Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 8
Users Today : 23
Users Yesterday : 26
Total Users : 15498
Views Today : 33
Views Yesterday : 35
Би та бүхэнд нэгэн сонирхолтой түүхийг ярьж өгье. Энэ түүхийг Махабуддхи Прабху ярьсан билээ. Энэ түүх нь түүний Шрила Прабхупадатай учирсан анхны уулзалтын тухай юм. Тэрээр дөнгөж л өсөж өндийж яваа насан дээрээ байлаа. Тиймэрхүү насныханд аливааг эсэргүүцэх, үгүйсгэх хүсэл, тэмцлийн дөл цээжинд нь оргилж явдаг даа. Ялангуяа хэн нэг нэр алдартай хүнийг буулгаж авбал бүр ч сайхан.

Тэрэээр Америкийн баруун эргийн нэгэн хотод амьдардаг байв. Нэгэн өдөр тэр Шрила Прабхупадын зурагтай том зарын самбар олж харсан ба түүний доор “Олон Улсын Кришнагийн Ухамсрын Гуру” гэсэн бичиг байлаа. “Гуру” хэмээх энэ цол хэргэм өөрөө түүнд шууд л хүчтэй эсэргүүцэх хүслийг авч ирэв.

Тэрээр дотроо бодсон нь: “Гуру гэнэ үү? … Гуру гэж өөрийгөө нэрлэнэ гэнээ”. Тэрээр Шрила Прабхупадаг гуру гэдгийг нь бут ниргэх томоохон зорилго өмнөө тавив. Тэр өөртөө: “Би түүнийг цэвэр тунгалаг усан дээр чирж гаргаж ирнэ дээ” хэмээн хэлсэн.

Тухайн үед тэрээр 17 настай хүү байв. Маргааш өглөө нь тэрээр машиндаа суун, “танай гуру хаана байна тэр газарт чинь хүрье” хэмээн өөртөө хэлээд Лос Анжелесыг зорив.Машиндаа суухаас өмнө тэр сэтгэлдээ нэгэн жагсаалт зохиосон.  Жинхэнэ гуру ямар байх ёстойг тодорхойлох хэрэгтэй байлаа. Хэн нэгнийг цэвэр усан дээр чирж гаргаж ирэхийн тулд тэр этгээд ямар чанаруудыг шингээх ёсгүй вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байлаа.

Тэрээр ярихдаа: “Хаанаасаа ч бий болсон юм мэдэхгүй. Толгойд минь дөрвөн янзын бүтээлч шалгуур төрсөн. Гуру туйлын үнэнийг мэддэг байх ёстой. Гуру туйлын үнэнд хүргэх замыг мэддэг байх ёстой. Гуру бусдын санаа бодлыг уншиж чаддаг байх ёстой. Гуру ирээдүйг зөгнөн хэлж чаддаг байх ёстой”. Тэрээр цааш нь өөртөө: “Чухам яагаад намайг ийм шийдвэр гаргасан юм гэж бүү асуу. Ямартай ч би явж, түүнийг цэвэр усан дээр гаргаж ирэхээр шийдсэн юм. Би түүнд эдгээр чанарууд байхгүй гэдгийг батлаад өгнө” хэмээсэн юм.

Түүнийг Лос-Анджелесийн сүмд ирэхэд хэн нэг бишрэлтэн түүнтэй доод давхарт таарсан. Тэр түүнээс:”Танай гуру чинь хаана байна?” гэхэд тэр бишрэлтэн: “Тэр одоо даршан(уудзалт) өгч байна. Тийшээ өрөө рүү нь яваад орж болно” хэмээн хариулж. Түүнийг танхимд ороход Шрила Прабхупада тэнд сууж байлаа. Өрөө санньяси буюу огоорлын сахил хүртэгсэд, ахмад бишрэлтнүүдээр дүүрэн байв. Тэд тэнд өөрсдийн данда буюу таяг модыг дэргэдээ аван сууж байлаа. Шрила Прабхупада Брахма-самхитын 529-р шүлгийг дуулж байв:

чинтамани-пракарасадмасу калпаврикша-

лакшавритешу сурабхир абхипалайантам

 

Энэ  өрөөнд тэр ганцаараа л хөндлөнгийн хүн байлаа. Тэрээр урт үс ургуулсан, жинсэн өмд, хувцас өмссөн байв. Тэр хаа нэгэнтээ суугаад болж буй бүхнийг сэжигтэй, эргэлзэнгүй нүдээр дээрээс нь харж байв. Мэдээжийн хэрэг энэ дүр зураг түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Барууны соёлт хүмүүсийн нэгэн адил удаан хугацаанд эгц цэх сууж чадахгүй байлаа. Тиймээс хана налаад яаж ийгээд суусан болж байв.

Шрила Прабхупада чинтамани-пракарасадмасуг дуулж дуусаад бясалгалаасаа буцан эргэж дэлхий дээр буцан ирж байгаа мэтээр нүдээ нээн, орчныг, өөрийнхөө өмнө байгаа хүмүүсийг эргүүлж тойруулан хараад мөнөөхь залууг олж харсан. Тэр залуу эргэн тойрныг тоомжиргүй, сэжигтэй харж, гуру гэж нэрлэгдэгчийн үнэн нүүр царайг илчлэхээр ирсэн нь тэр байлаа.
Шрила Прабхудада түүнийг нүд салгалгүй удаан ажиглан харснаа гэнэт шууд түүн рүү хандан ярьж эхэлсэн: “Чи яагаад крипана болов?.” Мань хүн юу ч эс ойлгов. Дотроо: “Крипана гэж хэнийг хэлээд байна?” хэмээн бодов. “Крипана гэдэг брахманы яг эсрэг байр сууринд оршигч. Крипана гэдэг бол харамч гэсэн үг. Чи яагаад харамч болов?” хэмээн Шрила Прабхупада өгүүлэв.

Бүх санньясууд маш ихээр мэгдэн сандарч, энэ залуу болон Шрила Прабхупада хоёрын хооронд гудам маягийн зай гартал хоёр тийшээ болж зай тавьж өгсөн. Шрила Прабхупада үргэлжлүүлэн шүүмжилсээр байлаа: “Хэдий хир харамч байх гэж байна? Харамчийн амьдралаар хэдийчинээ амьдрах гэж байна?” гэсээр байв. Тэр юу болж байгааг огт ойлголгүй дэмий суусаар л байлаа. Гэнэт тэрээр түүнийг харамч гэж хэлээд байгааг ойлгов. Хэсэг хугацааны дараа энэ бодол нь: “Би мэтгэлцээнд дуудахаар ирсэн. Гэтэл Шрила Прабхупада намайг мэдэж, намайг эхэлж мэтгэлцээнд дуудлаа” гэсэн санаа бодолд хүрэв.

Энэ үед Шрила Прабхупада түүн рүү дахин харж: “Кришна –энэ Туйлын Үнэн” гэж хэлсэн. Шрила Прабхупада түүний жагсаалтын эсрэг нэг анхаарлын тэмдэг тавилаа гэдгийг ойлгосон. Цааш нь Шрила Прабхупада, яагаад Кришна Туйлын Үнэн бэ гэдгийг тайлбарласан. Тэрээр: “Чин бишрэлийн үйлчлэл гэдэг нь Туйлын Үнэнд хөтлөх зам юм. Туйлын Үнэнд хүрэхийн тулд хүн чин сүсэг бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх ёстой” гэв.

Тэрээр бхактийн тухай ярив. Тэрээр дотроо гурван анхаарлын тэмдэг тавигдлаа хэмээн бодсон. Түүнийг ялан дийлэх дөрвөн чанар байсан. Гэвч түүнд сүүлчийн найдвар үлдсэн байв. Дөрөв дэхь чанар бол ирээдүйг зөгнөн хэлэх чанар байлаа. Одоог хүртэл ямар ч зөгнөл мөгнөл байхгүй байв. Энэ бодол санаанд нь орох үед Шрила Прабхупада Прадйумнаг дуудсан.
Надад “Шримад-Бхагаватамын” 12-р дууллыг авч ирж өгнө үү гэв. Тэгээд тэрээр номыг нээн “Кали галвын тухай зөгнөлүүд” бүлгийг уншиж эхэлсэн.

Эхнээс аван уншсаар, өөрийн дуртай зөгнөл болох, Кали югад хүмүүс, хүний гоё сайхныг үснийх нь уртаар цэгнэдэг болно гэсэн ишлэлд хүрсэн.
Даршан төгсөх үед түүний хацар хөөсөн мэт халуу шатаж байгааг мэдэрсэн. Учир нь гэвэл Шрила Прабхупада түүнийг барьж аваад, бүх хүмүүсийн өмнө түүнийг нүцгэлсэн мэт сэтгэгдэл төрж байв. Тэр тэндээс ёстой харавсан сум мэт л гүйн гарсан. Учир нь бүгд түүнийг хуруугаараа чичин шоолж байгаа мэт санагдаж байв.

Эцсийн эцэст гэртээ хүрэхийн алдад түүнд нэгэн тов тодорхой санаа төрөв: “Яагаад чи ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Яагаад тэр чамайг ялсан гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөхгүй байна?”.

Ингээд л тэр дотроо: “Намайг урьд өмнө нь хэн ч дийлж байгаагүй… Тийм болохоор энэ хүн л намайг хөтлөн авч явж чадах юм байна даа” гэдгийг ойлгосон.
Тэр гэртээ ирээд юу хийхээ удаан бодов. Ингээд тэрээр өөрийн чекийн дэвтрээ авч гаргаж ирээд үзвэл тэнд ойролцоогоор мянга орчим доллар байв. Тэр чичирсэн гараар: “1000 доллар. Хүлээн авагч А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада” хэмээн бичлээ.

Маргааш өдөр нь тэр энэ чекээ гартаа бариад мөн л Лос Анжелесын сүмийг зүглэсэн. Яагаад гэхээр Шрила Прабхупадын анхны хэлсэн үг нь “чи крипана, чи харамч” гэсэн үг байсан тул. Тэнд хүрээд тэр нөгөө чекээ нэгэн бишрэлтэнд өгөөд, үүнийг багшдаа дамжуулж өгөөч гэхэд тэрээр ихэд гайхан: “Чи өөрөө өгөхгүй юм уу?” гэв. Учир нь тэр үед 1000 доллар гэдэг маш их мөнгө байсан юм.

Тэгээд тэрээр: “Тэгвэл эндээ жаахан хүлээж бай. Би энэ чекийг Шрила Прабхупадад хүргэж өгөөд ирье. Магадгүй тэр өөрт чинь ямар нэг юм дамжуулах биз” гэв. Тэрээр бага зэрэг сэтгэл тавгүйтэн хүлээж байлаа. Нөгөө бишрэлтэн хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэн ирээд: “Шрила Прабхупада, өөрийн чинь бүх зүйлийг зөв ойлгосон байна гэж дамжуулаарай гэлээ” хэмээн өгүүлжээ.

Локарам дас Facebook хуудсаас авав.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Би та бүхэнд нэгэн сонирхолтой түүхийг ярьж өгье. Энэ түүхийг Махабуддхи Прабху ярьсан билээ. Энэ түүх нь түүний Шрила Прабхупадатай учирсан анхны уулзалтын тухай юм. Тэрээр дөнгөж л өсөж өндийж яваа насан дээрээ байлаа. Тиймэрхүү насныханд аливааг эсэргүүцэх, үгүйсгэх хүсэл, тэмцлийн дөл цээжинд нь оргилж явдаг даа. Ялангуяа хэн нэг нэр алдартай хүнийг буулгаж авбал бүр ч сайхан. Тэрэээр Америкийн баруун эргийн нэгэн хотод амьдардаг байв. Нэгэн өдөр тэр Шрила Прабхупадын зурагтай том зарын самбар олж харсан ба түүний доор “Олон Улсын Кришнагийн Ухамсрын Гуру” гэсэн бичиг байлаа. “Гуру” хэмээх энэ цол хэргэм өөрөө түүнд шууд л хүчтэй эсэргүүцэх хүслийг авч ирэв. Тэрээр дотроо бодсон нь: “Гуру гэнэ үү? … Гуру гэж өөрийгөө нэрлэнэ гэнээ”. Тэрээр Шрила Прабхупадаг гуру гэдгийг нь бут ниргэх томоохон зорилго өмнөө тавив. Тэр өөртөө: “Би түүнийг цэвэр тунгалаг усан дээр чирж гаргаж ирнэ дээ” хэмээн хэлсэн. Тухайн үед тэрээр 17 настай хүү байв. Маргааш өглөө нь тэрээр машиндаа суун, “танай гуру хаана байна тэр газарт чинь хүрье” хэмээн өөртөө хэлээд Лос Анжелесыг зорив.Машиндаа суухаас өмнө тэр сэтгэлдээ нэгэн жагсаалт зохиосон.  Жинхэнэ гуру ямар байх ёстойг тодорхойлох хэрэгтэй байлаа. Хэн нэгнийг цэвэр усан дээр чирж гаргаж ирэхийн тулд тэр этгээд ямар чанаруудыг шингээх ёсгүй вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байлаа. Тэрээр ярихдаа: “Хаанаасаа ч бий болсон юм мэдэхгүй. Толгойд минь дөрвөн янзын бүтээлч шалгуур төрсөн. Гуру туйлын үнэнийг мэддэг байх ёстой. Гуру туйлын үнэнд хүргэх замыг мэддэг байх ёстой. Гуру бусдын санаа бодлыг уншиж чаддаг байх ёстой. Гуру ирээдүйг зөгнөн хэлж чаддаг байх ёстой”. Тэрээр цааш нь өөртөө: “Чухам яагаад намайг ийм шийдвэр гаргасан юм гэж бүү асуу. Ямартай ч би явж, түүнийг цэвэр усан дээр гаргаж ирэхээр шийдсэн юм. Би түүнд эдгээр чанарууд байхгүй гэдгийг батлаад өгнө” хэмээсэн юм. Түүнийг Лос-Анджелесийн сүмд ирэхэд хэн нэг бишрэлтэн түүнтэй доод давхарт таарсан. Тэр түүнээс:”Танай гуру чинь хаана байна?” гэхэд тэр бишрэлтэн: “Тэр одоо даршан(уудзалт) өгч байна. Тийшээ өрөө рүү нь яваад орж болно” хэмээн хариулж. Түүнийг танхимд ороход Шрила Прабхупада тэнд сууж байлаа. Өрөө санньяси буюу огоорлын сахил хүртэгсэд, ахмад бишрэлтнүүдээр дүүрэн байв. Тэд тэнд өөрсдийн данда буюу таяг модыг дэргэдээ аван сууж байлаа. Шрила Прабхупада Брахма-самхитын 529-р шүлгийг дуулж байв: чинтамани-пракарасадмасу калпаврикша- лакшавритешу сурабхир абхипалайантам   Энэ  өрөөнд тэр ганцаараа л хөндлөнгийн хүн байлаа. Тэрээр урт үс ургуулсан, жинсэн өмд, хувцас өмссөн байв. Тэр хаа нэгэнтээ суугаад болж буй бүхнийг сэжигтэй, эргэлзэнгүй нүдээр дээрээс нь харж байв. Мэдээжийн хэрэг энэ дүр зураг түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Барууны соёлт хүмүүсийн нэгэн адил удаан хугацаанд эгц цэх сууж чадахгүй байлаа. Тиймээс хана налаад яаж ийгээд суусан болж байв. Шрила Прабхупада чинтамани-пракарасадмасуг дуулж дуусаад бясалгалаасаа буцан эргэж дэлхий дээр буцан ирж байгаа мэтээр нүдээ нээн, орчныг, өөрийнхөө өмнө байгаа хүмүүсийг эргүүлж тойруулан хараад мөнөөхь залууг олж харсан. Тэр залуу эргэн тойрныг тоомжиргүй, сэжигтэй харж, гуру гэж нэрлэгдэгчийн үнэн нүүр царайг илчлэхээр ирсэн нь тэр байлаа. Шрила Прабхудада түүнийг нүд салгалгүй удаан ажиглан харснаа гэнэт шууд түүн рүү хандан ярьж эхэлсэн: “Чи яагаад крипана болов?.” Мань хүн юу ч эс ойлгов. Дотроо: “Крипана гэж хэнийг хэлээд байна?” хэмээн бодов. “Крипана гэдэг брахманы яг эсрэг байр сууринд
Scroll to Top