Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 5
Users Today : 20
Users Yesterday : 26
Total Users : 15495
Views Today : 29
Views Yesterday : 35

Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд батлан айлдсанаар, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрита, пайшаса юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрита нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд, ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байна. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд бодгалиудын/хий үзэгдэл, буг гэх мэт/ ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгаль байдаг. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршдог байна.

Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Кали юга /цөвүүн цаг/-гийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон хуваах шаардлагатай болжээ. Юга нь галав гэсэн утга бүхий санскрит үг юм. Ийнхүү Ведийг Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваажээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүн нарт хүргэхийн тулд бичиглэн үлдээжээ.

Ээлжлэн солигдох эрин галвууд

  Материаллаг орчлонгийн оршин байх хугацаа нь хязгаартай хийгээд энэ хугацаа нь ээлжлэн солигдох кальпаар хэмжигддэг. Кальпа нь манай орчлонг залуурдагч Брахма Тэнгэрийн нэг өдөр юм. Брахмын нэг өдөр буюу нэг кальпа нь дөрвөн югагийн мянган үеэс тогтдог. Юга нь галав гэсэн үг болохыг өмнө өгүүлсэн. Эдгээр галав нь Сатья, Трета, Двапара, Кали болмуй. Сатья югад шударга үйл, мэргэн ухаан, шүтлэг бишрэл дүүрэн харин харанхуй мунхаг, эвдрэл сүйрлийн ул мөр ч үгүй байжээ. Энэ юга нь 1 сая 728 мянган жил үргэлжилдэг. Трета югад муу муухай үйл, эвдрэл хагарал үзэгдэж эхэлнэ. Энэ юга нь 1 сая 296 мянган жил үргэлжилдэг. Двапара югад шашин шүтлэг, буянт үйл, сайн сайхан зүйлс улам бүр унан доройтно. Энэ хирээр муу үйл газар авна. Энэ юга нь 864 мянган жил үргэлжилнэ. Ингээд хамгийн сүүлд Кали юга эхэлнэ. Энэ галав нь 432 мянган жил үргэлжилдэг. Энэ галав нь хэрүүл маргаан, бурхангүй үзэл, унал доройтол, нүгэл хилэнцээр дүүрэн юм. Энэ югад хагарал сүйрэл өсөхийн хирээр хүмүүн нар өмнөх галвуудад байсан ведийн эрдэм мэдлэгээ алдмуй. Мөнхүү хүмүүний биеийн хэмжээ хийгээд насны хэмжээ нь багасдаг байна. Орчин үеийн хүмүүн бид энэхүү Кали югад амьдарч байгаа билээ. Нэг галав нь нөгөө галавдаа халаагаа өгөх үеэр пралайа буюу устгалт болдог бөгөөд Монголчууд үүнийг галав юүлэх гэж ярьдаг.

Ведийн бичээсүүдэд энэ материаллаг ертөнцийн болоод бурханлаг ертөнцийн хуулиудыг бүрэн тодорхой өгүүлсэн байдаг. Ведэд батлан айлдсанаар, хүмүүс болоод бүхий л амьд бодгалиуд /араатан, жигүүртэн, ургамал гэх мэт/ материаллаг байгаль бүтээгдэх тэр цагт орчлонд нэгэн зэрэг бий болсон гэдэг. Гэхдээ орчлонгийн хамгийн анхны амьд бодгаль нь Брахма тэнгэр юм. Орчлон гэдэг нь гадна байдлаас нь харвал өндөг хэлбэрийн өөрөөр хэлбэл эллипс маягийн, олон давхар бүрхүүлээр хучигдсан зүйрлүүлж хэлбэл наргил модны самрыг санагдуулам хэлбэртэй. Орчин үеийн хүн мичнээс үүссэн хэмээх нь ведийн судар, шастирт өгүүлснээс авч үзвэл энэ нь дэндүү мунхаг үзэл номлол. Ведийн бичээсүүдийн байр сууринаас харахад энэ нь дэндүү утгагүй, мунхаг үзэл бөгөөд үүнийг санскритаар авидъя -мунхагийн харанхуй гэдэг. Ведэд өгүүлснээр, материаллаг Орчлон нь дэлхийн тооллоор 311 триллион 40 миллиард жил оршин тогтноно гэсэн байдаг. Энэ нь манай Орчлонгийн залуурдагч Брахма Тэнгэрийн 100 жилтэй тэнцэнэ. Брахма нь манай Орчлонгийн Бүтээгч юм. Дээр өгүүлсэн дөрвөн галвын Кали югад бид амьдарч байгаа юм. Ведийн бичээсүүдэд Кали югаг хуурамч номлолын галав хэмээн тодорхойлсон байдаг. Хүмүүс уруудан доройтохынхоо хирээр олон төрлийн номлол бичээс, өөрсдийн доройтсон хэрэгцээг хангахын тулд олон янзын өөрсдөдөө аятай шашин суртахууныг бодож олно гэжээ. Хэн бээр зөв үйл хийж, зөв шударга амьдрахаас татгалзнав тэрбээр кармын хуулийн дагуу одоогийнхоосоо илүү муу төрөл олох, илүү муу биед төрөх, илүү муу газар нутагт төрж тэгэн тэгсээр энэхүү цөвүүн галав Кали югаг хүртэл амьдардаг. Упанишадуудад өгүүлснээр Кали югад зөвхөн үл бүтэх этгээдүүд л амьдардаг хэмээн өгүүлсэн байдаг. Ийнхүү бид үхэх, төрөхийн хэлхээнд орооцолдон энэ Кали югаг хүртэл амьдарчээ. Үхэх төрөхийн тойргийг санскритаар самсара гэдэг. Ведийн бичээсүүдийн үүднээс үзвэл, үхэх, төрөх, өвдөх, өтлөх нь мунхагийн харанхуй юм. Учир нь амьд бодгаль нь өөрөө бурханлаг мөн чанартай өөрөөр хэлбэл сүнс учраас тэрээр энэ үхэх, төрөхийн тойргоос мултран гарах ёстой ажээ.

 

Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд батлан айлдсанаар, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрита, пайшаса юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрита нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд, ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байна. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд бодгалиудын/хий үзэгдэл, буг гэх мэт/ ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгаль байдаг. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршдог байна. Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Кали юга /цөвүүн цаг/-гийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон хуваах шаардлагатай болжээ. Юга нь галав гэсэн утга бүхий санскрит үг юм. Ийнхүү Ведийг Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваажээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүн нарт хүргэхийн тулд бичиглэн үлдээжээ. Ээлжлэн солигдох эрин галвууд   Материаллаг орчлонгийн оршин байх хугацаа нь хязгаартай хийгээд энэ хугацаа нь ээлжлэн солигдох кальпаар хэмжигддэг. Кальпа нь манай орчлонг залуурдагч Брахма Тэнгэрийн нэг өдөр юм. Брахмын нэг өдөр буюу нэг кальпа нь дөрвөн югагийн мянган үеэс тогтдог. Юга нь галав гэсэн үг болохыг өмнө өгүүлсэн. Эдгээр галав нь Сатья, Трета, Двапара, Кали болмуй. Сатья югад шударга үйл, мэргэн ухаан, шүтлэг бишрэл дүүрэн харин харанхуй мунхаг, эвдрэл сүйрлийн ул мөр ч үгүй байжээ. Энэ юга нь 1 сая 728 мянган жил үргэлжилдэг. Трета югад муу муухай үйл, эвдрэл хагарал үзэгдэж эхэлнэ. Энэ юга нь 1 сая 296 мянган жил үргэлжилдэг. Двапара югад шашин шүтлэг, буянт үйл, сайн сайхан зүйлс улам бүр унан доройтно. Энэ хирээр муу үйл газар авна. Энэ юга нь 864 мянган жил үргэлжилнэ. Ингээд хамгийн сүүлд Кали юга эхэлнэ. Энэ галав нь 432 мянган жил үргэлжилдэг. Энэ галав нь хэрүүл маргаан, бурхангүй үзэл, унал доройтол, нүгэл хилэнцээр дүүрэн юм. Энэ югад хагарал сүйрэл өсөхийн хирээр хүмүүн нар өмнөх галвуудад байсан ведийн эрдэм мэдлэгээ алдмуй. Мөнхүү хүмүүний биеийн хэмжээ хийгээд насны хэмжээ нь багасдаг байна. Орчин үеийн хүмүүн бид энэхүү Кали югад амьдарч байгаа билээ. Нэг галав нь нөгөө галавдаа халаагаа өгөх үеэр пралайа буюу устгалт болдог бөгөөд Монголчууд үүнийг галав юүлэх гэж ярьдаг. Ведийн бичээсүүдэд энэ материаллаг ертөнцийн болоод бурханлаг ертөнцийн хуулиудыг бүрэн тодорхой өгүүлсэн байдаг. Ведэд батлан айлдсанаар, хүмүүс болоод бүхий л амьд бодгалиуд /араатан, жигүүртэн, ургамал гэх мэт/ материаллаг байгаль бүтээгдэх тэр цагт орчлонд нэгэн зэрэг бий болсон гэдэг. Гэхдээ орчлонгийн хамгийн анхны амьд бодгаль нь Брахма тэнгэр юм. Орчлон гэдэг нь гадна байдлаас нь харвал өндөг хэлбэрийн өөрөөр хэлбэл эллипс маягийн, олон давхар бүрхүүлээр хучигдсан зүйрлүүлж хэлбэл наргил модны самрыг санагдуулам хэлбэртэй. Орчин үеийн хүн мичнээс үүссэн хэмээх нь ведийн судар, шастирт өгүүлснээс авч үзвэл энэ нь дэндүү мунхаг үзэл номлол. Ведийн бичээсүүдийн байр сууринаас харахад энэ нь дэндүү утгагүй, мунхаг үзэл бөгөөд үүнийг санскритаар авидъя -мунхагийн харанхуй гэдэг. Ведэд өгүүлснээр, материаллаг Орчлон нь дэлхийн тооллоор 311
Scroll to Top