Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 5 1 2
Users Today : 8
Users Yesterday : 29
Total Users : 15512
Views Today : 9
Views Yesterday : 44

Энэ хэлц  үг нь, хулганы үхэл нь муурын сахлаар оролдсонтой холбоотой биш гэдгийг зааж буй. Өөрөөр хэлбэл үүний цаана ноцтой ямар нэгэн шалтгаан байгааг илэрхийлж буй хэрэг юм. Эл хэлц нь үйлийн үрийн чухал хичээлийг тойруу байдлаар бидэнд заажээ.

Хулгана, муурын сахлаар оролдож буй нь үйлийн үрээ амсах ШАЛТАГ ба цаад үхэлд хүргээд байгаа жинхэнэ ШАЛТГААН нь өөр зүйлд оршин байгаа шүү гэдгийг тойруугаар хэлж байна.  Орчин үед хүмүүс энэхүү шалтгийг шалтгаан хэмээн эндүүрч зовлонгийн буруу эх үүсвэрийг үзэн ядаж, муулж, шүүмжилцгээж байдаг. Хүмүүс өнөөдрийн нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа зовлонгийн эх үүсвэр мэт харагдах бүх зүйлсийг түүний шалтгаан хэмээн эндүүрч түүн рүү сүрэглэн дайрдаг. Түүнчлэн зарим үзмэрч, зурхайч, мэргэч төлөгч хүмүүс ямар нэг өвчний, бүтэлгүйтлийн шалтгааныг тийм өнгийн хувцсыг авснаас эсвэл тийм тийм, хар цагаан хэл амнаас болсон байна гэхмэтчилэн мэргэлж төлөгддөг. Гэвч тэдгээр нь шалтаг байж болох ч бүхий л өвчлөл ба бүтэлгүйтэл, азгүйтлийн шалтгаан нь урьд амьдралуудад хийж байсан бидний буруу үйлийн үрийн дагаврууд гэдгийг мэргэлүүлэгч ч, мэргэлэгч ч аль аль нь үл мэддэг. Эдгээр нь үнэн чанартаа авидья буюу мунхгийн харанхуй мөн.

Ном сударт агуулагдах түүхээс  нэгэн жишээг иш татвал, Шри Рамачандра Эзэн, хатан Ситагаас салан хагацахуйн зовлонг амссаны буруутан нь Равана мангас мөн билээ. Равана мангас Ситаг хулгайлан одсоноос болж Шри Рамачандра Эзэн удаан хугацаанд Ситагаас салж хагацахуйн зовлонг амсдаг. Энэ жишээний тухайд Равана мангас Ситаг хулгайлсан нь Түүний зовлонгийн шалтаг болж буй бол жинхэнэ шалтгаан нь Тэрээр урьд амьдралдаа брахман хүнд алдас хийснээс тодруулж хэлвэл их мэргэн Нарада мунид алдас хийснээс болж Нарада муни Түүнийг “Эхнэрээсээ салж хагацахын зовлон амсаг” гэж хараасны үр дагавар байдаг.

Энэ мэтчилэн бид, өнөөдрийн өдөр тутмын амьдралдаа тохиолдож буй сөрөг бүхний нүдэнд харагдах бүх зүйлсийг зовлонгийнхоо шалтгаан хэмээн тооцож, үзэн яддаг. Гэтэл энэ бүгдийн цаана бидний буруу үйлүүдийн үр дагавар оршин буй. Жимс боловсроод ирэхийн цагт түүнийг түүх сэдэл төрж, хувин саваа бэлддэг шиг бидний ямар нэгэн үйлийн үр боловсроод ирэхийн цагт түүнийгээ түүх “хувин саваа” бид өөрсдөө мэдэлгүйгээр бэлдэж зовлонгийнхоо урьдач нөхцлийг бэлдэж байдаг. Үер болсны буруутан нь төр засаг хэмээн шүүмжилж буй нь үнэний хувьтай ч үерт өртөх муу үйлийн үр тэдгээр хүмүүст оршин байсан нь жинхэнэ шалтгаан нь. Үерийн хамгаалалт даланг бэлдээгүй төр засаг шалтаг нь. Мөн бидний эсэргүүцэн шүүмжилсээр ирсэн үүл буудах үйл ажиллагаа буюу байгалийг захирах оролдлого нь үүнтэй утга нэг. Өөрөөр хэлбэл үүл буудах болон өөр бусад байгалийг захирах оролдлогууд нь муурын сахлаар оролдож буйтай агаар нэг. Эндээс ирэх байгалийн гамшгийн цаад шалтгаан нь ард түмэн бидний муу үйлийн үрд оршин буй гэсэн үг юм. Бидэнд зовох шалтгаан байсан учраас тэнгэр хурмастын хамрыг гижигдэх шалтаг бий болгож буй гэсэн үг.

Нэг онигоо байдаг даа. Онгоцны осол болоод нас нөгчсөн хүмүүс Бурханд гомдол мэдүүлэхэд, Бурхан, “онгоцны ослоор өөд болох тавилантай та бүгдийг нэг газарт цуглуулах гэж харин Би ямар их зовсон гэж санаж байна” хэмээн өөдөөс нь хариулсан гэдэг шиг л.

Тийм болохоор түмэн олон та бидний үүрэг бол өөрсдийнхөө зовлонд бусдыг буруутгаж суух биш өөрөө өөрсдийнхөө хар үйлийн үртэй тэмцэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм. Бусдыг буруутгаж шүүмжлэх нь асуудлыг шийдэхгүйн зэрэгцээ шүүмжилж шүлсээ үсэргэсний бас нэгэн хар үр дагаврыг бидэнд авч ирэх болно.

Үйлийн үрээс ангижрах хамгийн төгс шийдлийг Вед шаструуд өргөн барьдаг. Утга нь, бид олон сая, тэрбум амьдралдаа үйлдсэн дааж давшгүй үйлийнхээ үрийн ачааг нимгэлэх гэж өөрсдийн өчүүхэн, ядмаг хүчээр оролдох биш харин сарва карана каранам буюу шалтгаан бүгдийн шалтгаан гэгддэг, бүхий л хүч чадлуудыг өөртөө шингээсэн Дээд Бурханд хувь тавилангаа даатгаснаар шийдэгдэх боломжтойг Дээд Эзэн Шри Кришна 5000 жилийн өмнөх Өөрийн айлдвар Бхагавад-гитагийн төгсгөлд 18.66  дүгнэлт болгон, сарва дхарман паритйажйа мам экам шаранам вража, ахам твам сарва папебхйо мокшаишйами ма шучаха буюу Бүх зам мөрийг орхиод зүгээр л ганцхан Надад өөрийгөө даатга. Би чамайг бүх нүглээс чинь ангижруулах болноо бүү ай, гэж итгэл төгс батлан өгүүлснээс харж болно.

Тэгвэл өөрийгөө Бурханд хэрхэн даатгахыг Шри Кришна Өөрөө 500 жилийн өмнө эгэл жирийн хүний дүрээр, чханна аватар буюу нууц дүрээр дахин залран ирж, Өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн. Алтан эринийг эхлүүлсэн Алтан аватарын авч ирсэн энэхүү арга нь ирээдүйд үргэлжлэх 10000 жилд авралын оргил дээд арга байсаар байх болно хэмээн ведийн зөгнөлийн судруудад өгүүлэгдсэн. Шри Чайтанья Махапрабхугийн сургаал номлолд ойлгохгүй, даган баримтлах боломжгүй ямар ч хүнд хэцүү зүйл үгүй бөгөөд тэр ч байтугай хүрч үл болохуйц, нийгэмд үл харьяалагдагч нохойн мах идэгчид хүртэл Түүний сургаалыг дагаснаар ухамсрын дээд түвшинд өгсөн дээшилж, авралыг, ангижралыг, аз жаргалыг олох боломжтой тухай Шримад-Бхагаватамд(3.33.7) батлан өгүүлсэн.

Тэрхүү сургаал нь ердөө Дээд Бурханы Ариун Нэрүүдээс тогтох 16 үгтэй маха-мантраг унших эсвэл дуулах явдал юм. Өөр ямар нэг хэцүү зүйл үгүй билээ. Тэрхүү маха мантра нь:

ХАРЕ КРИШНА ХАРЕ КРИШНА КРИШНА КРИШНА ХАРЕ ХАРЕ

ХАРЕ РАМА ХАРЕ РАМА РАМА РАМА ХАРЕ ХАРЕ.

2023-08-09.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Энэ хэлц  үг нь, хулганы үхэл нь муурын сахлаар оролдсонтой холбоотой биш гэдгийг зааж буй. Өөрөөр хэлбэл үүний цаана ноцтой ямар нэгэн шалтгаан байгааг илэрхийлж буй хэрэг юм. Эл хэлц нь үйлийн үрийн чухал хичээлийг тойруу байдлаар бидэнд заажээ. Хулгана, муурын сахлаар оролдож буй нь үйлийн үрээ амсах ШАЛТАГ ба цаад үхэлд хүргээд байгаа жинхэнэ ШАЛТГААН нь өөр зүйлд оршин байгаа шүү гэдгийг тойруугаар хэлж байна.  Орчин үед хүмүүс энэхүү шалтгийг шалтгаан хэмээн эндүүрч зовлонгийн буруу эх үүсвэрийг үзэн ядаж, муулж, шүүмжилцгээж байдаг. Хүмүүс өнөөдрийн нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа зовлонгийн эх үүсвэр мэт харагдах бүх зүйлсийг түүний шалтгаан хэмээн эндүүрч түүн рүү сүрэглэн дайрдаг. Түүнчлэн зарим үзмэрч, зурхайч, мэргэч төлөгч хүмүүс ямар нэг өвчний, бүтэлгүйтлийн шалтгааныг тийм өнгийн хувцсыг авснаас эсвэл тийм тийм, хар цагаан хэл амнаас болсон байна гэхмэтчилэн мэргэлж төлөгддөг. Гэвч тэдгээр нь шалтаг байж болох ч бүхий л өвчлөл ба бүтэлгүйтэл, азгүйтлийн шалтгаан нь урьд амьдралуудад хийж байсан бидний буруу үйлийн үрийн дагаврууд гэдгийг мэргэлүүлэгч ч, мэргэлэгч ч аль аль нь үл мэддэг. Эдгээр нь үнэн чанартаа авидья буюу мунхгийн харанхуй мөн. Ном сударт агуулагдах түүхээс  нэгэн жишээг иш татвал, Шри Рамачандра Эзэн, хатан Ситагаас салан хагацахуйн зовлонг амссаны буруутан нь Равана мангас мөн билээ. Равана мангас Ситаг хулгайлан одсоноос болж Шри Рамачандра Эзэн удаан хугацаанд Ситагаас салж хагацахуйн зовлонг амсдаг. Энэ жишээний тухайд Равана мангас Ситаг хулгайлсан нь Түүний зовлонгийн шалтаг болж буй бол жинхэнэ шалтгаан нь Тэрээр урьд амьдралдаа брахман хүнд алдас хийснээс тодруулж хэлвэл их мэргэн Нарада мунид алдас хийснээс болж Нарада муни Түүнийг “Эхнэрээсээ салж хагацахын зовлон амсаг” гэж хараасны үр дагавар байдаг. Энэ мэтчилэн бид, өнөөдрийн өдөр тутмын амьдралдаа тохиолдож буй сөрөг бүхний нүдэнд харагдах бүх зүйлсийг зовлонгийнхоо шалтгаан хэмээн тооцож, үзэн яддаг. Гэтэл энэ бүгдийн цаана бидний буруу үйлүүдийн үр дагавар оршин буй. Жимс боловсроод ирэхийн цагт түүнийг түүх сэдэл төрж, хувин саваа бэлддэг шиг бидний ямар нэгэн үйлийн үр боловсроод ирэхийн цагт түүнийгээ түүх “хувин саваа” бид өөрсдөө мэдэлгүйгээр бэлдэж зовлонгийнхоо урьдач нөхцлийг бэлдэж байдаг. Үер болсны буруутан нь төр засаг хэмээн шүүмжилж буй нь үнэний хувьтай ч үерт өртөх муу үйлийн үр тэдгээр хүмүүст оршин байсан нь жинхэнэ шалтгаан нь. Үерийн хамгаалалт даланг бэлдээгүй төр засаг шалтаг нь. Мөн бидний эсэргүүцэн шүүмжилсээр ирсэн үүл буудах үйл ажиллагаа буюу байгалийг захирах оролдлого нь үүнтэй утга нэг. Өөрөөр хэлбэл үүл буудах болон өөр бусад байгалийг захирах оролдлогууд нь муурын сахлаар оролдож буйтай агаар нэг. Эндээс ирэх байгалийн гамшгийн цаад шалтгаан нь ард түмэн бидний муу үйлийн үрд оршин буй гэсэн үг юм. Бидэнд зовох шалтгаан байсан учраас тэнгэр хурмастын хамрыг гижигдэх шалтаг бий болгож буй гэсэн үг. Нэг онигоо байдаг даа. Онгоцны осол болоод нас нөгчсөн хүмүүс Бурханд гомдол мэдүүлэхэд, Бурхан, “онгоцны ослоор өөд болох тавилантай та бүгдийг нэг газарт цуглуулах гэж харин Би ямар их зовсон гэж санаж байна” хэмээн өөдөөс нь хариулсан гэдэг шиг л. Тийм болохоор түмэн олон та бидний үүрэг бол өөрсдийнхөө зовлонд бусдыг буруутгаж суух биш өөрөө өөрсдийнхөө хар үйлийн үртэй тэмцэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм. Бусдыг буруутгаж шүүмжлэх нь асуудлыг шийдэхгүйн
Scroll to Top