гэсэн үг.

Хайрыг, аль болох их хайрыг, сайн сайхан эмоци, сэтгэл мэдрэмжийг тэдэнд өгөх хэрэгтэй. Тэднийг оролдоод байхад тэд дургүй. Ийм учраас тэдэнд аль болох сайн сайхан сэтгэгдлүүдийг дамжуулж, сайхан үгүүдийг хэлж, сайхан дуу хөгжим сонсгож, аль болох их инээмсэглэж, тэдний инээмсэглэлийг аль болох харж байхыг хичээ. Ингэснээр тэднийг чимээгүйхнээр, бага багаар энэ байдлаас нь гаргаж чадна.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Аутизм нь кармын нилээд нухацтай проблем бөгөөд үүнийг ойлголоход нилээд гүн гүнзгий ойлголт шаардагдана. Энэ нь тухайн хүний үйлийн үр ба тухайн сүнсний ирж төрсөн эцэг, эхийн хувь тавилантай холбоотой. Аутизм чухамхүү юунаас болдгийг товчхон тайлбарлая. Сүнс нь материаллаг ертөнцөд маш удаан хугацаанд амьдарч, маш их зовлон шаналлыг хүлээн авсан. Ямар нэг проблемоос болж ядарч сульдсан бол та ч гэсэн, “Өө би юу ч сонсохыг хүсэхгүй байна, юу ч харахыг хүсэхгүй байна. Зүгээр л намайг тайван орхиж үз” хэмээнэ. Тийм үү? Тийм. Өөрөөр хэлбэл хүн сэтгэлзүйн хувьд ядраад ирэх үед тэрээр дахиад тэвчиж чадахаа больдог… Жишээ нь, ямар нэг дайныг туулж гарсан хүн эсвэл ямар нэг хар дарж зүүдлэсэн хүн. Энэ материаллаг ертөнцтэй холбогдохыг хүсдэггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд маш их ядарсан. Аутизмтай энэ дэлхийд ирж буй хүмүүс нь урьд өмнө нь нэн хүнд хувь тавилантай байсан хүмүүс юм. Тэднийг тиймэрхүү маягаар хүрээлэн буй орчлон ертөнцөөс нь тусгаарлаж байна. Өөрөөр хэлбэл Аюурвед үүнийг ямар нэг өвчин гэж авч үздэггүй. Харин үүнийг хүнд хатуу хувь тавилан гэж үздэг. Их олон хүмүүс өтлөөд ирэхийн цагтаа өөрсдийгөө яг л аутизмтай мэт авч явдаг. Тэд мартаж санаж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, эргэн тойрныхонтойгоо харьцахыг хүсэхээ больж, хаашаа ч гарахаа больдог гэх мэт. Ийм хүмүүстэй яаж харьцвал дээр вэ? Тэдэнд маш их хайрыг өгөх хэрэгтэй. Тэд дахиад хүн төрөлхтөнд итгэж эхлэх ёстой. Хүн төрөлхтөн тэдэнд хор хүргэхгүй юм байна, тэдэнд өвдөлт зовлон учруулахгүй юм байна гэдэг итгэлийг өгөх ёстой. Энэ нь хүрээлэн буй орчноос хамгаалах нэгэн төрлийн хамгаалалт юм. Урьд өмнө нь тэд маш их шаналал зовлонг амссан гэсэн үг. Хайрыг, аль болох их хайрыг, сайн сайхан эмоци, сэтгэл мэдрэмжийг тэдэнд өгөх хэрэгтэй. Тэднийг оролдоод байхад тэд дургүй. Ийм учраас тэдэнд аль болох сайн сайхан сэтгэгдлүүдийг дамжуулж, сайхан үгүүдийг хэлж, сайхан дуу хөгжим сонсгож, аль болох их инээмсэглэж, тэдний инээмсэглэлийг аль болох харж байхыг хичээ. Ингэснээр тэднийг чимээгүйхнээр, бага багаар энэ байдлаас нь гаргаж чадна. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 
Scroll to Top