Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 7 7 7
Users Today : 19
Users Yesterday : 35
Total Users : 15777
Views Today : 31
Views Yesterday : 66

Жүжигчдийн бүрэлдэхүүн: Өгүүлэгч, харх, иогч, муур, үнээ, эхнэр, хүүхэд

Үйл явдал: Иогч бадамлянхуа суултаар  суун Харе Кришна мантраг уншиж байна. a

Өгүүлэгч: Сатйа эринд нэгэн хүчирхэг йогч ариун ойд суугаад Бүхний дээд бодгаль Шри Кришнаг бясалгаж байлаа. Йогч маш энгүүн амьдрах агаад түүнд 2 ширхэг дотуур хувцас л байдаг байв. Өдөр бүр хэрэглэсэн дотуур хувцсаа угаагаад хажуугийнхаа бутан дээр хатаахаар өлгөдөг байлаа. Гэтэл нэг өдөр харх гарч ирэн бутан доогуур гүйн дотуур хувцсыг мэрэхийг оролдож гэнэ. Гэтэл иогч бясалгалаасаа гарч

Иогч: Юу болж байна. Хэн нэгэн миний дотуур хувцасыг мэрэхийг оролдоно гэнээ, энэ муу харх л байж таарна гэж бодоод за яахав би өөрийнхөө ид шидийн хүчээр муур бүтээгээд хархыг зайлуулна гэж бодов. Тэгээд Ом Намо Муур гэж хэлмэгц цахилгаан цахин, аянга бууж муур гарч ирэв.

  Иогч: одоо би бясалгалдаа орж болох нь гэж бодтол муур дуугарч дахин саад болов.

Иогч : Өө бурхан минь би муураа тэжээх ёстой гэдгээ мартчихсан байна ш дээ гээд за яахав үнээ бүтээгээд муураа сүүгээр тэжээж хархыг хол байлгая  гэж сэтгэн Ом Намо Үнээ гэж хэлтэл  үнээ гараад ирэв.

 Иогч: ах ! одоо би дахин дадлагаа үргэлжлүүлж болох нь гэтэл үнээ чангаар мөөрөв.

Иогч: Би ямар тэнэг юм бэ, Үнээг хэн нэгэн сааж муурыг тэжээж тэгээд миний дотуур хувцасыг авах гээд байгаа хархыг холдуулах хэрэгтэй шүү дээ гэж бодоод миний хязгааргүй хүчийн ачаар би эхнэр бүтээе гээд ОМ НАМО ЭХНЭР гэж хэлмэгц эхнэр гарч ирэн алгаа хавсран байж

Эхнэр : Эзэнтэн минь , би танд хэрхэн үйлчлэх вэ хэмээв

Иогч: Зүгээр л очоод үнээ саа гэв

Эхнэр : За за тэгэлгүй яахав, таны юу хүссэнийг хийе гэлээ.

 Иогч: Одоо би дахин бясалгая , эцсийн эцэст миний бүх асуудлууд шийдэгдлээ гэтэл эхнэр нь уйлж эхлэв.

 Иогч: Юу болсон бэ гэхэд

Эхнэр: Чи надад хайргүй юм байна гээд бүр чангаар уйлав.

 Иогч: Чи зүгээр л үнээ саах ёстой ш дээ гэтэл эхнэр нь бархиран уйлав . Иогч за за чи надаас юу хүсээ вэ гэхэд

Эхнэр: Та мэднэ  дээ …….  Гэснээ хүүхэдтэй болсон буй мэт гэдсэн дээрээ гараараа тойрог хөдөлгөөн хийв.

 Иогч: царай нь хувхайран  Секс ! Би иогч хүн , энэ чинь хэрээс хэтэрсэн зүйл гэтэл эхнэр нь бүр ч  чангаар уйлав. За за миний бурханлаг хүчээр би эхнэртээ зориулж хүүхэд бүтээж өгөе гэв

Тэгээд ОМ НАМО ХҮҮХЭД гэхэд бяцхан жаал гарч ирэн өхөөрдөм хөөрхөн инээмсгэлэв.

 Иогч : Эцэст нь би иогын дасгалаа хийж болох нь гэтэл хүүхэд иогчыг татаж эхлэв.

Хүүхэд: Ааваа, ааваа, аааваа , иогч ааваа би ямар нэгэн  юмтай болмоор байна, ямар нэгэн юм хэмээн уйлж гарав.

Иогч: Хүүхдээ намайг орхи, эхнээр энэ хүүхдийг ав л даа ямар нэгэн зүйл өг гэв.

Эхнэр: Би ямар нэгэн юм өгөх болж байна уу  ? Чи энэ хавийн хамгийн аугаа иогч шүү дээ  гэтэл хүүхэд иогчын гарыг хазаж орхив.

 Иогч: Ёо би яаж ингэж бясалгах вэ за яахав би энэ бүх материаллаг амьдралын зовлонг тэсвэрлэх хэрэгтэй гээд Миний бяцхан үр юу хүсээ вэ гэж асуутал

Хүүхэд: Би амьтантай болмоор байна гэв. Ааваа амьтан ааваа ааваа ааваа гуйя амьтан гэв

Иогч : за яахав , за за  би хүч чадлаараа жижигхэн амьтан бүтээж хүүхдээ баясган , эхнэртээ таалагдаж, эхнэр үнээ сааж,  муурыг тэжээж, муур миний дотуур хувцасыг авах гээд байгаа хархыг зайлуулна гээд ОМ НАМО НОХОЙ гэж хэлтэл аянга цахин нохой гарч ирэв.

 Иогч : Эргэн тойрон өөрийнхөө эзэмшиж буй бүх зүйлээ хараад за одоо би өөрийгөө ухаарч болох нь гэтэл нохой ирээд толгойгоо сэгсрэн амандаа зууж явсан ясаа хөлд нь хаяад

Нохой: Ур ра рух , ур ра рух гэж дуугарч байлаа.

Иогч: Өө үгүй ээ, за хүний сайн анд минь юу хүсээ вэ гэхэд

Эхнэр: Тэнэг минь наадах чинь өлсөөд байна. Чи хэзээ ч наадхаа ч намайг ч хүүхдээ ч  тэжээхгүй  юмаа. Чи зүгээр л суугаад бясалгаад л байх юм. Яагаад ажил хийхгүй байгаа юм бэ , би шинэ барны арьсан гудастай болмоор байна, бас шинэ гутал …. Бас ….. бас хэзээ бид энэ халтар урцнаас гарах юм бэ ? Чи тэнэг амьтан, нийгмийн паразит, гээд хажуу талаас нь өшиглөж гарлаа

Хүүхэд : Ааваа би шинэ амьтантай болмоор байна …. Бас …..бас ийм юм тийм юм гэж байв

Иогч: Хангалттай, хангалттай. ОМ НАМО ТОНИЛ гэж хэлтэл аянга, цахилан тэнгэр дуугарч бүгд алга болов.

 Иогч : Энэ материаллаг амьдрал хэтэрхий их урхидах юм. Би 2 ширхэг дотуур хувцастай байхдаа л аз жаргалтай байлаа.

Өгүүлэгч: Энэхүү иогчийн  мөнхийн хоёрдмол байдал нь мөнхийн аз жаргалд хүргэхгүй агаад бидний төлөвлөн байх материаллаг аз жаргалын төлөөх  төлөвлөгөө нь энэ ертөнцийн саад тотгор болж байна. Иймээс хэн нэгэн Кришнаг баясгахыг хүсэх болсон цагт л энэ ертөнцийн шаналалаас ангижирна. Бүхий л гэгээнтэнд өнгөрсөн үе байдаг иймээс өнгөрсөн үе бий харин  тэдэнд энгийн амьдарч өндөр сэтгэж байхыг суралцсан байдаг. Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

 Иогч : Бясалган сууж байтал харх дахин гарч ирэв. Гэтэл иогч Материаллаг амьдрал !!!!!! хэмээв

Хансадутта Свами: Бурханыг харах тийм ч хэцүү бус

Мангалананда дас –н Энгийн амьдрал

Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

Жүжигчдийн бүрэлдэхүүн: Өгүүлэгч, харх, иогч, муур, үнээ, эхнэр, хүүхэд Үйл явдал: Иогч бадамлянхуа суултаар  суун Харе Кришна мантраг уншиж байна. a Өгүүлэгч: Сатйа эринд нэгэн хүчирхэг йогч ариун ойд суугаад Бүхний дээд бодгаль Шри Кришнаг бясалгаж байлаа. Йогч маш энгүүн амьдрах агаад түүнд 2 ширхэг дотуур хувцас л байдаг байв. Өдөр бүр хэрэглэсэн дотуур хувцсаа угаагаад хажуугийнхаа бутан дээр хатаахаар өлгөдөг байлаа. Гэтэл нэг өдөр харх гарч ирэн бутан доогуур гүйн дотуур хувцсыг мэрэхийг оролдож гэнэ. Гэтэл иогч бясалгалаасаа гарч Иогч: Юу болж байна. Хэн нэгэн миний дотуур хувцасыг мэрэхийг оролдоно гэнээ, энэ муу харх л байж таарна гэж бодоод за яахав би өөрийнхөө ид шидийн хүчээр муур бүтээгээд хархыг зайлуулна гэж бодов. Тэгээд Ом Намо Муур гэж хэлмэгц цахилгаан цахин, аянга бууж муур гарч ирэв.   Иогч: одоо би бясалгалдаа орж болох нь гэж бодтол муур дуугарч дахин саад болов. Иогч : Өө бурхан минь би муураа тэжээх ёстой гэдгээ мартчихсан байна ш дээ гээд за яахав үнээ бүтээгээд муураа сүүгээр тэжээж хархыг хол байлгая  гэж сэтгэн Ом Намо Үнээ гэж хэлтэл  үнээ гараад ирэв.  Иогч: ах ! одоо би дахин дадлагаа үргэлжлүүлж болох нь гэтэл үнээ чангаар мөөрөв. Иогч: Би ямар тэнэг юм бэ, Үнээг хэн нэгэн сааж муурыг тэжээж тэгээд миний дотуур хувцасыг авах гээд байгаа хархыг холдуулах хэрэгтэй шүү дээ гэж бодоод миний хязгааргүй хүчийн ачаар би эхнэр бүтээе гээд ОМ НАМО ЭХНЭР гэж хэлмэгц эхнэр гарч ирэн алгаа хавсран байж Эхнэр : Эзэнтэн минь , би танд хэрхэн үйлчлэх вэ хэмээв Иогч: Зүгээр л очоод үнээ саа гэв Эхнэр : За за тэгэлгүй яахав, таны юу хүссэнийг хийе гэлээ.  Иогч: Одоо би дахин бясалгая , эцсийн эцэст миний бүх асуудлууд шийдэгдлээ гэтэл эхнэр нь уйлж эхлэв.  Иогч: Юу болсон бэ гэхэд Эхнэр: Чи надад хайргүй юм байна гээд бүр чангаар уйлав.  Иогч: Чи зүгээр л үнээ саах ёстой ш дээ гэтэл эхнэр нь бархиран уйлав . Иогч за за чи надаас юу хүсээ вэ гэхэд Эхнэр: Та мэднэ  дээ …….  Гэснээ хүүхэдтэй болсон буй мэт гэдсэн дээрээ гараараа тойрог хөдөлгөөн хийв.  Иогч: царай нь хувхайран  Секс ! Би иогч хүн , энэ чинь хэрээс хэтэрсэн зүйл гэтэл эхнэр нь бүр ч  чангаар уйлав. За за миний бурханлаг хүчээр би эхнэртээ зориулж хүүхэд бүтээж өгөе гэв Тэгээд ОМ НАМО ХҮҮХЭД гэхэд бяцхан жаал гарч ирэн өхөөрдөм хөөрхөн инээмсгэлэв.  Иогч : Эцэст нь би иогын дасгалаа хийж болох нь гэтэл хүүхэд иогчыг татаж эхлэв. Хүүхэд: Ааваа, ааваа, аааваа , иогч ааваа би ямар нэгэн  юмтай болмоор байна, ямар нэгэн юм хэмээн уйлж гарав. Иогч: Хүүхдээ намайг орхи, эхнээр энэ хүүхдийг ав л даа ямар нэгэн зүйл өг гэв. Эхнэр: Би ямар нэгэн юм өгөх болж байна уу  ? Чи энэ хавийн хамгийн аугаа иогч шүү дээ  гэтэл хүүхэд иогчын гарыг хазаж орхив.  Иогч: Ёо би яаж ингэж бясалгах вэ за яахав би энэ бүх материаллаг амьдралын зовлонг тэсвэрлэх хэрэгтэй гээд Миний бяцхан үр юу хүсээ вэ гэж асуутал Хүүхэд: Би амьтантай болмоор байна гэв. Ааваа амьтан ааваа ааваа ааваа гуйя амьтан гэв Иогч : за яахав , за за  би хүч чадлаараа жижигхэн амьтан бүтээж хүүхдээ баясган , эхнэртээ таалагдаж, эхнэр үнээ сааж,  муурыг тэжээж, муур миний дотуур хувцасыг авах
Scroll to Top