Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 4
Users Today : 19
Users Yesterday : 26
Total Users : 15494
Views Today : 28
Views Yesterday : 35

Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм.

намо маха ваданаяа

кришна према прадаяа те

кришнаяа кришна-чаитанья

намне гаура-твише намаха

Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан.

Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм…

Махапрабху маш өгөөмөр…

уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола

кахе премананда эмана гауранга хридаяа дхарияа бола

Махапрабху хүмүүнийг уттама, адхама буюу хамгийн өндөрт гарсан нь байна уу, хамгийн уналтад орсон нь байна уу ялгаж салгадаггүй. Тэр зүгээр л бүгдэд хандаж: “Над руу буцан ирцгээ, Над руу буцаад ирээрэй” хэмээн уриалан дууддаг. Энэ л Бурхан Гауранга юм…

Шрила Гоур Говинда Свами “Бхактийн дээд хязгаар” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм. намо маха ваданаяа кришна према прадаяа те кришнаяа кришна-чаитанья намне гаура-твише намаха Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан. Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм… Махапрабху маш өгөөмөр… уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола кахе премананда эмана гауранга хридаяа дхарияа бола Махапрабху хүмүүнийг уттама, адхама буюу хамгийн өндөрт гарсан нь байна уу, хамгийн уналтад орсон нь байна уу ялгаж салгадаггүй. Тэр зүгээр л бүгдэд хандаж: “Над руу буцан ирцгээ, Над руу буцаад ирээрэй” хэмээн уриалан дууддаг. Энэ л Бурхан Гауранга юм… Шрила Гоур Говинда Свами “Бхактийн дээд хязгаар” номоос Орчуулж бэлдсэн: Балабхадра дас  
Scroll to Top