Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 9
Users Today : 24
Users Yesterday : 26
Total Users : 15499
Views Today : 34
Views Yesterday : 35
Ариун судар шастирт эхнэр хүний долоон төрөл байдаг тухай өгүүлжээ. Тэдгээрээс тав нь мунхгийн харанхуйд оршин байдаг бөгөөд эр нөхөртөө ч, үр хүүхэддээ ч аз жаргалыг үл авчирна хэмээсэн байна. Сүүлчийн хоёр төрлийг эерэг сайн гэжээ.

Эхний төрлийн эхнэрийг хатагтай гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь гэр орны ажлаа үл хийх бөгөөд гэр орон нь бохир заваан, эмх замбараагүй байх ажгуу. Тэрээр маш залхуу, бүдүүлэг. Дэмий зүйл ихээр ярьж чалчих бөгөөд эр нөхрөө танилуудынхаа өмнө, төрөл төрөгсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ өмнө тэр ч байтугай танихгүй хүмүүсийн өмнө хараан загнана. Ийм эхнэрийн нөхөр нь эрүүл мэнд, материаллаг эд баялаг, оюун ухааны тулгуур суурь болсон өөрийн буяныхаа хувь хэсгийг алдан гээх ажгуу. Энэ бол эр нөхөр ба эхнэр хүмүүсийн хоорондох нарийн холбоо юм. Ийм эмэгтэй нь ямар ч эргэлзээгээр сайн сайхан бүх зүйлсээ алдана: сайн нэр алдар, эд баялаг, эрүүл мэнд, гоо сайхан, аз хийморь гэх мэт. Ийм эхнэр хүн дараагийн амьдралдаа эрэмдэг зэрэмдэг нэгэн болж төрөх магадлал өндөр хэмээжээ.

Хоёр дахь төрлийн эхнэрийг хулгайч гэнэ. Ийм эхнэр нь эр нөхрийнхөө хийж буй ажлыг үл ойлгохын зэрэгцээ үл дэмжинэ. Тэрбээр тэрхүү үйл хэргийг нь ашиг тусгүй үйл хэмээн шүүмжлэнэ. Тийм эмэгтэй нь зөвхөн өөрийн аз жаргал, хүслийг нь эргэцүүлэн бодох агаад түүгээрээ эр нөхрөө захиран залуурдах ажгуу. Тэр бардам буюу өөрийгөө хамгийн чухал хүн гэж бусдад харагдуулах дуртай. Мөнгийг нь ямар ч хэрэггүй элдэв  зүйлс худалдан авах гэх мэтээр эр нөхрийнхөө орлогыг үрэн таран хийнэ. Харин дараа нь эр нөхөр нь тун бага орлого олж байна гэж үглэж загнана.

Гурав дахь төрлийн эхнэрийг алуурчин гэж нэрлэнэ. Тийм эхнэр нь маш бохир хүнд сэтгэлтэй. Ийм эмэгтэй бурханлаг ойлгоцоос асар хол хөндий агаад хэзээ ч эр нөхөртөө санаа тавихгүй. Нөхрийнхөө нэг ч сайн чанарыг олж хардаггүй. Эцэст нь тэрээр нөхрөө хуурах эсвэл түүнийг өвчин эмгэг эсвэл гуниг гутрал дунд орхиж явдаг. Ийм эмэгтэйн нөхөр ихэвчлэн гуниг гутрал дунд нас нөгчдөг тул энэ төрлийн эхнэрийг алуурчин гэж нэрлэдэг ажээ.

Дөрөв дэхь төрлийн эхнэрийг ээж гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь халамжтай, эелдэг, эр нөхрийнхөө орлогод ариг гамтай ханддаг. Түүнийг яг л жаахан хүүхэд шиг залан чиглүүлж, хянаж байдаг. Ийм эхнэр, нөхрийн харьцаа нь ээж, хүү хоёрын харьцаатай тун төстэй. Иймээс нь энэ нь бүрэн дүүрэн харьцаа болж чаддаггүй байна.

Тав дахь төрлийн эхнэрийг эмэгтэй дүү гэж нэрлэнэ. Ийм төрлийн эхнэр нь даруу төлөв, хянамгай, нөхөртөө үнэнч. Яг л жаахан эмэгтэй хүүхэд ахдаа хандаж байгаа мэт харьцдаг. Ийм гэр бүлийн харилцаа нь ерөнхийдөө эгэл бус жигтэй бөгөөд гэр бүлийн хосуудын хувьд төдийлөн тохиромжтой бус.

 

Зургаа дахь төрлийн эхнэрийг найз гэж нэрлэдэг. Ийм эхнэр нь нөхрөө хараад үргэлж баярлаж байдаг бөгөөд яг л олон жил уулзаагүй найзууд уулзаж байгаа мэт ханддаг. Тэрээр түүнийг үргэлж зөвтгөх ба түүнд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ түүний сайн чанаруудыг үргэлж олж харна. Нөхрийнхөө үйл хэргийг хүндэлж, түүний орлогод ариг гамтай хандана. Ийм төрлийн хосуудын харьцаанд эхнэр нь нөхөртөө үйлчлэхийн эхлэл харагдаж эхлэнэ. Ийм гэр бүлийн харилцаа зөв зүйтэй бөгөөд эв найртайгаар хөгжиж байдаг.

Долоо дахь төрлийн эхнэрийг үйлчлэгч гэж нэрлэдэг. Ийм төрлийн эхнэрийг ведийн сургаал ёсоор үлгэр жишээ эхнэр хэмээн үздэг. Түүний хувьд нөхөр нь жинхэнэ үлгэр дууриал, төгс төгөлдрийн бэлэгдэл байдаг. Тийм эхнэр нь нөхрийн бүхий л хэлсэн, хүссэн бүрийг үг дуугүй, үнэнчээр даган биелүүлдэг. Ямар ч нөхцөл байдал тохиолдсон үл уурлахын зэрэгцээ, хэзээ ч, юу ч тохиолдож байсан үл гомдох ба бүхнийг нөхрийнхөө аз жаргал, сайн сайхны тулд зориулна.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Ариун судар шастирт эхнэр хүний долоон төрөл байдаг тухай өгүүлжээ. Тэдгээрээс тав нь мунхгийн харанхуйд оршин байдаг бөгөөд эр нөхөртөө ч, үр хүүхэддээ ч аз жаргалыг үл авчирна хэмээсэн байна. Сүүлчийн хоёр төрлийг эерэг сайн гэжээ. Эхний төрлийн эхнэрийг хатагтай гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь гэр орны ажлаа үл хийх бөгөөд гэр орон нь бохир заваан, эмх замбараагүй байх ажгуу. Тэрээр маш залхуу, бүдүүлэг. Дэмий зүйл ихээр ярьж чалчих бөгөөд эр нөхрөө танилуудынхаа өмнө, төрөл төрөгсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ өмнө тэр ч байтугай танихгүй хүмүүсийн өмнө хараан загнана. Ийм эхнэрийн нөхөр нь эрүүл мэнд, материаллаг эд баялаг, оюун ухааны тулгуур суурь болсон өөрийн буяныхаа хувь хэсгийг алдан гээх ажгуу. Энэ бол эр нөхөр ба эхнэр хүмүүсийн хоорондох нарийн холбоо юм. Ийм эмэгтэй нь ямар ч эргэлзээгээр сайн сайхан бүх зүйлсээ алдана: сайн нэр алдар, эд баялаг, эрүүл мэнд, гоо сайхан, аз хийморь гэх мэт. Ийм эхнэр хүн дараагийн амьдралдаа эрэмдэг зэрэмдэг нэгэн болж төрөх магадлал өндөр хэмээжээ. Хоёр дахь төрлийн эхнэрийг хулгайч гэнэ. Ийм эхнэр нь эр нөхрийнхөө хийж буй ажлыг үл ойлгохын зэрэгцээ үл дэмжинэ. Тэрбээр тэрхүү үйл хэргийг нь ашиг тусгүй үйл хэмээн шүүмжлэнэ. Тийм эмэгтэй нь зөвхөн өөрийн аз жаргал, хүслийг нь эргэцүүлэн бодох агаад түүгээрээ эр нөхрөө захиран залуурдах ажгуу. Тэр бардам буюу өөрийгөө хамгийн чухал хүн гэж бусдад харагдуулах дуртай. Мөнгийг нь ямар ч хэрэггүй элдэв  зүйлс худалдан авах гэх мэтээр эр нөхрийнхөө орлогыг үрэн таран хийнэ. Харин дараа нь эр нөхөр нь тун бага орлого олж байна гэж үглэж загнана. Гурав дахь төрлийн эхнэрийг алуурчин гэж нэрлэнэ. Тийм эхнэр нь маш бохир хүнд сэтгэлтэй. Ийм эмэгтэй бурханлаг ойлгоцоос асар хол хөндий агаад хэзээ ч эр нөхөртөө санаа тавихгүй. Нөхрийнхөө нэг ч сайн чанарыг олж хардаггүй. Эцэст нь тэрээр нөхрөө хуурах эсвэл түүнийг өвчин эмгэг эсвэл гуниг гутрал дунд орхиж явдаг. Ийм эмэгтэйн нөхөр ихэвчлэн гуниг гутрал дунд нас нөгчдөг тул энэ төрлийн эхнэрийг алуурчин гэж нэрлэдэг ажээ. Дөрөв дэхь төрлийн эхнэрийг ээж гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь халамжтай, эелдэг, эр нөхрийнхөө орлогод ариг гамтай ханддаг. Түүнийг яг л жаахан хүүхэд шиг залан чиглүүлж, хянаж байдаг. Ийм эхнэр, нөхрийн харьцаа нь ээж, хүү хоёрын харьцаатай тун төстэй. Иймээс нь энэ нь бүрэн дүүрэн харьцаа болж чаддаггүй байна. Тав дахь төрлийн эхнэрийг эмэгтэй дүү гэж нэрлэнэ. Ийм төрлийн эхнэр нь даруу төлөв, хянамгай, нөхөртөө үнэнч. Яг л жаахан эмэгтэй хүүхэд ахдаа хандаж байгаа мэт харьцдаг. Ийм гэр бүлийн харилцаа нь ерөнхийдөө эгэл бус жигтэй бөгөөд гэр бүлийн хосуудын хувьд төдийлөн тохиромжтой бус.   Зургаа дахь төрлийн эхнэрийг найз гэж нэрлэдэг. Ийм эхнэр нь нөхрөө хараад үргэлж баярлаж байдаг бөгөөд яг л олон жил уулзаагүй найзууд уулзаж байгаа мэт ханддаг. Тэрээр түүнийг үргэлж зөвтгөх ба түүнд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ түүний сайн чанаруудыг үргэлж олж харна. Нөхрийнхөө үйл хэргийг хүндэлж, түүний орлогод ариг гамтай хандана. Ийм төрлийн хосуудын харьцаанд эхнэр нь нөхөртөө үйлчлэхийн эхлэл харагдаж эхлэнэ. Ийм гэр бүлийн харилцаа зөв зүйтэй бөгөөд эв найртайгаар хөгжиж байдаг. Долоо дахь төрлийн эхнэрийг үйлчлэгч гэж нэрлэдэг. Ийм төрлийн эхнэрийг ведийн сургаал ёсоор үлгэр жишээ эхнэр хэмээн үздэг. Түүний хувьд нөхөр нь
Scroll to Top