Бхагавад-гитагийн есдүгээр бүлгийн төгсгөлд Эзэн Кришна шууд ийн тушаасан байдаг: “Үргэлж Миний тухай бод, Миний чин бишрэлтэн бол, ганцхан Надад мөргө, Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийл”. Ийн үйлдсэнээр хүн Түүний трансцендент гариг оронд заавал хүрч очноо хэмээн Дээд Бурхан айлдсан.
Гэвч бурхангүй үзэлт эрдэмтэд, дийлэнхи хүмүүсийг төөрөгдөлд оруулж, тэднийг Бурханы Бодгальд биш харин бодгаль бус, үл илэрсэн, мөнхийн, төрөөгүй үнэнд өөрсдийгөө даатгахыг уриалан дуудаж байдаг. Имперсоналист-гүн ухаантан- майявади нар нь Туйлын Үнэний дээд илрэл нь Бурханы Дээд Бодгаль юм хэмээх үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Хэрэв хүн нарыг яг л тэр байдлаар нь таньж ойлгохыг хүсч буй бол тэрээр эхлээд нарны гэрэлтэй нүүр нүүрээрээ тулах ёстой ба дараа нь наран бөмбөлөгтэй нүүр тулах ёстой. Тэр цагт хэрэв тэрээр энэхүү бөмбөлөг рүү нэвтэрч чадах аваас тэрээр нарыг захирч байдаг эзэн бурхантай нь нүүр нүүрээрээ уулзаж чадна.
Мэдлэг дутуугийн улмаас гүн ухаантан-майявади нар нь Брахманы гэрэл туяаны хил хязгаараас чанадад гарч чаддаггүй. Энэхүү Брахманы гэрэл туяаг нарны гэрэл туяатай адилтгаж болно. Упанишадууд батлахдаа, хүн Бурханы Бодгалийн жинхэнэ нүүр царайг олж харж чадахын өмнө Брахманы нүд сохлом гэрэл туяаг нэвтрэн гарах ёстой хэмээсэн.
Шри Чайтанья-Чаритамрита, Оршил хэсгээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 21
Users Yesterday : 59
Total Users : 27872
Views Today : 21
Views Yesterday : 70