Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 3
Users Today : 18
Users Yesterday : 26
Total Users : 15493
Views Today : 27
Views Yesterday : 35

Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш.

Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм.

Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт  өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига цэцгийн үнэрүүд юм.

Ус түвшний эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь тодорхой амттай холбогддог. Хоёр төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий. Нэг төрлийнх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг нэмэгдүүлдэг, нөгөөх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг муутгадаг. Эмэгтэй хүний гоо сайхны хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол сүү. Хэрэв сүүг багадаа нэг сар тогтмол уувал тухайн эмэгтэйн нарийн бие эмэгтэй энергиэр гэрэлтэн гийж ирдэг. Хэргийн учир нь үнээ нь тэнгэрийн орноос бидэнд туслуулахаар илгээгдсэн, харин сүү нь зүгээр л хайрын ханд юм. Харин сүүг шафран, шатавари гэх мэт болон  өөр бусад амтлагчуудтай хамтруулан хэрэглэх хэрэгтэй. Мөн цөцгийн тос, зөгийн бал, цэцгийн цай зэргийг онцгойлон зөвлөдөг. Харин эмэгтэй хүний үзэсгэлэнг муутгадаг хүнсэнд мах, загас, өндөг, мал амьтныг хөнөөснөөс дагалдан ирэх бүх бүтээгдэхүүн орно. Түүнчлэн цай болон кофе.

Гал түвшний гоо үзэсгэлэнг харах мэдрэхүйгээр дамжуулан хүлээн авдаг. Эмэгтэй хүн сайхан хувцасладаг байх зайлшгүй шаардлагатай.  Гэхдээ үүний зэрэгцээ хувцас нь түүнийг хамгаалдаг байх ёстой. Шунал хүслийн болон атаархлын харцнуудаас бие дэхь энергийн бүх чухал төвүүдийг хааж байх учиртай. Шилбэнээс өвдөг хүртэл, мөн ташаа, цээж гэх мэт. Хувцасны хэлбэр загвар нь доод талаараа чөлөөтэй, задгай байх ёстой ба энэ нь газраас энерги, эрчим чөлөөтэй авахад хэрэгтэй учраас тэр юм. Эмэгтэйчүүд мөн гоё чамин, гялалзсан зүүлтнүүдийг зүүж байх ёстой. Энэ нь мөн хамгаалалт болдог.

Хийн буюу агаарын түвшний хувьд энэ нь хүртэх мэдрэхүйтэй холбогдоно. Энд эмэгтэйчүүдийн хувьд массаж буюу иллэг чухлын тухай яригдана. Ялангуяа абхьянга буюу тусгай массаж. Тэр нь 7 эдийг нэвтрэн орж, мэдрэлийн системийг тайвшруулж, эмэгтэй хүний хөдөлгөөнийг уян налархай, түргэн шаламгай болгодог.

Эфир буюу огторгуй түвшний гоо сайхныг дуу авиагаар дамжуулан хүлээж авдаг. Эмэгтэй хүн маш зөөлөн, эелдэг ярих ёстой ба аль болох дуугаа өндөрсгөхгүй байх ёстой. Түүний хэл яриа нь эелдэг байх ёстой. Үүний тулд зөв хүмүүстэй харьцах, сайхан зүйлийн талаар сонсдог байх нь чухал. Түүнчлэн бусадтай эвлэрч чаддаг байх нь сайн практик болно.

Ведийн сэтгэл зүйч, зурхайч Марианна Полонскийн лекцээс

Орчуулсан: Балабхадра дас

Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш. Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм. Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт  өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига цэцгийн үнэрүүд юм. Ус түвшний эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь тодорхой амттай холбогддог. Хоёр төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий. Нэг төрлийнх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг нэмэгдүүлдэг, нөгөөх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг муутгадаг. Эмэгтэй хүний гоо сайхны хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол сүү. Хэрэв сүүг багадаа нэг сар тогтмол уувал тухайн эмэгтэйн нарийн бие эмэгтэй энергиэр гэрэлтэн гийж ирдэг. Хэргийн учир нь үнээ нь тэнгэрийн орноос бидэнд туслуулахаар илгээгдсэн, харин сүү нь зүгээр л хайрын ханд юм. Харин сүүг шафран, шатавари гэх мэт болон  өөр бусад амтлагчуудтай хамтруулан хэрэглэх хэрэгтэй. Мөн цөцгийн тос, зөгийн бал, цэцгийн цай зэргийг онцгойлон зөвлөдөг. Харин эмэгтэй хүний үзэсгэлэнг муутгадаг хүнсэнд мах, загас, өндөг, мал амьтныг хөнөөснөөс дагалдан ирэх бүх бүтээгдэхүүн орно. Түүнчлэн цай болон кофе. Гал түвшний гоо үзэсгэлэнг харах мэдрэхүйгээр дамжуулан хүлээн авдаг. Эмэгтэй хүн сайхан хувцасладаг байх зайлшгүй шаардлагатай.  Гэхдээ үүний зэрэгцээ хувцас нь түүнийг хамгаалдаг байх ёстой. Шунал хүслийн болон атаархлын харцнуудаас бие дэхь энергийн бүх чухал төвүүдийг хааж байх учиртай. Шилбэнээс өвдөг хүртэл, мөн ташаа, цээж гэх мэт. Хувцасны хэлбэр загвар нь доод талаараа чөлөөтэй, задгай байх ёстой ба энэ нь газраас энерги, эрчим чөлөөтэй авахад хэрэгтэй учраас тэр юм. Эмэгтэйчүүд мөн гоё чамин, гялалзсан зүүлтнүүдийг зүүж байх ёстой. Энэ нь мөн хамгаалалт болдог. Хийн буюу агаарын түвшний хувьд энэ нь хүртэх мэдрэхүйтэй холбогдоно. Энд эмэгтэйчүүдийн хувьд массаж буюу иллэг чухлын тухай яригдана. Ялангуяа абхьянга буюу тусгай массаж. Тэр нь 7 эдийг нэвтрэн орж, мэдрэлийн системийг тайвшруулж, эмэгтэй хүний хөдөлгөөнийг уян налархай, түргэн шаламгай болгодог. Эфир буюу огторгуй түвшний гоо сайхныг дуу авиагаар дамжуулан хүлээж авдаг. Эмэгтэй хүн маш зөөлөн, эелдэг ярих ёстой ба аль болох дуугаа өндөрсгөхгүй байх ёстой. Түүний хэл яриа нь эелдэг байх ёстой. Үүний тулд зөв хүмүүстэй харьцах, сайхан зүйлийн талаар сонсдог байх нь чухал. Түүнчлэн бусадтай эвлэрч чаддаг байх нь сайн практик болно. Ведийн сэтгэл зүйч, зурхайч Марианна Полонскийн лекцээс Орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top