Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 3
Users Today : 18
Users Yesterday : 26
Total Users : 15493
Views Today : 27
Views Yesterday : 35

  BG

  Бүхий л бясалгагч, йогч, бурханлаг зам мөрөөр замнагч нарын үндсэн гарын авлага болж байдаг “Бхагавад­-гита” ном хэвлэгдэн гарсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Энэ нь засан сайжруулсан хоёр дахь хэвлэл юм.

     Бид та бүхэнд энэ ариун судар номын талаар нэр цуутай, ариун гэгээн хүмүүсийн хэлсэн үгс, түүний нэр хүндтэй байдлын талаархи зарим мэдээллийг толилуулж байна.

….Та нар бүгд Бхагават Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном…. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болдог. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замын хэсэг нь юм. ..Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад бүх юмаа Хамгийн дээд сүнсэнд өргөл болгож зориулж байх хэрэгтэй гэж бичсэн байдаг, учир нь муу сайн үр дүн биднийг энэ материаллаг дэлхийд хүлж байдаг. …..

      Төгс гэгээрсэн их багш Чин-Хайн 1993.11.25д,

Америк, Калифорни, Фримонт,

Хинди сүмд хийсэн лекцээс

….Би Гитаг уншдаг. Учир нь тэр  бол Бурханы мэлмий юм. Би Гитаг дуулдаг. Учир нь тэр бол Бурханы амь юм. Би Гитагаар амьдардаг. Учир нь тэр бол Бурханы амь сүнс нь юм. Гита бол Бурханы шууд хараа бөгөөд мөн Гита бол Бурханы шууд илрэл юм. …

Гэгээн багш Шри Чинмойн Бхагавад-гитад хийсэн

 тайлбарын оршлоос

Их бясалгагч Махариши хэлэхдээ Бхагавад­-гита нь Ведийн утга зохиолын охь манлай нь бөгөөд практик амьдралын бүрэн дүүрэн гарын авлага ба мөн тэрээр “хүмүүний ухамсрыг хамгийн боломжит дээд түвшинд өсгөн хөгжүүлэх” байдлаар хангаж өгнө гэж хэлсэн байдаг.

Өөр нэгэн нэр цуутай бясалгагч, ариун гэгээнтэн болох Ошо Бхагавад-гитагийн мэргэн цэцэн эрдэм ухаанд хандсанаар  нийтийг хамарсан асуудал проблемыг шийдвэрлэж чадах цаг хугацаанаас үл хамаарсан шийдлийг олж болно хэмээн хэлсэн байна.

Амьдрах Ухааны бясалгалын үндэслэгч нэрт ариун гэгээнтэн Шри Шри Рави Шанкар бурханлаг амьдралд тэмүүлэх байдлаа аль багаасаа л харуулж байжээ. Тэрээр бүр жаахан байхаасаа л Бхагавад-гитагийн шүлгүүдээс цээжээр уншиж, мөн бясалгал хийхдээ ашигладаг байсан байна. Түүний гайхалтай бурханлаг мөн чанарыг хараад Рави Шанкарын эцэг, эх нь түүний боловсрол нь бурханлаг болоод материаллаг мэдлэгийг өөртөө агуулсан гэдгийг  батлаж байв. Тэрээр шинжлэх ухааны болоод Ведийн утга зохиолын эрдмийн зэргээ 17 насандаа хамгаалж байжээ.

Нобелийн шагналт, суут эрдэмтэн Алберт Эйнштейн Бхагавад-гитаг байнга уншиж, түүнийг өөртөө авч явдаг байжээ. Түүний бараг бүх нээлт, зохиол бүтээлүүд нь энэ судар номын үндсэн дээр хийгдсэн байдаг. Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр түүнийг үг хэлэхийг хүсэхэд, тэрээр энэ ариун судрыг гар дээрээ өргөн: “Би та бүхнээс энэ номыг уншиж судлахыг хүсэж байна.  Энэ ном бол Орчлон ертөнцийн Библи юм. Хэрэв та бүгд өөрсдийгөө эрдэмтэд хэмээн хүндэлж үздэг л бол заавал Бхагавад-гитагийн гүн ухааны нууцад нэвтрэх ёстой” гэсэн байдаг.

Мөн Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой энэ аугаа бүтээлийн үндэс суурь, нөлөөн дээр өөрийн нэр цуут “Дайн ба Энх” романаа туувисан байна.

Монголын экс ерөнхийлөгч Н.Энхбаяр дэлхийн суут, сонгодог 50 зохиол бүтээлийг өөрийн ивээл дор  хэвлүүлсэн билээ. Энэ 50 бүтээлийн тоонд Бхагавад-гита өөрийн хүндэт байр суурийг олсон байдаг.

    Энэ мэтчилэнгээр маш олон эрдэм ухаантай, нэр алдартай олон хүмүүс Бхагавадгита их хөлгөн судрыг өндрөөр үнэлж, магтан алдаршуулсаар иржээ. Цаашид ч энэ тоо өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Үнэхээр ч Бхагавадгита хөлгөн судар бол бурханлаг амьдралын цагаан толгой, бүх ариун гэгээн шаструудын охь манлай нь билээ.

 

    Бүхий л бясалгагч, йогч, бурханлаг зам мөрөөр замнагч нарын үндсэн гарын авлага болж байдаг “Бхагавад­-гита” ном хэвлэгдэн гарсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Энэ нь засан сайжруулсан хоёр дахь хэвлэл юм.      Бид та бүхэнд энэ ариун судар номын талаар нэр цуутай, ариун гэгээн хүмүүсийн хэлсэн үгс, түүний нэр хүндтэй байдлын талаархи зарим мэдээллийг толилуулж байна. ….Та нар бүгд Бхагават Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном…. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болдог. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замын хэсэг нь юм. ..Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад бүх юмаа Хамгийн дээд сүнсэнд өргөл болгож зориулж байх хэрэгтэй гэж бичсэн байдаг, учир нь муу сайн үр дүн биднийг энэ материаллаг дэлхийд хүлж байдаг. …..       Төгс гэгээрсэн их багш Чин-Хайн 1993.11.25д, Америк, Калифорни, Фримонт, Хинди сүмд хийсэн лекцээс ….Би Гитаг уншдаг. Учир нь тэр  бол Бурханы мэлмий юм. Би Гитаг дуулдаг. Учир нь тэр бол Бурханы амь юм. Би Гитагаар амьдардаг. Учир нь тэр бол Бурханы амь сүнс нь юм. Гита бол Бурханы шууд хараа бөгөөд мөн Гита бол Бурханы шууд илрэл юм. … Гэгээн багш Шри Чинмойн Бхагавад-гитад хийсэн  тайлбарын оршлоос Их бясалгагч Махариши хэлэхдээ Бхагавад­-гита нь Ведийн утга зохиолын охь манлай нь бөгөөд практик амьдралын бүрэн дүүрэн гарын авлага ба мөн тэрээр “хүмүүний ухамсрыг хамгийн боломжит дээд түвшинд өсгөн хөгжүүлэх” байдлаар хангаж өгнө гэж хэлсэн байдаг. Өөр нэгэн нэр цуутай бясалгагч, ариун гэгээнтэн болох Ошо Бхагавад-гитагийн мэргэн цэцэн эрдэм ухаанд хандсанаар  нийтийг хамарсан асуудал проблемыг шийдвэрлэж чадах цаг хугацаанаас үл хамаарсан шийдлийг олж болно хэмээн хэлсэн байна. Амьдрах Ухааны бясалгалын үндэслэгч нэрт ариун гэгээнтэн Шри Шри Рави Шанкар бурханлаг амьдралд тэмүүлэх байдлаа аль багаасаа л харуулж байжээ. Тэрээр бүр жаахан байхаасаа л Бхагавад-гитагийн шүлгүүдээс цээжээр уншиж, мөн бясалгал хийхдээ ашигладаг байсан байна. Түүний гайхалтай бурханлаг мөн чанарыг хараад Рави Шанкарын эцэг, эх нь түүний боловсрол нь бурханлаг болоод материаллаг мэдлэгийг өөртөө агуулсан гэдгийг  батлаж байв. Тэрээр шинжлэх ухааны болоод Ведийн утга зохиолын эрдмийн зэргээ 17 насандаа хамгаалж байжээ. Нобелийн шагналт, суут эрдэмтэн Алберт Эйнштейн Бхагавад-гитаг байнга уншиж, түүнийг өөртөө авч явдаг байжээ. Түүний бараг бүх нээлт, зохиол бүтээлүүд нь энэ судар номын үндсэн дээр хийгдсэн байдаг. Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр түүнийг үг хэлэхийг хүсэхэд, тэрээр энэ ариун судрыг гар дээрээ өргөн: “Би та бүхнээс энэ номыг уншиж судлахыг хүсэж байна.  Энэ ном бол Орчлон ертөнцийн Библи юм. Хэрэв та бүгд өөрсдийгөө эрдэмтэд хэмээн хүндэлж үздэг л бол заавал Бхагавад-гитагийн гүн ухааны нууцад нэвтрэх ёстой” гэсэн байдаг. Мөн Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой энэ аугаа бүтээлийн үндэс суурь, нөлөөн дээр өөрийн нэр цуут “Дайн ба Энх” романаа туувисан байна. Монголын экс ерөнхийлөгч Н.Энхбаяр дэлхийн суут, сонгодог 50 зохиол бүтээлийг өөрийн ивээл дор  хэвлүүлсэн билээ. Энэ 50 бүтээлийн тоонд Бхагавад-гита өөрийн хүндэт байр суурийг олсон байдаг.     Энэ мэтчилэнгээр
Scroll to Top