Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 4
Users Today : 19
Users Yesterday : 26
Total Users : 15494
Views Today : 28
Views Yesterday : 35
Prabhupada Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно.

Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа.

Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв.

Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд нь Нара-Нарайана энэ тушаалаа сэтгэлдээ дахин хэд хэдэн удаа давтан дуудав. Ямар ч үр дүн байсангүй… Гэвч хэсэг хугацааны дараагаар Шрила Прабхупада  эргэн, түүн рүү эгц ширтэн байж маш хатуугаар: “Надад хандсан энэ хэрэгцээгүй зүйлээ боль!” гэж хэлсэн байна. Шавь ч маш их гайхаж хоцров. Урьд өмнө нь олон чин бишрэлтнүүд дээр амжилттай туршигдаж байсан зүйл нь амжилт олсонгүй. Шрила Прабхупада түүнийг хянах гэсэн оролдлогоос хамгаалах тийм онцгой хамгаалалттай байжээ. Ийм учраас хэрвээ таныг хэн нэг хүн удирдаж, танд өөрийн сөрөг санаа бодлоо тулгах гэж оролдох аваас хэрвээ та эерэг байж мөн няхуур нухацтай байж чадвал энэ нь та болоод таны ухамсрыг удирдах гэсэн энэ оролдлого хоёрын хооронд баттай хана хэрэм болох болно.

    Бурханы Адислалт Шридам Прабхугийн

лекцээс орчуулсан: Балабхадра дас

 

Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно. Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа. Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв. Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд нь Нара-Нарайана энэ тушаалаа сэтгэлдээ дахин хэд хэдэн удаа давтан дуудав. Ямар ч үр дүн байсангүй… Гэвч хэсэг хугацааны дараагаар Шрила Прабхупада  эргэн, түүн рүү эгц ширтэн байж маш хатуугаар: “Надад хандсан энэ хэрэгцээгүй зүйлээ боль!” гэж хэлсэн байна. Шавь ч маш их гайхаж хоцров. Урьд өмнө нь олон чин бишрэлтнүүд дээр амжилттай туршигдаж байсан зүйл нь амжилт олсонгүй. Шрила Прабхупада түүнийг хянах гэсэн оролдлогоос хамгаалах тийм онцгой хамгаалалттай байжээ. Ийм учраас хэрвээ таныг хэн нэг хүн удирдаж, танд өөрийн сөрөг санаа бодлоо тулгах гэж оролдох аваас хэрвээ та эерэг байж мөн няхуур нухацтай байж чадвал энэ нь та болоод таны ухамсрыг удирдах гэсэн энэ оролдлого хоёрын хооронд баттай хана хэрэм болох болно.     Бурханы Адислалт Шридам Прабхугийн лекцээс орчуулсан: Балабхадра дас  
Scroll to Top