Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 0
Users Today : 15
Users Yesterday : 26
Total Users : 15490
Views Today : 22
Views Yesterday : 35

…Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм.

Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн нэг нь хэрвээ хүсч тэмүүлвэл Бурханы Дээд Бодгалийн гаригуудад ч хүрэх боломжтой. Бүх зүйл бэлтгэлээс л шалтгаална. Харин манай орчлонгийн гаригсын систем мөнх бусаа. Тэдгээрийн зарим дээрхи амьдралын хугацаа харьцангуй урт байх авч материаллаг орчлон дахь бүх амьд бодгалиуд нь эрт орой хэзээ нэгэнтээ зайлшгүй үхэх хэрэгтэй ба үүний дараа шинэ биеийг хүлээн авдаг.

…Харин Ваикунтхалока буюу сүнслэг гариг орноо дээшлэн хүрч чадсан нэгэн нь мэдлэг, аз жаргалаар дүүрэн бялхах мөнхийн амьдралыг олно. Хэрэв хүн багахан хүчин чармайлт гаргах аваас тийм төгс төгөлдөрт хүрэх боломжтой…

“Харь гаригт хялбар аялахуй” номоос

Бэлдсэн: Балабхадра дас

…Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм. Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн нэг нь хэрвээ хүсч тэмүүлвэл Бурханы Дээд Бодгалийн гаригуудад ч хүрэх боломжтой. Бүх зүйл бэлтгэлээс л шалтгаална. Харин манай орчлонгийн гаригсын систем мөнх бусаа. Тэдгээрийн зарим дээрхи амьдралын хугацаа харьцангуй урт байх авч материаллаг орчлон дахь бүх амьд бодгалиуд нь эрт орой хэзээ нэгэнтээ зайлшгүй үхэх хэрэгтэй ба үүний дараа шинэ биеийг хүлээн авдаг. …Харин Ваикунтхалока буюу сүнслэг гариг орноо дээшлэн хүрч чадсан нэгэн нь мэдлэг, аз жаргалаар дүүрэн бялхах мөнхийн амьдралыг олно. Хэрэв хүн багахан хүчин чармайлт гаргах аваас тийм төгс төгөлдөрт хүрэх боломжтой… “Харь гаригт хялбар аялахуй” номоос Бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top