Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 5 1 2
Users Today : 8
Users Yesterday : 29
Total Users : 15512
Views Today : 9
Views Yesterday : 44

Асуулт: Миний ойлгосноор, жинхэнэ номын багшийн удирдлага дор Кришнад үйлчлэн зүтгэхгүйгээр мэдрэхүйгээ жинхэнээр нь хянан удирдах боломжгүй.

“Шримад-Бхагаватамын” хоёрдугаар дууллын есдүгээр бүлгийн нэгэн шүлгийн тайлбарт Шрила Прабхупада бичихдээ, госвами болохгүйгээр шавь болох боломжгүй гэсэн байдаг.

Тэгэхээр хамгийн нэгдүгээрхи нь аль нь вэ? Шавь болохгүйгээр хэрхэн яаж госвами болох вэ?

Хариулт: Бид гуруг гэнэтхэн, шуудхан хүлээгээд авчихдаггүй. Гуругээс ямар нэг зүйлийг сонссоны дараа та өөрийн бурханлаг практикаа эхлүүлдэг шүү дээ. Жишээ нь бид Кришна ухамсрын энэ бүх практикийн талаар Шрила Прабхупадаас олж мэдсэн. Тэрээр хүн бүгдийн гуру. Түүний өршөөлөөр бид бурханлагаар өсч дэвших ба энэ ертөнцөд оршин амьдарч буй гуруг хүлээн авахуйц шинж чанартай болдог.

Ийм учраас бүхий л зүйл гуругээс эхлэдэг. Гуругийн удирдлагагүй бол бид ахиж дэвшиж чадахгүй. Гуругийн хэд хэдэн ангилал байдаг: шикша гуру, дикша гуру гэх мэт. Ямартай ч ямар нэг гуру байх ёстой.

Та ердөө Шрила Прабхупадын номуудыг уншсаны ачаар, тэднийг судласны ачаар аль хэдийнээ номын багштай болчихлоо гэсэн үг ба ахиц дэвшлийг гаргаж буй гэсэн үг. Тэгсний дараа энэ ертөнцөд оршин амьдарч буй гуруг хүлээн авснаар цаашдын хөгшжил дэвшлийг гаргах болно.

Учир нь гэвэл таныг буцаагаад гэр рүү тань, Бурхан зүгт авч явах ямар нэг гуру байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр таны гараас хөтлөж явах ёстой. Харин та, “Үгүй ээ, би явахыг хүсэхгүй байна! …” хэмээн эсэргүүцэж болох юм. Гуру тань, “Алив, явья л даа!” хэмээнэ. Заримдаа эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь явуулахын тулд яг үүнтэй адил тэднийг гараас нь чирж чангаадаг. “Үгүй ээ, би элсэн дээр дахиад жаахан тогломоор байна..” хэмээн хүүхэд эсэргүүцэхэд эцэг, эх нь, “Үгүй шүү, алив сургууль руу нь явцгаая!” хэмээн хөтлөн чангаадаг.

Гуругийн үүрэг яг ийм. Тэрээр бидний гараас атгаад, биднийг бурханлаг(сүнслэг) ертөнц рүү буцаан чирж чангаан авч явдаг.

 

Бурханы адислалт Шрила Бхактивайбхава Свами, Бхагавад-гитагийн 15бүлгийн 20р шүлгээр хийсэн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас, 2007.12.21

 

Асуулт: Миний ойлгосноор, жинхэнэ номын багшийн удирдлага дор Кришнад үйлчлэн зүтгэхгүйгээр мэдрэхүйгээ жинхэнээр нь хянан удирдах боломжгүй. “Шримад-Бхагаватамын” хоёрдугаар дууллын есдүгээр бүлгийн нэгэн шүлгийн тайлбарт Шрила Прабхупада бичихдээ, госвами болохгүйгээр шавь болох боломжгүй гэсэн байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрхи нь аль нь вэ? Шавь болохгүйгээр хэрхэн яаж госвами болох вэ? Хариулт: Бид гуруг гэнэтхэн, шуудхан хүлээгээд авчихдаггүй. Гуругээс ямар нэг зүйлийг сонссоны дараа та өөрийн бурханлаг практикаа эхлүүлдэг шүү дээ. Жишээ нь бид Кришна ухамсрын энэ бүх практикийн талаар Шрила Прабхупадаас олж мэдсэн. Тэрээр хүн бүгдийн гуру. Түүний өршөөлөөр бид бурханлагаар өсч дэвших ба энэ ертөнцөд оршин амьдарч буй гуруг хүлээн авахуйц шинж чанартай болдог. Ийм учраас бүхий л зүйл гуругээс эхлэдэг. Гуругийн удирдлагагүй бол бид ахиж дэвшиж чадахгүй. Гуругийн хэд хэдэн ангилал байдаг: шикша гуру, дикша гуру гэх мэт. Ямартай ч ямар нэг гуру байх ёстой. Та ердөө Шрила Прабхупадын номуудыг уншсаны ачаар, тэднийг судласны ачаар аль хэдийнээ номын багштай болчихлоо гэсэн үг ба ахиц дэвшлийг гаргаж буй гэсэн үг. Тэгсний дараа энэ ертөнцөд оршин амьдарч буй гуруг хүлээн авснаар цаашдын хөгшжил дэвшлийг гаргах болно. Учир нь гэвэл таныг буцаагаад гэр рүү тань, Бурхан зүгт авч явах ямар нэг гуру байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр таны гараас хөтлөж явах ёстой. Харин та, “Үгүй ээ, би явахыг хүсэхгүй байна! …” хэмээн эсэргүүцэж болох юм. Гуру тань, “Алив, явья л даа!” хэмээнэ. Заримдаа эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь явуулахын тулд яг үүнтэй адил тэднийг гараас нь чирж чангаадаг. “Үгүй ээ, би элсэн дээр дахиад жаахан тогломоор байна..” хэмээн хүүхэд эсэргүүцэхэд эцэг, эх нь, “Үгүй шүү, алив сургууль руу нь явцгаая!” хэмээн хөтлөн чангаадаг. Гуругийн үүрэг яг ийм. Тэрээр бидний гараас атгаад, биднийг бурханлаг(сүнслэг) ертөнц рүү буцаан чирж чангаан авч явдаг.   Бурханы адислалт Шрила Бхактивайбхава Свами, Бхагавад-гитагийн 15бүлгийн 20р шүлгээр хийсэн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас, 2007.12.21  
Scroll to Top