Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 3
Users Today : 18
Users Yesterday : 26
Total Users : 15493
Views Today : 27
Views Yesterday : 35

Иракт болсон дайныг олон хүмүүс Дэлхийн Гуравдугаар дайны эхлэл хэмээн тооцож байсан цаг саяхан. Ирээдүйд хүн төрөлхтнийг чухам юу хүлээж байна вэ? Соёл иргэншил мөхөх үү? Эсвэл шинэ хөгжил цэцэглэлтийн эрин үе эхлэх үү? Бидний амьдарч буй цаг үеийн онцгой төлөв байдлын тухай өгүүлсэн янз бүрийн эх үүсвэрээс гаралтай олон тооны зөгнөлүүд байдаг нь гайхалтай. Хэдийгээр зөгнөлүүд заримдаа бүрэн дүүрэн найдвартай биш байдаг ч тэд бүгдийг “эргэцүүлэн бодох хэрэгтэй мэдээлэл” хэмээн хүлээн авах нь зүйтэй болов уу…

Нострадамус

Ингээд хамгийн “нэр цуутай” зөгнөгч Мишель Нострадамусаас эхлэе. Дмитрий, Надежда Зима нарын “Нууц кодот Нострадамус” номонд түүний зөгнөлийн нууцлагдмал он дарааллын түлхүүрийг зөвөөр тайлж болох түлхүүрүүд олдож болохоор байдаг. Бүхэл бүтэн дайны ээлж халаа болон хүчтэй газар хөдлөлт болсны дараагаар Дэлхий дээр Алтан эрин тогтох ёстой ба энэ нь ойролцоогоор 2035 он. Энэ нь хүмүүсийн мартаж орхисон эртний ямар нэгэн бурханлаг ном сургаал энэ ертөнцөд буцан ирэхтэй холбоотой. Иракт болох үйл явдлыг Нострадамус гайхамшигтай тодорхойгоор дурдсан байдаг: “Хоёр голын хоорондох нутгийг ( Иракийн нутаг дэвсгэр ) дайнч зүүн гар заана… ” ( 9,76 ). (Д өч ба таван градусаар тэнгэр шатах болно. Түймэр аугаа их шинэ хотын зүгээс ойртон дөтлөнө…)(6.97) .

golden age_clip_image002.jpg

( Баруун уртрагийн дөчин таван градуст Багдад хот оршдог, “шинэ хот” гэдэг нь Нью-Йоркийг зааж буй) Биднийг хүлээж буй зүйлсийн талаар бага зэрэг өгүүлсэн байдаг. Бүх түгшүүр төгсөх үед: “Үүний дараагаар Алтан эрин эхэлнэ. Бурхан болоод хүмүүсийн хоронд энх тайван тогтоно. Бурханлаг эрх мэдэл өөртөө аугаа их бүрэн эрхийг буцаан авч ирмүй”( “Генрид явуулсан илгээмж”-ээс ). “Үхэл, алт, нэр хүнд, эд баялагийг Үл тоогч гүн ухаантнуудын шинэ анги” бий болох ба “тэд төрөлхи нутгийн уул нуруудаар үл хязгаарлагдан, шавь нар нь дэмжлэг туслалцаа, эвлэрэл нягтралыг олж авна”( 3.67 ).

Ванга

Бүх дэлхий нийтээр сохор эмээ Ванга хэмээн алдаршсан Вангелия Пандева Гуштерова өөрийн үеийнхнийг өөрийн гайхалтай зөгнөлүүдээр нэг бус удаа гайхшруулж байсан билээ. Заримдаа Ванга эмээ бүх хүн төрөлхтний ирээдүйн тухай гайхалтай зөгнөлүүдийг хэлдэг байв. Хамгийн сонирхолтой нь тэнд мөн л Иракийн дайны тухай болон эртний сургаал номын тухай дурдсан байдаг. Тийнхүү тэрээр нэгэн удаа: “Тун удахгүй дэлхий дээр нэн эртний сургаал залрана. Энэ цаг мөч хир хурдан ирэх вэ? хэмээн надаас асуудаг. Үгүй, тун удахгүй. Бүр Сирийг унахаас өмнө!”( Сири нь Ирактай зэргэлдээ оршдог улс ба түүнээс гадна Ванга сулхан, тод бус хэлсэн учраас магадгүй тэрээр “Ассири”гэж хэлсэн байж ч болох талтай. Энэ нь орчин үеийн Иракийн нутаг дэвсгэр дээр оршиж асан эртний гүрэн юм ). Ванга эмээгийн өөр хэд хэдэн зөгнөлүүд байдаг: “Буяны хэмээн нэрлэж болох цаг хугацааны шинэ мөчлөгт Дэлхий орох болно…Ирээдүй үе маань буянт хүмүүсийн харъяанд байх ба тэд одоо бид төсөөлөхөд ч бэрх тийм гайхамшигтай сайхан ертөнцөд амьдрах болно…Нуун дарсан бүх алт ил гарах боловч ус алга болно. Ингэж урьдчилан тодорхойлогдсон. ( “Алт” гэдгийг энд жинхэнэ мэргэн ухаан гэдэг утгаар хэрэглэжээ. )…Дэлхий дахинаа хамгийн эртний сургаал ном эргэн ирнэ. Нэн эртний Энэтхэгийн сургаал ном оршин байх ба тэр сургаал нь бүх дэлхийгээр түгэн тархана. Түүний тухай шинэ шинэ номууд хэвлэгдэн гарах бөгөөд тэднийг Дэлхийн өнцөг булан бүрд унших болно ”.

Библийн зөгнөл

Библи дотор манай цаг үеийн тухай хоёр зөгнөл агуулагддаг. Энэ нь “Зөгнөгч Даниилийн ном”, Иоанн Богословын ( “Шинэ гэрээ” ) Апокалипсис ( Нээлт ) нар юм. Зөгнөгч Даниил, “Хаант улс, засаглал, тэнгэрийн доорхи бүхий л хаант улсын аугаа байдал зэрэг нь Бүхний Дээдийн ариун ард түмэнд олгогдоно. Түүний хаант улс нь мөнх ба бүх удирдан залуурдагч нар нь Түүнд үйлчлэн, захирагдах болно” ( Дан. 7.27 ) хэмээн ирэх цаг үеийн тухай өгүүлжээ. Иоанн Богослов: “Тэр тэдэнтэй хамт орших болно; тэд Түүний ард иргэд нь болж, Бурхан өөрөө тэдний Бурхан нь болно ”( Иоанн,21.3 ). Харин сатана “мянган жил гинжлэгдэж, ард түмнийг огтхон ч уруу татан хорлохгүй”. Нострадамусын он тооллын нууцыг тайлсан Дмитрий, Надежда Зима нар Даниил, Иоанн Богослов нарын дурдсан цаг үеийг тооцоолон олох түлхүүрийг олсон юм. “Цаг хугацааны төгсгөл” буюу шинэ цаг үеийн эхлэл нь хоёр номонд өгүүлсэн зөгнөлөөр бол хоёулаа 2038 оныг зааж буй бөгөөд энэ нь Нострадамусын өгүүлсэн он цагтай бараг адил байгаа юм.

Долоо дахь Любавийн ребе

Хасидизм нь арван наймдугаар зууны үед үүссэн иудаизмын нэг чиглэл юм. Хасидууд дуулан бүжиглэж Бурханыг баяр хөөртэйгээр магтан алдаршуулж нүглээ наминчилдаг( энэ нь арван зургаадугаар зуунд Шри Чаитанйагийн Бенгалид үндэслэсэн санкиртан хөдөлгөөнтэй маш их төстэй ). Бүх дэлхийн хасидуудын тэргүүн нь багш, бурханлаг сурган номлогч Любавийн ребе байдаг. Любавийн ребийн дарааллаар долоо дахь нь Менахем-Мендл Шнеерсон( 1902-1994 ) байсан ба тэрээр Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш иудаизмыг сэргээн хөгжүүлэх үйлсэд асар их амжилтыг олсон нэгэн юм. Өөрийн амьдралын сүүлчийн он жилүүдэд тэрээр Мошиахын удахгүй залрах тухай байнгад ярьдаг байжээ. (Мошиах гэдэг нь бүх хүн төрөлхтөнд бурханлаг ангижралыг авч ирэх ёстой элч). Жишээ нь, 1991 оны хавар: “Одоо та нар шинэ эринд амьдарцгаагтун. Түүнийг судла. Түүний тухай ярьцгаа. Энэ ертөнцийнхөө бүх нарийн ширийн зүйлсийг хянуур харцгаа. Энэ нь ямархан цаг зуурхны болохыг бодож төсөөлцгөө. Эндээ байгтун. Түүний ирэхийг хурдасгацгаа, мөн түүнийг тааламжтайгаар хүлээн авахад бэлтгэгтүн” гэсэн байдаг.

Мөхсөн тэнгисийн хуйлмал бичгүүд

1957 оны өвөл гурван бедиун малчин Мөхсөн тэнгисийн эрэг дээрхи Кумраны агуйгаас м.э.ө 68 онд ессеегүдийн сектийн нууж асан эртний хуйлмал бичгүүдийг олжээ. Эдгээр хуйлмал бичгүүдэд тэдгээрийн зарим нь аль хэдийнээ биелсэн олон зөгнөлүүд байв. Францын хэлний шинжлэлч Феликс Бонжан энэхүү хуйлмал бичгүүдийг судалсан эрдэмтдүүдийн нэг байв. Тэрээр, тэдгээр бичгүүдэд дараахь зүйлийг өгүүлсэн байсан тухай баталсан байдаг: “2025 оноос хүмүүсийн хувьд эдийн засгийн хямралгүй, гуйланчлал, дайнгүй аз жаргалтай зуун эхлэх ба 11191 он хүртэл үргэлжилнэ” гэжээ.

Елена Рерих

Елена Ивановна, Николай Константинович Рерих нар удахгүй дэлхий дээр шинэ галав буюу илүү дээд ухамсрын галав ирэх тухай олонтоо бичиж, өгүүлж байв. Эртний мэргэдийн нандин мэдлэг хүмүүст нээн танигдана. Энэ нь асар том үймээн сандралын цаг үеийн өмнө болно. Өөрийн сүүлчийн захидлуудын нэгэнд /1955 оны хоёрдугаар сарын 18/ Елена Рерих хорьдугаар зууны төгсгөлөөр болон хорин нэгдүгээр зууны эхлэлээр болох таагүй үйл явдлуудын тухай бичсэн байдаг: “Үйл явдал гэнэт хурцадна. .. Аймшигт цаг үе ариусгагч хуй салхиар дамжин өнгөрнө. Олон олон хүмүүс гариг дэлхий дээрээ болж буй үйл явдлын учир шалтгаан болоод утга учрыг ойлгохгүйд бэрхшээлийн үндэс оршино. .. Дэлхийн хэмжээний дайн гарахгүй ба харин зарим нэгэн сөргөлдөөнүүд л гарах болно”.

Ведүүд

Энэ тухай ведийн бичээсүүд юу гэж өгүүлдэг вэ? Ведүүд нь Дэлхий дээрхи нэн эртний мөн үүний хамт илүү бүрэн дүүрэн ариун судар бичээсүүд юм. Тэдгээр нь Орчлонгийн бүтэц тогтцын тухай, эргэн давтагддаг цаг үеийн тухай, өнгөрсөн болон ирээдүй цаг үеийн тухай маш оновчтой, шавхагдашгүй гайхалтай мэдээлллүүдийг багтаасан байдаг. Ведүүдээс мөн Бурхан Будда, Иисус Христ, Магомет, тэр ч байтугай английн хатан хаан Викторийн тухай зөгнөлийг ч олж уншиж болно. Ведүүд нь Дэлхий дээр ( Орчлон дээр ) байнга давтагддаг дөрвөн галвын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эдгээр нь Алтан эрин(Сатья-юга), Мөнгөн эрин(Трета-юга), Хүрэл эрин(Двапара-юга), Төмөр эрин(Кали-юга) юм. Та бид Төмөр эринд “тааламжтайхан” амьдарч буй билээ. Тэрээр ойролцоогоор 5 мянга орчим жилийн өмнө эхэлсэн ба үүнээс хойш мөн 427 мянган жил үргэлжлэх учиртай. Гэвч энэ Төмөр эрин нь жир бус(ийм тохиол нь 8 сая 640 мянган жилд ганхан удаа л тохиодог). Энэ эрин эхлээд 5 мянга жил болмогц(яг одооны энэ үе) Сатья-юга буюу жижиг Алтан эрин эхлэх ёстой. “Брахма-вайварта-пуранд” Бүхний Дээд Бурхан Кришна, (Кришна нь санскритаар Бүгдийг Өөртөө татагч гэсэн утгатай)Кали-юга эхэлсний дараагаар 5 мянган жил болмогц Түүний аугаа чин бишрэлтэн энэ ертөнцөд заларч хаа сайгүй Бурханы ариун гэгээн нэрийг давтан дуулах үйлийг түгээх болно гэжээ: “Зөвхөн Энэтхэг төдийгүй бүх дэлхий даяар хүмүүс Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе хэмээн дуулах болно. Үүний ачаар бүх ертөнц нэгдмэл нэг болно. Тэр ертөнц Бүхний Дээд Бурханы чин бишрэлтнүүдээс бүрдэх болно. Бурханы чин бишрэлтэнгүүд нь маш ариун учраас тэдэнтэй уулзсан, харьцсан бүхэн өөрсдийн нүгэл хилэнцийн үр дагавраасаа ариусан цэвэрших болно. Энэ галав нь 10 мянган жил үргэлжилнэ”гэж айлджээ. 1966 онд Нью-Йорк хотноо ведийн мэдлэгийг бүх дэлхий нийтээр түгээн дэлгэрүүлэх зорилготойоогоор Олон Улсын Кришнагийн ухамсрын нийгэмлэгийг үндэслэгч Шрила Прабхупада бид 10 мянган жил үргэлжлэх Алтан эриний босгон дээр амьдарч буй тухай байнга ярьдаг байв. Доор америкийн тухайн үеийнхээ нэртэй яруу найрагч, хөгжмийн зохиолч Аллен Гинзбергтэй 1969 оны тавдугаар сард хийсэн түүний ярилцлагыг толилуулъя: Гинзберг: Харе Кришна мантраг давтан уншигч хүмүүсийн нэмэгдэх болов ууь эсвэл багасах болов уу? Та юу гэж бодож байна? Прабхупада: Нэмэгдэнэ, мэдээж нэмэгдэнэ. Одоо тэдний тоо улам л өсөн нэмэгдэх болно. Хүмүүс энэ боломжийг арван мянган жилийн туршид ашиглах боломжтой. Гинзберг : Харин дараа нь? Прабхупада: Дараа нь тэд аажмаар үүнийг хийхээ болино. Гинзберг: Энэ тэгэхээр сүүлчийн найдвар, сүүлчийн балгахан агаар гэсэн үг үү? Прабхупада(инээв): Тиймээ. Ийм учраас бид хэдийчинээ хурдан Кришнагийн ухамсрын зам мөрт орнов төдийчинээ сайн.

golden age_clip_image002_0000.jpg

Мөн түүний 1973 оны долдугаар сард доктор Арнольд Тойнбитэй хийсэн ярилцлагаас зарим нэг үгийг иш татъя: “Энэ Хөдөлгөөн нь өргөжин хөгжих болно. Арван мянган жилийн туршид Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь өсөн хөгжиж, өргөжин тэлнэ: үүний тухай ариун судар номуудад зөгнөсөн байдаг. Арван мянган жилийн туршид хүн бүр Кришнагийн ухамсрыг олж авах бүрэн боломжтой болох ба тийнхүү хүний амьдралын зорилгод хүрч болно. Харин энэ арван мянган жил төгсмөгц Кали-югийн харанхуй өдрүүд эхэлнэ. Гэвч цаг хугацаа байна. Арван мянган жил гэдэг бага хугацаа биш”.

“Гауранга.Золотой век” сонингоос орчуулсан: Балабхадра дас

Иракт болсон дайныг олон хүмүүс Дэлхийн Гуравдугаар дайны эхлэл хэмээн тооцож байсан цаг саяхан. Ирээдүйд хүн төрөлхтнийг чухам юу хүлээж байна вэ? Соёл иргэншил мөхөх үү? Эсвэл шинэ хөгжил цэцэглэлтийн эрин үе эхлэх үү? Бидний амьдарч буй цаг үеийн онцгой төлөв байдлын тухай өгүүлсэн янз бүрийн эх үүсвэрээс гаралтай олон тооны зөгнөлүүд байдаг нь гайхалтай. Хэдийгээр зөгнөлүүд заримдаа бүрэн дүүрэн найдвартай биш байдаг ч тэд бүгдийг “эргэцүүлэн бодох хэрэгтэй мэдээлэл” хэмээн хүлээн авах нь зүйтэй болов уу… Нострадамус Ингээд хамгийн “нэр цуутай” зөгнөгч Мишель Нострадамусаас эхлэе. Дмитрий, Надежда Зима нарын “Нууц кодот Нострадамус” номонд түүний зөгнөлийн нууцлагдмал он дарааллын түлхүүрийг зөвөөр тайлж болох түлхүүрүүд олдож болохоор байдаг. Бүхэл бүтэн дайны ээлж халаа болон хүчтэй газар хөдлөлт болсны дараагаар Дэлхий дээр Алтан эрин тогтох ёстой ба энэ нь ойролцоогоор 2035 он. Энэ нь хүмүүсийн мартаж орхисон эртний ямар нэгэн бурханлаг ном сургаал энэ ертөнцөд буцан ирэхтэй холбоотой. Иракт болох үйл явдлыг Нострадамус гайхамшигтай тодорхойгоор дурдсан байдаг: “Хоёр голын хоорондох нутгийг ( Иракийн нутаг дэвсгэр ) дайнч зүүн гар заана… ” ( 9,76 ). (Д өч ба таван градусаар тэнгэр шатах болно. Түймэр аугаа их шинэ хотын зүгээс ойртон дөтлөнө…)(6.97) . ( Баруун уртрагийн дөчин таван градуст Багдад хот оршдог, “шинэ хот” гэдэг нь Нью-Йоркийг зааж буй) Биднийг хүлээж буй зүйлсийн талаар бага зэрэг өгүүлсэн байдаг. Бүх түгшүүр төгсөх үед: “Үүний дараагаар Алтан эрин эхэлнэ. Бурхан болоод хүмүүсийн хоронд энх тайван тогтоно. Бурханлаг эрх мэдэл өөртөө аугаа их бүрэн эрхийг буцаан авч ирмүй”( “Генрид явуулсан илгээмж”-ээс ). “Үхэл, алт, нэр хүнд, эд баялагийг Үл тоогч гүн ухаантнуудын шинэ анги” бий болох ба “тэд төрөлхи нутгийн уул нуруудаар үл хязгаарлагдан, шавь нар нь дэмжлэг туслалцаа, эвлэрэл нягтралыг олж авна”( 3.67 ). Ванга Бүх дэлхий нийтээр сохор эмээ Ванга хэмээн алдаршсан Вангелия Пандева Гуштерова өөрийн үеийнхнийг өөрийн гайхалтай зөгнөлүүдээр нэг бус удаа гайхшруулж байсан билээ. Заримдаа Ванга эмээ бүх хүн төрөлхтний ирээдүйн тухай гайхалтай зөгнөлүүдийг хэлдэг байв. Хамгийн сонирхолтой нь тэнд мөн л Иракийн дайны тухай болон эртний сургаал номын тухай дурдсан байдаг. Тийнхүү тэрээр нэгэн удаа: “Тун удахгүй дэлхий дээр нэн эртний сургаал залрана. Энэ цаг мөч хир хурдан ирэх вэ? хэмээн надаас асуудаг. Үгүй, тун удахгүй. Бүр Сирийг унахаас өмнө!”( Сири нь Ирактай зэргэлдээ оршдог улс ба түүнээс гадна Ванга сулхан, тод бус хэлсэн учраас магадгүй тэрээр “Ассири”гэж хэлсэн байж ч болох талтай. Энэ нь орчин үеийн Иракийн нутаг дэвсгэр дээр оршиж асан эртний гүрэн юм ). Ванга эмээгийн өөр хэд хэдэн зөгнөлүүд байдаг: “Буяны хэмээн нэрлэж болох цаг хугацааны шинэ мөчлөгт Дэлхий орох болно…Ирээдүй үе маань буянт хүмүүсийн харъяанд байх ба тэд одоо бид төсөөлөхөд ч бэрх тийм гайхамшигтай сайхан ертөнцөд амьдрах болно…Нуун дарсан бүх алт ил гарах боловч ус алга болно. Ингэж урьдчилан тодорхойлогдсон. ( “Алт” гэдгийг энд жинхэнэ мэргэн ухаан гэдэг утгаар хэрэглэжээ. )…Дэлхий дахинаа хамгийн эртний сургаал ном эргэн ирнэ. Нэн эртний Энэтхэгийн сургаал ном оршин байх ба тэр сургаал нь бүх дэлхийгээр түгэн тархана. Түүний тухай шинэ шинэ номууд хэвлэгдэн гарах бөгөөд тэднийг Дэлхийн өнцөг булан бүрд унших болно ”. Библийн зөгнөл Библи дотор манай цаг
Scroll to Top