Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 3
Users Today : 18
Users Yesterday : 26
Total Users : 15493
Views Today : 27
Views Yesterday : 35
Манай Орчлон нь тоогүй олон Орчлонгуудын зөвхөн нэг нь л бөгөөд дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэсэн гаригуудын системийг багтаасан гариг эрхсийн 14 түвшнээс тогтдог. Тэдгээр дээр 8400 000 төрлийн амьд амьтас оршин амьдрах ба түүнээс 400 000 мянга төрөл зүйлийн хүнтэй адил төстэй амьд бодгалиуд байдаг.

Манай Орчлон нь 14 гаригсын системүүдээс тогтдог. Дээд түвшний 7 гаригийн системийг жагсаавал: Сатья, Тапас, Жанас, Махар, Свар, Бхувар, Бхур. Доод түвшний 7 гариг нь Атала, Витала, Сутала, Талатала, Махатала, Расатала, Патала.

Зарим үед бүх гаригсын системийг дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэж ангилсан байдаг.

Манай Дэлхий нь Бхур хэмээх гаригийн системд хамаардаг бөгөөд манай Орчлонгийн бусад соёл иргэншлийн дунд “Бхарата-варша” гэж алдаршсан. Варша нь газар нутаг гэсэн үг бөгөөд Бхарата гэдэг нь эрт дээр цагт хаанчилж байсан хүчирхэг хааны нэр юм. Манай Орчлонгийн хамгийн дээд гариг Сатьялока дээр амьдрагсдын насны хэмжээ манай Дэлхийн тооллоор 15 480 000 000 000 жилтэй тэнцэнэ.

Шримад-Бхагаватам(2.2) сударт өгүүлснээр, “Энэ Сатьялока гариг дээр уйтгар гуниг, өтлөлт хөгшрөл, үхэл гэдгийг мэддэггүй. Түүн дээр оршин суугчид нь зовлон зүдгүүр гэж юу байдгийг мэддэггүй. Ийм учраас юу ч тэдний амьдралыг уруу дорой болгодоггүй. Энэ гариг тийш Орчлонгийн хэсэгчилсэн усталт сүйрэл болох үеэр сахиулсан тэнгэрүүд болон ид шидэт йогчид хүрэлцэн очдог. ” гэжээ.

Өөр нэгэн диваажингийн гариг нь Дхрувалока нэртэй гариг ба монголчууд түүнийг Алтан гадас гэж нэрлэдэг. Энэ нь гариг нь Бурханы адис өршөөлөөр энэ Орчлонг устан сүйрэх үед усталгүй үлдэх цорын ганц гариг юм.

Дараагийн диваажингийн гариг нь Махарлока бөгөөд тэнд цэвэр чин бишрэлтнүүд, ариун гэгээнтнүүд оршин суудаг. Тэнд амьдрагсдын насны хэмжээ дэлхийн тооллоор 4 300 000 000 жил.

Сиддхалока нэрт өөр нэгэн диваажингийн гаригийн оршин суугчид нь төрөлхөөсөө ид шидийн чадварыг шингээн төрсөн байдаг бөгөөд шувуу мэт нэг гаригаас нөгөө гариг тийш ямар нэг хөлөг ашиглалгүйгээр нисэж чаддаг.

Сар нь мөн л диваажингийн гаригийн нэг ба түүн дээр амьдрагсад нь сома-раса хэмээх цэнгэлийн рашаан ууж 10000 жил цэнгэн жаргаж амьдрдаг.

Гэвч бид энэхүү дээд соёл иргэншлүүдийг өөрсдийн төгс бус мэдрэхүйнүүд, мунхгийн харанхуйгаараа мэдэрч, үзэж чадахгүй. Энэ нь бидний мэдрэхүй хүрч ойлгошүй өөр хэмжээс дунд оршдог. Ийм шалтгааны улмаас бид манай Дэлхийгээс доор орших Нагалока гаригийн оршин суугчид болох могойтой төст амьд амьтдыг харж чаддаггүй.

Дээр өгүүлсэн гариг эрхсийн тухай мэдээлэл нь тоолж баршгүй олон сая гаригсын цөөн хэдхэнийх нь л тухай мэдээлэл юм. Өмнө өгүүлсэнчлэн манай материаллаг Орчлон дээр 400 000 төрөл зүйлийн хүнтэй төстэй оюун ухаант амьд амьтас байдгийн цөөн заримыг доор жагсаав:

–        Гандхарвууд – сахиулсан тэнгэрүүдийн гариг дээр оршин амьдрах диваажингийн хөгжимчин, дуучид

–        Видйадхарууд – Видйадхара гаригийн оршин суугчид

–        Апсарууд-тэнгэрийн орны буюу диваажингийн үзэсгэлэн төгөлдөр бүжигчид

–        Чаранууд – Чарана гаригийн оршин суугчид

–        Сиддхигүүд – Төрөлхөөсөө онцгой ид шитэй төрдөг Сиддхалока гаригийн оршин суугчид

–        Наран- Дэлхий дээр амьдрагсад буюу хүмүүс

–        Кимпурушаан – Кимпуруша гаригийн сармагчин дүрст оршин суугчид

–        Тухйакан – Йакша гаригийн оршин суугчид

–        Ямадутууд – Үхлийн орны гаригийн эзэн Ямаража бурханы(эрлэг номун хаан)албат, харъяатууд

–        Сариан – Дэлхийгээс доор орших Нагалока гаригийн оршин суугчид болох могойд

–        Урагууд – Могойд

–        Ракшасууд – Хүний махан идэштнүүд

–        Ракшигууд –  Чөтгөрийн гаригсын оршин суугчид

–        Пишачи нар – Пишачилока гаригийн муу хий сүнснүүд

–        Йатуддханан – Онцгой төрлийн муу хий сүнснүүд

–        Кушманда – Онцгой төрлийн муу сүнснүүд

–        Винайакан – Гэрийн онгон

–        Веталан – жинүүд

–        Бхута- Жинүүд

–        Кушманда – Энд тэнд төөрч асах гал

–        Врикшан – Хий үзэгдэл

–        Киннара – Киннар гаригийн оршин суугчид

–        Питриганан – Эцэг өвгөдийн ошин байдаг Питалока гаригийн оршин суугчид

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Манай Орчлон нь тоогүй олон Орчлонгуудын зөвхөн нэг нь л бөгөөд дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэсэн гаригуудын системийг багтаасан гариг эрхсийн 14 түвшнээс тогтдог. Тэдгээр дээр 8400 000 төрлийн амьд амьтас оршин амьдрах ба түүнээс 400 000 мянга төрөл зүйлийн хүнтэй адил төстэй амьд бодгалиуд байдаг. Манай Орчлон нь 14 гаригсын системүүдээс тогтдог. Дээд түвшний 7 гаригийн системийг жагсаавал: Сатья, Тапас, Жанас, Махар, Свар, Бхувар, Бхур. Доод түвшний 7 гариг нь Атала, Витала, Сутала, Талатала, Махатала, Расатала, Патала. Зарим үед бүх гаригсын системийг дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэж ангилсан байдаг. Манай Дэлхий нь Бхур хэмээх гаригийн системд хамаардаг бөгөөд манай Орчлонгийн бусад соёл иргэншлийн дунд “Бхарата-варша” гэж алдаршсан. Варша нь газар нутаг гэсэн үг бөгөөд Бхарата гэдэг нь эрт дээр цагт хаанчилж байсан хүчирхэг хааны нэр юм. Манай Орчлонгийн хамгийн дээд гариг Сатьялока дээр амьдрагсдын насны хэмжээ манай Дэлхийн тооллоор 15 480 000 000 000 жилтэй тэнцэнэ. Шримад-Бхагаватам(2.2) сударт өгүүлснээр, “Энэ Сатьялока гариг дээр уйтгар гуниг, өтлөлт хөгшрөл, үхэл гэдгийг мэддэггүй. Түүн дээр оршин суугчид нь зовлон зүдгүүр гэж юу байдгийг мэддэггүй. Ийм учраас юу ч тэдний амьдралыг уруу дорой болгодоггүй. Энэ гариг тийш Орчлонгийн хэсэгчилсэн усталт сүйрэл болох үеэр сахиулсан тэнгэрүүд болон ид шидэт йогчид хүрэлцэн очдог. ” гэжээ. Өөр нэгэн диваажингийн гариг нь Дхрувалока нэртэй гариг ба монголчууд түүнийг Алтан гадас гэж нэрлэдэг. Энэ нь гариг нь Бурханы адис өршөөлөөр энэ Орчлонг устан сүйрэх үед усталгүй үлдэх цорын ганц гариг юм. Дараагийн диваажингийн гариг нь Махарлока бөгөөд тэнд цэвэр чин бишрэлтнүүд, ариун гэгээнтнүүд оршин суудаг. Тэнд амьдрагсдын насны хэмжээ дэлхийн тооллоор 4 300 000 000 жил. Сиддхалока нэрт өөр нэгэн диваажингийн гаригийн оршин суугчид нь төрөлхөөсөө ид шидийн чадварыг шингээн төрсөн байдаг бөгөөд шувуу мэт нэг гаригаас нөгөө гариг тийш ямар нэг хөлөг ашиглалгүйгээр нисэж чаддаг. Сар нь мөн л диваажингийн гаригийн нэг ба түүн дээр амьдрагсад нь сома-раса хэмээх цэнгэлийн рашаан ууж 10000 жил цэнгэн жаргаж амьдрдаг. Гэвч бид энэхүү дээд соёл иргэншлүүдийг өөрсдийн төгс бус мэдрэхүйнүүд, мунхгийн харанхуйгаараа мэдэрч, үзэж чадахгүй. Энэ нь бидний мэдрэхүй хүрч ойлгошүй өөр хэмжээс дунд оршдог. Ийм шалтгааны улмаас бид манай Дэлхийгээс доор орших Нагалока гаригийн оршин суугчид болох могойтой төст амьд амьтдыг харж чаддаггүй. Дээр өгүүлсэн гариг эрхсийн тухай мэдээлэл нь тоолж баршгүй олон сая гаригсын цөөн хэдхэнийх нь л тухай мэдээлэл юм. Өмнө өгүүлсэнчлэн манай материаллаг Орчлон дээр 400 000 төрөл зүйлийн хүнтэй төстэй оюун ухаант амьд амьтас байдгийн цөөн заримыг доор жагсаав: –        Гандхарвууд – сахиулсан тэнгэрүүдийн гариг дээр оршин амьдрах диваажингийн хөгжимчин, дуучид –        Видйадхарууд – Видйадхара гаригийн оршин суугчид –        Апсарууд-тэнгэрийн орны буюу диваажингийн үзэсгэлэн төгөлдөр бүжигчид –        Чаранууд – Чарана гаригийн оршин суугчид –        Сиддхигүүд – Төрөлхөөсөө онцгой ид шитэй төрдөг Сиддхалока гаригийн оршин суугчид –        Наран- Дэлхий дээр амьдрагсад буюу хүмүүс –        Кимпурушаан – Кимпуруша гаригийн сармагчин дүрст оршин суугчид –        Тухйакан – Йакша гаригийн оршин суугчид –        Ямадутууд – Үхлийн орны гаригийн эзэн Ямаража бурханы(эрлэг номун хаан)албат, харъяатууд –        Сариан – Дэлхийгээс доор орших Нагалока гаригийн оршин суугчид болох могойд –        Урагууд – Могойд –        Ракшасууд – Хүний махан идэштнүүд –        Ракшигууд –  Чөтгөрийн гаригсын оршин суугчид –        Пишачи нар – Пишачилока гаригийн муу хий сүнснүүд –        Йатуддханан – Онцгой
Scroll to Top