Бүхий л өвчнүүд нь түүний өнгөрсөнд үйлдэж байсан нүгэлт үйлүүд буюу буруу үйлүүдийнх нь төлөө хүмүүнд ирдэг. Таны ашиглаж буй дурын эмчилгээ нь ургамлан байна уу эсвэл эмчийн эмчилгээ байна уу аль аль нь хэзээ ямагт кармаг ердөө л хойш нь түлхэж байдаг болохоос түүнийг хэзээ ч шатаан устгадаггүй.
Өөрөөр хэлбэл дурын ямар ч эмчилгээ асуудал проблемыг ирээдүй рүү илгээж, өнөөдөртөө гаригийн сөрөг муу нөлөөг саармагжуулж байдаг боловч асуудал проблемын дотоод мөн чанар нь үлдсэн байдаг. Тэгээд таагүй мөчлөг эхлэмэгц дахиад л дүрэлзэн асч эхлэдэг. Гэвч хэрвээ та бүгдэд аз жаргал хүсч эсвэл илүү таатай үйл буюу Бурханы нэрийг давтан дуудах аваас өөрийн муу кармаг бүрэн шатаах бөгөөд тэднээс юу ч үлдэхгүй. Өвчин эмгэгүүдээс ч гэсэн ул мөр үлдэхгүй.
Ийм учраас бүхий л ухаалаг хүмүүс нь өвчнөөсөө ул мөргүй ангижрахын тулд залбирал мөргөлд ханддаг. Энэ нь бурханлаг практикаар хичээллэхийг хэлж буй хэрэг юм. Нөгөө талаас хэдий та хичнээн эрүүл чийрэг нэгэн байлаа ч үүний зэрэгцээ мах, загас идэж, завхай самуун амьдарч, хараал урсгаж, зурагтаар элдэв дэмий зүйл үзэж, бусдын тухай хов жив ярьж, бусдыг үзэн ядаж, үүний зэрэгцээ өөрийнхөө зөв хэмээн зөрүүдлэн зүтгэж, өөртөө болон эргэн тойрныхоо бүхий л хүмүүст хор учруулах үйлийг үйлдэж байх аваас өнөөдөр сайхан эрүүл мэндтэй байж болох ч ирээдүй, дараагийн амьдралдаа та сайн сайхны бараа үл үзэх болно.
Бүхий л ухаалаг хүмүүс нь ирээдүйнхээ талаар бодож байх ёстой. Цаашдаа хэрхэн амьдрах тухай гэх мэт. Ийм учраас бүхий л тэнэглэлүүдээс татгалзаж, яг одоо бурханлаг практикаар хичээллэж эхлээрэй. Ингэх нь таны сайн сайхан байдал, амьдралын хувьд бүхэлдээ аз амжилтын үндэс байх болно.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас