Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 9 2
Users Today : 0
Users Yesterday : 42
Total Users : 14492
Views Today :
Views Yesterday : 72

Зурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм.

      Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй.

Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг.

Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй.

Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг.

Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Танд хандагчийн бурханлаг өсөлт хөгжлийн талаар санаа тавих нь ашиг олох тэмүүллээс их байх ёстой. Танд хандагч ведийн мэдлэгийн янз бүрийн чиглэл салбарын төлөөлөгчид бүгд нэгэн дуу хоолойтой байгааг сонссоноор түүний материаллаг бохирдол бузраас ангижрах боломж улам улам нэмэгдэнэ.

 

Жйотиш буюу одон зурхай

Одон зурхай нь ямагт төөргийн картыг зурахаас маш их хамааралтай байдаг. Энэ нь дандаа барагцаалсан үйлдэл байдаг. Учир нь хэн ч өөрийн төрсөн тодорхой цагаа мэддэггүй ба төрсөн цагийг тодорхой болгох аргыг мэргэжлийн түвшинд сайн эзэмшсэн хүн хэд л бол.

Энэ сургуулийн төлөөлөгчдийн дунд төрсөн цагийг алинаар нь авахаа нэгдсэн нэг шийдэлд хүрч чадахгүй л байгаа: гэдсэнд олдсон, дөнгөж төрсөн, хүйг хайчилсан буюу агаар амьсгалсан цаг мөч.

Компьютерийн тооцоолол нь ч гэсэн хамгийн чухал зүйл бол хүний төөргийн гүнд нэвтрэх гэдгийг зааж байдаг. Энэ нь зурхайч өөрөө тооцооллоо хийж, гаригуудын байршил, цифрийг тооцоолон хүний кармаг тодорхойлдог болсон тэр цагт л илэрдэг. Энэ нь тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэх жинхэнэ ойлголтыг өгдөг. Энэ бол жинхэнэ зөн совин юм.

Үүний тулд ведийн математикийн хангалттай мэдлэгтэй байх хэрэгтэй.

Палмистри буюу Алганы зураас судлал

Палмистри нь анхнаасаа л тов тодорхой гарын карт дээр(мөн нөгөө гараар баталдаг) тулгуурладаг. Төөргийн картыг зохиох хэрэггүй ба ийм учраас зөгнөлийн үнэн үр дүн хангалттай өндөр.

Одон зурхайн хувьд нэг төлөв байдал олон янзын тайлбартай. Тэгвэл палмистрид бараг  нэг төлөв байдал болгон нэгэн адил тайлбартай.

Орчин үеийн одон зурхай машины тооцоололд найддаг байхад палмистри нь харин баталгаат материал болсон амьд гаранд найддаг.

Таалагдаагүй картыг өөр нэг сургуулийн онол дээр үндэслэн эсвэл төрсөн цагийг хөдөлгөөд өөрчилчихөж болно. Палмистрид анхны өгөгдөл өөрчлөгдөхгүй – гар л бол гар.

Гарын алганы зураас нь хүний ухамсар өөрчлөгдөхөд даган өөрчлөгддөг.

Нумерологи буюу тоон зурхай

Нумерологи буюу тоон зурхай нь ямар ч цаг үед баталгаатай үнэн, ерөнхий заавар, зөгнөлийг өгдгөөрөө ялгарна.

Алдааны тухайд

Одон зурхай, палмистри, тоон зурхай нь заримдаа үл итгэгчдэд сонголт өгөхийн тулд заримдаа алддаг ба тэд баримтан дээр тулгуурлан өөрсдийн дүгнэлтээ гаргана.

Үүнтэй холбоотой нэгэн ведийн түүх байдаг. Шива Бурхан, Бхригу муниг бясалгах үедээ аль хэрэгтэй гэсэн бүхнээ харж чаддаг тухай дуулжээ. Ингээд тэрээр түүний эхнэр Парвати тэр цаг мөчид  юу хийж байгааг мэдэхийг хүсч гэнэ. Бхригу ч тэр эмэгтэй тухайн мөчид нүцгэнээр угаал үйлдэж буйг Шивад хэлэв. Гэртээ очоод Шива Бхригугийн энэ чадварын талаар эхнэртээ өгүүлсэн байна. Гэвч Парвати түүнийг нүцгэн байхад нь харсанд нь уурсаж Бхригуг хараажээ. Түүний хэлж ярьсан болгоны тал нь үнэн байх болтугай, харин тэрээр энэ эрдэм ухааныхаа үндэслэгч байг гэж хараасан гэдэг.

Өөрийн алдаагаа мэдээд зурхайч боломжтой бүх арга хэмжээг авч, уучлал өршөөл гуйх хэрэгтэй. Хэрэв энэ нь боломжгүй бол гурван өдөр хүртэл мацаг барих ёстой.

Үүнтэй холбоотойгоор чухам яагаад энэ эрдэм ухаануудыг бие даан сурах боломжгүй байдаг вэ гэдийг ойлгож болно. Учир нь ингэвэл алдаа маш их байх болно.

Палмистри ба бурханлаг амьдрал

Алган дахь материаллаг хүслийн шугам нь бурханлаг практик хийх явцад аяндаа өөрчлөгддөг. Бурханы ариун гэгээн нэрийг давтан дуулах үедээ алгаа ташсанаар шугам өөрчлөгддөг гэж Шрила Прабхупада хэлсэн байдаг. Өөрийн ташилтаар тэрээр амьдралын модноосоо нүглийн хэрээг үргээн хөөж чадна.

Туршлагатай зурхайч тэдний гарын зураасны өөрчлөлтөөр хүмүүсийн бурханлаг хөгжлийг хэлж чаддаг.

Прарабдха-карма

Гэвч хүний прарабдха-карма маш удаан өөрчлөгддөг. Энэ нь хүн өөрийн зан характерын чанарыг өөрчлөх ёсгүй ба харин түүнийг зөв чиглэлд чиглүүлэх ёстой гэсэн үг юм.

Дүгнэлт

Зурхай-сэтгэл судлал нь брахманы эрдэм ухаан бөгөөд номноос судалдаггүй. Харин багш шавийн барилдлагаар дамжуулан суралцдаг бөгөөд гол нь мэдлэг олохдоо бус харин сүнсийг аврах чадварыг олоход оршдог.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Зурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм.       Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг. Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг. Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Танд хандагчийн бурханлаг өсөлт хөгжлийн талаар санаа тавих нь ашиг олох тэмүүллээс их байх ёстой. Танд хандагч ведийн мэдлэгийн янз бүрийн чиглэл салбарын төлөөлөгчид бүгд нэгэн дуу хоолойтой байгааг сонссоноор түүний материаллаг бохирдол бузраас ангижрах боломж улам улам нэмэгдэнэ.   Жйотиш буюу одон зурхай Одон зурхай нь ямагт төөргийн картыг зурахаас маш их хамааралтай байдаг. Энэ нь дандаа барагцаалсан үйлдэл байдаг. Учир нь хэн ч өөрийн төрсөн тодорхой цагаа мэддэггүй ба төрсөн цагийг тодорхой болгох аргыг мэргэжлийн түвшинд сайн эзэмшсэн хүн хэд л бол. Энэ сургуулийн төлөөлөгчдийн дунд төрсөн цагийг алинаар нь авахаа нэгдсэн нэг шийдэлд хүрч чадахгүй л байгаа: гэдсэнд олдсон, дөнгөж төрсөн, хүйг хайчилсан буюу агаар амьсгалсан цаг мөч. Компьютерийн тооцоолол нь ч гэсэн хамгийн чухал зүйл бол хүний төөргийн гүнд нэвтрэх гэдгийг зааж байдаг. Энэ нь зурхайч өөрөө тооцооллоо хийж, гаригуудын байршил, цифрийг тооцоолон хүний кармаг тодорхойлдог болсон тэр цагт л илэрдэг. Энэ нь тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэх жинхэнэ ойлголтыг өгдөг. Энэ бол жинхэнэ зөн совин юм. Үүний тулд ведийн математикийн хангалттай мэдлэгтэй байх хэрэгтэй. Палмистри буюу Алганы зураас судлал Палмистри нь анхнаасаа л тов тодорхой гарын карт дээр(мөн нөгөө гараар баталдаг) тулгуурладаг. Төөргийн картыг зохиох хэрэггүй ба ийм учраас зөгнөлийн үнэн үр дүн хангалттай өндөр. Одон зурхайн хувьд нэг төлөв байдал олон янзын тайлбартай. Тэгвэл палмистрид бараг  нэг төлөв байдал болгон нэгэн адил тайлбартай. Орчин үеийн одон зурхай машины тооцоололд найддаг байхад палмистри нь харин баталгаат материал болсон амьд гаранд найддаг. Таалагдаагүй картыг өөр нэг сургуулийн онол дээр үндэслэн эсвэл төрсөн цагийг хөдөлгөөд өөрчилчихөж болно. Палмистрид анхны өгөгдөл өөрчлөгдөхгүй – гар л бол гар. Гарын алганы зураас нь хүний ухамсар өөрчлөгдөхөд даган өөрчлөгддөг. Нумерологи буюу тоон зурхай Нумерологи буюу тоон зурхай нь ямар ч цаг үед баталгаатай үнэн, ерөнхий заавар, зөгнөлийг өгдгөөрөө ялгарна. Алдааны тухайд Одон зурхай, палмистри, тоон зурхай нь заримдаа үл итгэгчдэд сонголт өгөхийн тулд заримдаа алддаг ба тэд баримтан дээр тулгуурлан өөрсдийн дүгнэлтээ гаргана. Үүнтэй холбоотой нэгэн ведийн түүх байдаг. Шива Бурхан, Бхригу муниг бясалгах үедээ аль хэрэгтэй гэсэн бүхнээ харж чаддаг тухай дуулжээ. Ингээд тэрээр түүний эхнэр Парвати тэр цаг мөчид  юу хийж байгааг мэдэхийг хүсч гэнэ. Бхригу ч тэр эмэгтэй тухайн мөчид нүцгэнээр угаал үйлдэж буйг
Scroll to Top