Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35

Юу юунаас илүүтэй өндөр чанартай чулууг зүүх хэрэгтэй. Хуруунууд нь чулууны нөлөөг биеийн бусад хэсгүүдэд тархаан түгээх онцгой чадварыг шингээсэн байдаг. Учир нь тэд тархи болон мэдрэлийн системийн нарийн сувгуудтай холбоотой. ..

Долоовор хуруу: Бархасвадь

Дунд хуруу: Санчир

Ядам хуруу: Нар болон Сар

Чигчий: Буд

Баруун гарын эрхий: Нар

Зүүн гарын эрхий: Сар

Гэвч эрхий хуруунд бөгж зүүхийг ихэнхидээ санал болгодоггүй. Учир нь энэ нь зохимжгүй харагдахын зэрэгцээ бие дэхь энергийн урсгалыг түгждэг. Ихэнхидээ бөгжийг тухайн харгалзсан гаригийн эсвэл жам ёсны найз гаригийн хуруунд зүүдэг. ..

Сарны чулуу нь Нарны болон Бархасвадийн хуруунууд болох ядам, долоовор хуруунуудад сайн үйлчилдэг.

Ангарагийн чулууг Бархасвадийн мөн Нарны хуруунд буюу долоовор хуруунд зүүнэ. Сугарын чулууг Санчирын эсвэл Будын хуруунууд буюу дунд эсвэл чигчий хуруунд зүүнэ. Раху, Кету гаригийн чулууг Санчирын эсвэл Будын хуруунд зүүдэг. ..

Баруун гаранд нарны болон бурханлаг хүч илүү агуулагддаг тул зурхайн заслын зорилгоор энэ гарт бөгж зүүхийг илүүд үздэг. Гэвч зүүн гарт зүүх нь ч мөн үр дүнгээ өгнө. Бөгжийг зүүн гарт зүүснээр тухайн чулууны хөргөх, усан, сарны, хүлээн авамтай, эмэгтэй чанарууд илүү нэмэгддэг буюу зүүн нади – ида надид тулгуурлан үйлчилдэг. Баруун гаранд зүүснээр өдөөх, галан, нарны, идэвхижүүлэгч, эрэгтэй чанарууд өсөн нэмэгддэг ба баруун нади буюу пингала нади дээр тулгуурлан ажилладаг.

Дэвид Фроули (ведийн зурхай, аюурведийн судлаач), “Зөгнөгчдийн зурхай” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Юу юунаас илүүтэй өндөр чанартай чулууг зүүх хэрэгтэй. Хуруунууд нь чулууны нөлөөг биеийн бусад хэсгүүдэд тархаан түгээх онцгой чадварыг шингээсэн байдаг. Учир нь тэд тархи болон мэдрэлийн системийн нарийн сувгуудтай холбоотой. .. Долоовор хуруу: Бархасвадь Дунд хуруу: Санчир Ядам хуруу: Нар болон Сар Чигчий: Буд Баруун гарын эрхий: Нар Зүүн гарын эрхий: Сар Гэвч эрхий хуруунд бөгж зүүхийг ихэнхидээ санал болгодоггүй. Учир нь энэ нь зохимжгүй харагдахын зэрэгцээ бие дэхь энергийн урсгалыг түгждэг. Ихэнхидээ бөгжийг тухайн харгалзсан гаригийн эсвэл жам ёсны найз гаригийн хуруунд зүүдэг. .. Сарны чулуу нь Нарны болон Бархасвадийн хуруунууд болох ядам, долоовор хуруунуудад сайн үйлчилдэг. Ангарагийн чулууг Бархасвадийн мөн Нарны хуруунд буюу долоовор хуруунд зүүнэ. Сугарын чулууг Санчирын эсвэл Будын хуруунууд буюу дунд эсвэл чигчий хуруунд зүүнэ. Раху, Кету гаригийн чулууг Санчирын эсвэл Будын хуруунд зүүдэг. .. Баруун гаранд нарны болон бурханлаг хүч илүү агуулагддаг тул зурхайн заслын зорилгоор энэ гарт бөгж зүүхийг илүүд үздэг. Гэвч зүүн гарт зүүх нь ч мөн үр дүнгээ өгнө. Бөгжийг зүүн гарт зүүснээр тухайн чулууны хөргөх, усан, сарны, хүлээн авамтай, эмэгтэй чанарууд илүү нэмэгддэг буюу зүүн нади – ида надид тулгуурлан үйлчилдэг. Баруун гаранд зүүснээр өдөөх, галан, нарны, идэвхижүүлэгч, эрэгтэй чанарууд өсөн нэмэгддэг ба баруун нади буюу пингала нади дээр тулгуурлан ажилладаг. Дэвид Фроули (ведийн зурхай, аюурведийн судлаач), “Зөгнөгчдийн зурхай” номоос Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top