Нэгэндээ сайн хандах нь гурван зүйлээс тогтдог. Нэгдүгээрт, гэр бүлийн дотоод эерэг эрчмийг хангаж өгөх. Өөрөөр хэлбэл танд хоёрдугаар хүчин зүйлийг дагах хүч байх ёстой гэсэн үг.
Хоёрдугаар зүйл нь хүнийг бүхий л дутагдалтай нь хүлээж авах, түүнийг таны хувь тавилангийн төлөөлөгч хэмээн ойлгох замаар. Та өмнө нь тэгж амьдарч байсан учраас тэр хүн одоо тийм байгаа хэрэг юм. Та тохиолдлоор хамтдаа байгаа гэж бодох хэрэггүй. Ойр дотны хүмүүс бол үргэлжид бидний урьд амьдралуудын төлөөлөгч нар байдаг. Үргэлж. Хамааралгүй тохиолдол нэг ч байдаггүй. Та, “Яагаад миний ойр дотны хүмүүсийн, нэг нь тэгж аашилж байхад, нөгөө нь тэгж аашилж байгаа юм бэ?” гэж хэлж болно. Яагаад гэвэл танд олон олон урьд амьдралууд байсан учраас тэр юм. Нэг нь нэг амьдралын, нөгөө нь өөр нэг амьдралын төлөөлөл гэсэн үг. Ямартай ч ойр дотны хүмүүс бол бидний урьд амьдралыг төлөөлдөг ба бид тэднийг хүлээж авах ёстой.

Сайн сайхнаар хандана гэдэг нь гэр бүлийн сайн сайхан эрчим энерги гэсэн үг…Бид баяр хөөртэй амьдрана, бидэнд хайрлах хүч байна. Сайхан сэтгэлийн хоёр дахь шат нь нэггүйгээр байх боломжгүй… Хүч чадалгүйгээр хүн сайхан сэтгэлтэй байж чадахгүй. Жишээ нь хүн өвдсөн байлаа гэж бодоё. Та түүн рүү дөхөж очоод, “Чи надад сайнаар хандаж байна уу, үгүй юу?” гэж асуувал тэрээр, “Надаас хол бай, би өвдөж байна” хэмээнэ. Хариулт нь ийм л байх болно. Хоёр дахь шат бол хүлээн авах шат юм… Хоёр дахь шат нь хүлээн авах шат гэдгийн учир нь тэр уудаг, харааж зүхдэг, зодож нүдэх хандлагатай байлаа гэхэд би түүнийг хүлээн авч, энэ бүхэнд тайван хандана гэсэн үг. Гэхдээ энэ нь, нөхөр маань зодож байх үед түүнийг тэвэрч авна гэсэн үг биш. Мунхгийн харанхуйд байгаа хүнээс зайгаа барих ёстой. Эс тэгвээс та өөрөө шатах болно. Зайгаа барина гэдэг нь ямар ч ойр дотно харьцаа байхгүй, зөвхөн түүнд үйлчлэхийг л хэлнэ. Түүнд санаа тавих, харин ойр дотно харьцахгүй байх. Эс тэгвээс хүн өөрөө шатах болно. Харанхуй мунхаг амьдрал нь өөрөө аль хэдийнээ урвалт юм… Ойр дотно харилцаа нь урвалтгүй байдал гэсэн үг юм. Гэвч урвалт байлаа гээд нөхрөө орхих ёстой гэсэн үг биш. Үгүй. Урвалт байж болно. Яагаад гэвэл бид хөгжингүй биш. Хэрэв хөгжиж дэвшсэн хүн урвах аваас харилцаа гэгч зүйл огт байхгүй болно. Бурхан түүнийг уучлахгүй. Гэвч ихэнхи хүмүүс өөрсдийгөө урваж байна гэдгээ ойлгож чаддаггүй. Тийм ч учраас тэднийг уучлах хэрэгтэй… Хүнийг байгаагаар нь хүлээж авах нь хоёр дахь шат бол гурав дахь нь зөв сайн жишээг харуулж, түүнд эелдэг сайнаар хандах явдал. Ингээд цаашдаа түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхлэх болно. Тэгээд л гүйцээ. Бид ийм маягаар түүнийг хөгжүүлдэг.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Гэр бүлийн харилцааны хэлбэрүүдийн тухай” лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 21
Users Yesterday : 59
Total Users : 27872
Views Today : 21
Views Yesterday : 70