Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 8 7
Users Today : 37
Users Yesterday : 35
Total Users : 14487
Views Today : 65
Views Yesterday : 51

Аз жаргал, зугаа цэнгэлд тэмүүлэн бид түүнийг өөрийн болгох гэж хичээн чармайж байдаг. Ингэхдээ өөрийн материаллаг биеэ “дахин дахин зажлах” замаар. Ингэснээр бид аз жаргалыг  ч, зугаа цэнгэлийг ч аль алиныг нь үл амсдаг. Тэр ч байтугай заримдаа бид ямар нэг таашаал ханамжтай адил зүйлийг мэдрэх аз тохиох боловч тэрхүү ханамжийг аз жаргал гэж нэрлэж болохгүй. Учир нь гэвэл тэр нь түр зуурхны.

Заримдаа бидэнд тэнгэрт цахилгаан цахих шиг харагддаг. Үнэн хэрэгтээ бол энэ нь ердөө оч туяа төдий. Жинхэнэ цахилгаан хаа нэгтээ алс тэртээд болж буй. Үүнтэй адил аз жаргал нь жинхэнэдээ юу болохыг мэдэлгүйгээр бид жинхэнэ аз жаргалыг үл хайхран, материаллаг ертөнцөд аз жаргалыг олох гэж хуурмагаар найдан байдаг.

Жинхэнэ аз жаргалыг Кришна ухамсрын аргыг ашигласнаар олох боломжтой. Түүний тусламжтайгаар бид өөрсөддөө жинхэнэ оюун ухааныг аажмаар хөгжүүлэх бөгөөд сүнслэг байдлаар хөгжин дэвшихийн хирээр бид сүнслэг аз жаргалын рашаан мэт амтыг мэдэрч эхлэх болно. Энэхүү амтыг бид хэдийчинээ гүн гүнзгий мэдрэнэ вэ, төдийчинээ бидэнд материаллаг аз жаргалын талаархи мөрөөдлөө орхиход хялбар болмуй.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Кришна тийш алхах замд” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Аз жаргал, зугаа цэнгэлд тэмүүлэн бид түүнийг өөрийн болгох гэж хичээн чармайж байдаг. Ингэхдээ өөрийн материаллаг биеэ “дахин дахин зажлах” замаар. Ингэснээр бид аз жаргалыг  ч, зугаа цэнгэлийг ч аль алиныг нь үл амсдаг. Тэр ч байтугай заримдаа бид ямар нэг таашаал ханамжтай адил зүйлийг мэдрэх аз тохиох боловч тэрхүү ханамжийг аз жаргал гэж нэрлэж болохгүй. Учир нь гэвэл тэр нь түр зуурхны. Заримдаа бидэнд тэнгэрт цахилгаан цахих шиг харагддаг. Үнэн хэрэгтээ бол энэ нь ердөө оч туяа төдий. Жинхэнэ цахилгаан хаа нэгтээ алс тэртээд болж буй. Үүнтэй адил аз жаргал нь жинхэнэдээ юу болохыг мэдэлгүйгээр бид жинхэнэ аз жаргалыг үл хайхран, материаллаг ертөнцөд аз жаргалыг олох гэж хуурмагаар найдан байдаг. Жинхэнэ аз жаргалыг Кришна ухамсрын аргыг ашигласнаар олох боломжтой. Түүний тусламжтайгаар бид өөрсөддөө жинхэнэ оюун ухааныг аажмаар хөгжүүлэх бөгөөд сүнслэг байдлаар хөгжин дэвшихийн хирээр бид сүнслэг аз жаргалын рашаан мэт амтыг мэдэрч эхлэх болно. Энэхүү амтыг бид хэдийчинээ гүн гүнзгий мэдрэнэ вэ, төдийчинээ бидэнд материаллаг аз жаргалын талаархи мөрөөдлөө орхиход хялбар болмуй. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Кришна тийш алхах замд” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас 
Scroll to Top