Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 4
Users Today : 19
Users Yesterday : 26
Total Users : 15494
Views Today : 28
Views Yesterday : 35
 Бомбейд байх хугацаандаа Шрила Прабхупада өөрийн олон жилийн дадал зуршлаа өөрчлөлгүй бараг өглөө болгон шавь нарын хамт Джухугийн элсэн дээгүүр аялан алхдаг байв. Энэ аяллынхаа үеэр тэрээр нутгийн оршин суугчдын нэг, хуучин цэргийн эмч байсан доктор Пательтай харилцан ярилцдаг байлаа.

Сүүлчийн өдөр, Австрали руу нисэхийн өмнө Шрила Прабхупада доктор Пательд өөрийн сүнсний хөгжлийг илүү ахицтай байлгахын тулд бишрэлтнүүдтэй аль болох их харьцаатай байж, сат-санга буюу цэвэр ариун харьцааг өөрийн амьдралын дадал болгохыг зөвлөв:

–         Хэрвээ та бишрэлтнүүдийн хүрээлэл дунд аль болох их цаг хугацааг өнгөрөөх аваас Кришна-катха танд маш аятай таатай байх болно.

–         Тэгвэл энэ сайхан номууд санга болж болно биз дээ?! Энэ ч бас сат-санга шүү дээ, тийм биш гэж үү? хэмээн доктор Патель Прабхупадаас асуув.

–         Тиймээ, тэгэлгүй яахав…

–         Тэгэхээр өглөөнөөс авахуулаад л би танаас сат-санга авдаг. Дараа нь “Бхагаватам”, “Бхагавад-гита”гаас  сат-санга авдаг. Би байнгын сат-санга дунд байна. Гэтэл та намайг үүнийг хийхгүй байна гээд байх юм! – хэмээн доктор Патель инээмсэглэв.

–         Үгүй – үгүй, та юу ярина вэ! Би таныг дүүрчихсэн амьтан гэж хэлээгүй байна. Би л харин өөрийгөө  дүүрчихсэн амьтан гэж тооцож байна. Яагаад гэвэл би таныг сүм рүү явуулж чадахгүй байна шүү дээ. – хэмээн Прабхупада хүлцэнгүйгээр хариу өчив. Ийн хариулахад тэнд байсан бүх хүмүүс инээдээ барьж үл чадан инээмсэглэцгээв.

Доктор Патель ч энэ ёжлолыг ойлгон:

–         Та миний төлөө олон зүйлийг хийсэн. Тэгсэн хэдий ч миний хөлнөөс чангаах ажлаа үргэлжлүүлсээр. Би өөрийгөө тантай хамт байхад үл тохирох нэгэн гэж тооцож байна. Ийм учраас би өөрийн бүх дутагдлаас салж засрах ёстой. Эс тэгвээс би өөрийн харьцаагаар таныг ердөө бохирлох болно…

Энэ яриа их халуун дотно үргэлжилж байлаа. Доктор Патель ч их урам зориг авсан агаад Шрила Прабхупада түүнийг өөрийгөө бурханлаг амьдралд бүрэн даатгахыг итгүүлж дөнгөсөн байлаа:

–         Би жар хүрмэгцээ л үүнийг хийх болно.

Прабхупада мөн л инээмсэглэн:

–         Тэгвэл та бүхэл бүтэн арван таван жилээр хожимдох болно! хэмээн хариулав.

Шрила Прабхупада бурханлаг амьдралын үндсэн сэдвүүд хөндөгдөх үед цаг ямагт хувиршгүй, буулт, эвлэрэл хийдэггүй чанараараа үлддэг байсан юм. Өөрийн бүтээлүүд, шавь нараа сургаж байсан сургаал, хүмүүстэй хийж байсан ярилцлага зэрэгтээ тэрээр бурханлаг буюу сүнслэг хөгжлийн тулд практик үйлчлэл зүтгэл хийгээд бишрэлтнүүдтэй харьцах харьцааны чухлыг дахин дахин онцолдог байсан билээ.

 

Хари Шаури прабху

“Трансцендент өдрийн тэмдэглэл” номоос.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Бомбейд байх хугацаандаа Шрила Прабхупада өөрийн олон жилийн дадал зуршлаа өөрчлөлгүй бараг өглөө болгон шавь нарын хамт Джухугийн элсэн дээгүүр аялан алхдаг байв. Энэ аяллынхаа үеэр тэрээр нутгийн оршин суугчдын нэг, хуучин цэргийн эмч байсан доктор Пательтай харилцан ярилцдаг байлаа. Сүүлчийн өдөр, Австрали руу нисэхийн өмнө Шрила Прабхупада доктор Пательд өөрийн сүнсний хөгжлийг илүү ахицтай байлгахын тулд бишрэлтнүүдтэй аль болох их харьцаатай байж, сат-санга буюу цэвэр ариун харьцааг өөрийн амьдралын дадал болгохыг зөвлөв: –         Хэрвээ та бишрэлтнүүдийн хүрээлэл дунд аль болох их цаг хугацааг өнгөрөөх аваас Кришна-катха танд маш аятай таатай байх болно. –         Тэгвэл энэ сайхан номууд санга болж болно биз дээ?! Энэ ч бас сат-санга шүү дээ, тийм биш гэж үү? хэмээн доктор Патель Прабхупадаас асуув. –         Тиймээ, тэгэлгүй яахав… –         Тэгэхээр өглөөнөөс авахуулаад л би танаас сат-санга авдаг. Дараа нь “Бхагаватам”, “Бхагавад-гита”гаас  сат-санга авдаг. Би байнгын сат-санга дунд байна. Гэтэл та намайг үүнийг хийхгүй байна гээд байх юм! – хэмээн доктор Патель инээмсэглэв. –         Үгүй – үгүй, та юу ярина вэ! Би таныг дүүрчихсэн амьтан гэж хэлээгүй байна. Би л харин өөрийгөө  дүүрчихсэн амьтан гэж тооцож байна. Яагаад гэвэл би таныг сүм рүү явуулж чадахгүй байна шүү дээ. – хэмээн Прабхупада хүлцэнгүйгээр хариу өчив. Ийн хариулахад тэнд байсан бүх хүмүүс инээдээ барьж үл чадан инээмсэглэцгээв. Доктор Патель ч энэ ёжлолыг ойлгон: –         Та миний төлөө олон зүйлийг хийсэн. Тэгсэн хэдий ч миний хөлнөөс чангаах ажлаа үргэлжлүүлсээр. Би өөрийгөө тантай хамт байхад үл тохирох нэгэн гэж тооцож байна. Ийм учраас би өөрийн бүх дутагдлаас салж засрах ёстой. Эс тэгвээс би өөрийн харьцаагаар таныг ердөө бохирлох болно… Энэ яриа их халуун дотно үргэлжилж байлаа. Доктор Патель ч их урам зориг авсан агаад Шрила Прабхупада түүнийг өөрийгөө бурханлаг амьдралд бүрэн даатгахыг итгүүлж дөнгөсөн байлаа: –         Би жар хүрмэгцээ л үүнийг хийх болно. Прабхупада мөн л инээмсэглэн: –         Тэгвэл та бүхэл бүтэн арван таван жилээр хожимдох болно! хэмээн хариулав. Шрила Прабхупада бурханлаг амьдралын үндсэн сэдвүүд хөндөгдөх үед цаг ямагт хувиршгүй, буулт, эвлэрэл хийдэггүй чанараараа үлддэг байсан юм. Өөрийн бүтээлүүд, шавь нараа сургаж байсан сургаал, хүмүүстэй хийж байсан ярилцлага зэрэгтээ тэрээр бурханлаг буюу сүнслэг хөгжлийн тулд практик үйлчлэл зүтгэл хийгээд бишрэлтнүүдтэй харьцах харьцааны чухлыг дахин дахин онцолдог байсан билээ.   Хари Шаури прабху “Трансцендент өдрийн тэмдэглэл” номоос. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top