Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 7
Users Today : 3
Users Yesterday : 26
Total Users : 15657
Views Today : 4
Views Yesterday : 40

1

“Энэхүү Кали эринд, оюунлаг хүмүүс нь Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч Дээд Бурханы хувилгаан танаа хамтаараа ариун нэрийг дуулах байдлаар(санкиртан) мөргөл хүндэтгэлээ илэрхийлэх ажгуу. Хэдийгээр Түүний царай хар бараан биш ч (алтлаг өнгөт) Тэрвээр Бурхан Кришна Өөрөө мөн билээ. Түүнийг, Түүний мөнхийн хүрээллүүд, албатууд, зэр зэвсгүүд, ойр дотнын дагуулууд нь дагалдан, морилон ирэх бөлгөө”.

Шримад-Бхагаватам. 11.5.32

кришна-варнам твиша-кришнам сангопангастра-паршадам

    ягьяих санкиртана-прайяир яжанти хи су-медхасах

Зарим үгийн тайлбар:

Кришна-варнам – Энэ үг нь Бурхан Чаитанья нь Кришнагийн хувилгаад, аватаруудын ангилалд хамаарах ба өөрөөр хэлбэл Тэрээр Бурхан Кришна Өөрөө мөн гэсэн үг. Кришна-варнам нь мөн Бурхан Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч гэсэн утгатай.

Твиша-акришнам – Энэ нь Түүний биеийн өнгө хар биш гэсэн утгатай. Тэрээр газар дэлхийд морилон ирэхдээ алтлаг шаргал дүрээр морилон заларсан.

Сангопангастра-паршадам – Бурхан Чаитаньяг Түүний нэр хүндтэй дагуулууд болох Бурхан Нитьянанда, Адваита Ачарья, Шри Гададхара Пандит, Шриваса Ачарья, Харидас Тхакур зэрэг дагуулууд ямагт дагалдан ирдэг. Өөр бусад хувилгаан дүрүүдээр залран ирэхдээ Дээд Бурхан нь чөтгөр шулмуудыг зэр зэвсгээрээ устган хөнөөдөг байсан бол харин энэ эринд Тэрээр амьд бодгалиудын чөтгөр шулмын мөн чанар бүхий сэтгэл зүйг Өөрийн бүхнийг өөртөө татагч Чаитанья Махапрабху дүрээрээ Кришна-према буюу Кришнаг хайрлах цэвэр хайыг үнэ төлбөргүй тараах байдлаар устган үгүй болгодог. Энэ бол Түүний зэр зэвсэг ажгуу.

2

Вишну-сахасра-нама стотра дуулал залбирал дахь 1000 нэр бүр нь Бүхний Дээдийн трансцендент дүр хэлбэр, шинж чанар, зугаа наадмуудыг тухай тухай бүрд нь магтан алдаршуулсан байдаг.

Дараах нь нэрүүд нь Бурханы Чаитаньягийн онцлог шинжүүдийг тодорхойлон өгүүлжээ.

Суварна-варно хеманго варангас чанданангади

Суварна-варна – Тэрбээр алтлаг шаргал царай төрхтэй

Хеманга – Түүний биеийн байдал хайлуулсан алт мэт

Варанга – Тэр маш үзэсгэлэнтэй

Чанданагади – Түүний биеийг зандан модны нунтгаар зүлгэсэн

Дараахь нэрүүд Бурхан Чаитаньягийн шинж чанарууд хийгээд үйлүүдийг тодорхойлон өгүүлжээ.

Санньяса-крич чамах шанто ништха-шанти-параянах

Санньяса-крит – Тэрээр санньяса буюу огоорлын амьдралын хэв маягийг хүлээн авна.

Шама-Тэрээр мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсан

Шанта – Тэрээр бүрэн дүүрэн амар амгалан

Ништха-Тэрээр Бурхан Кришнагийн ариун нэрийг тасралтгүй, тогтмол уншдаг

Шанти-параяна – Тэрээр чин бишрэлийн ба амар амгалан дээд орон зай. Тэрбээр имперсоналитс гүн ухаантнуудыг ялан дийлнэ.

Махабхаратын Вишну сахасра нама стотрагаас

3

Ахам пурно бхавишьями юга-сандхью вишешатах

Маяпуре навадвипе бхавишьями шачи-сутах

Кали-югийн эхэнд Би Өөрийн бүрэн дүүрэн бурханлаг дүр хэлбэрээр Майяпур, Навадвипад илрэн заларч Шачи эхийн хүү нь болж төрөх болно.

***

Калех пратхама-сандхаяам лакшми-канто бхавишяти

Дару-брахма-самипа-стхах санньяси гаура-виграхах

Энэ эриний эхэн хэсэгт алтан шаргал дүр бүхий Бүхний Дээд Бурхан нь Лакшмигийн нөхөр болон залрана. Дараахан нь Тэрээр санньяси болох ба Жаганнатха Бурханы ойрхонтоо амьдрах болно.

***

Йо реме саха-баллави рамаяте вриндаване ‘хар-нишам

Ях камсам ни жагхана каурава-ране ях пандаванам шакха

Со ‘ям вайнава-данда-мандита-бхужах санньяса-вешах сваям

Нихсандехам упагатах кшити-тале чаитанья-рупах прабхух

Гопи нартай тоглоом наадам өрнүүлсэн, Вриндаваны оршин суугчдыг өдөр, шөнө аль алинд нь баяр хөөрт умбуулсан, Камсагийн толгойг эргүүлэн мэхлэсэн, Кауравчуудын хоорондох тулаанд Пандавчуудтай найз нөхөр бололцсон Дээд Бурхан бээр эргэлзэх зүйлгүйгээр газар дэлхийд дахин морилон ирмой. Тэрбээр Чаитанья нэрт санньяси дүрээр залрах ба гартаа хулсан саваа атгасан байх ажгуу.

“Гаруда Пурана”-аас

4

Сатья даитья-куладхи-наша-самайе

Симхордхва-мартйакритис

Третаяам даша-кандхарам

Парибхаван рамети намакритих

Гопалан парипалаяан вража-пуре

Бхарам харан двапаре

Гаурангах прия-киртанах

Кали-юге чаитанья-нама-прабхух

Сатья-югад аюул зовлонг дарж, Даитья нарыг даран сөнөөхөөр Дээд Бурхан нь хагас хүн-хагас арслан дүрээр, Трета югад арван толгойтой атгаалжин хар мангас Рааванаг дарахын тулд Рама дүрээр, Двапара-югад газар дэлхийн ачааг хөнгөвчилж, Вража нутгийн малчин ардуудыг хамгаалахын тулд илрэн заларсан Тэрбээр(Кришна) Кали –югад алтан шаргал дүрээр морилон залрах бөгөөд Бурханы ариун нэрийг давтан дуулснаар баяр баяслыг амтлах болно.

“Нарасимха Пурана”-аас

5

Дээд Бурхан өгүүлрүүн:

Калех пратхама-сандхаяам гауранготхам махи-тале

Бхагиратхи-тате рамие бхавишями шачи-сутах

Би вээр, Кали эриний эхэнд энэ газар дэлхий дээр Бхагиратха (Ганга) мөрний эрэг дэхь үзэсгэлэнт нутагт алтлаг өнгөт дүрээр Шачи эхийн хүү болон мэндлэх болно.

“Падма пурана”-аас

6

Бурханы Дээд Бодгаль айлдсан нь:

Ахам эва калау випра нитьям праччханна-виграхах

Бхагавад-бхакта-рупена локан ракшами сарвада

Ай брахман минь ээ, Кали югад Би Өөрийгөө Бурханы чин бишрэлтэн дүрээр илрүүлэн бүх дэлхий даяхныг ангижруулан чөлөөлөх болно.

Дивя бхуви жаяадхвам жаяадхвам бхакта-рупинах

Калау санкиртанарамбхе бхавишями шачи-сутах

Ай сахиулсан тэнгэрүүд минь ээ та бүхэн энэ Кали югад чин бишрэлтэн дүрээр газар дэлхийд морилон буугтун. Санкиртан хөдөлгөөнийг ёслон эхлүүлэхийн тулд Би Шачийн хүү болон илрэн залрах болно“”.

“Нарада пурана”-аас

7

Дээд Эзэн айлдсан нь:

Анандашру-кала-рома-харша-пурнам тапо-дхана

Сарве мама эва дракшянти калау санньяса-рупинам

Тэвчил хатуужил үйлдэгч их мэргэд ээ, Кали эринд хүн бүр Миний трансцендент дүрийг санньяси байдлаар харах болно. Би Өөрийн биедээ аз жаргалын нулимс урсгах, онгод хөөрлөөс болж үс минь өрөвхийлэх гэх мэт шинж тэмдгүүдийг үзүүлэн харуулах болно.

“Бхавишья пуран”-аас

8

Дээд Эзэн айлдсан нь:

Паурнамасям пхалгунася пхалгуни-рикша-йогатах

Бхавишие гаура-рупена шачи-гарбхе пурандарат

Пхалгуна сарын тэргэл сартай Пхалгуни одтой тэр өдөр, Шачи эхийн хэвлийд Пурандарын бий болгосон Би вээр алтлаг дүр хэлбэртэйгээр илрэн морилох болно.

***

Сварнади-тирам аштхаяа навадвипе жанашрайе

Татра движа-кулам прапто бхавишьями жаналайе

Би, Гангын эрэг дэхь Навадвипад брахманы гэр бүлд мэндлэх болно.

***

Бхакти-йога-праданая локасянуграха ча

Санньяса-рупам аштхаяа кришна-чаитанья-нама-дхрик

Хүмүүсийг чин бишрэлийн үйлэнд автуулж, тэдэнд адис нигүүслээ хайрлахын тулд Би Кришна Чаитанья нэрийг авч санньясын сахил хүртэх болно.

“Ваю Пурана”-аас

9

Мундо гаурах су-диргхангас три-шротас-тира-самбхавах

Даяалух киртана-грахи бхавишьями калау юге

Кали эринд би алтлаг өнгөтэйгээр морилон ирэх болно. Би өндөр нуруутай, үсээ хусуулсан төрх байдалтай байх ба Миний төрөх тэр газарт гурван гол нийлэн урсдаг газар байна. Би туйлын өршөөнгүй байхын зэрэгцээ ариун нэрийг цуцалтгүй магтан дуулах болно.

“Матсья Пурана”-аас

10

Дээд Эзэн айлдсан нь:

Антах кришнах бахир гаурах сангопангастра-паршадах

Шачи-гарбхе самапнуям маяа-мануша-карма-крит

Дотоод мөн чанар нь Кришна мөн боловч гадаад дүр байдал нь алтлаг өнгөт Би вээр Өөрийн дагуулууд, албатууд, зэр зэвсэг, ойрын хүрээллүүдийн хамт морилон бууж ирнэ. Шачи эхийн хэвлийгээр дамжин илрэн залрахуйдаа Би хүмүүний дүрийг хүлээн авах болно.

“Сканда Пурана”-аас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

1 “Энэхүү Кали эринд, оюунлаг хүмүүс нь Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч Дээд Бурханы хувилгаан танаа хамтаараа ариун нэрийг дуулах байдлаар(санкиртан) мөргөл хүндэтгэлээ илэрхийлэх ажгуу. Хэдийгээр Түүний царай хар бараан биш ч (алтлаг өнгөт) Тэрвээр Бурхан Кришна Өөрөө мөн билээ. Түүнийг, Түүний мөнхийн хүрээллүүд, албатууд, зэр зэвсгүүд, ойр дотнын дагуулууд нь дагалдан, морилон ирэх бөлгөө”. Шримад-Бхагаватам. 11.5.32 кришна-варнам твиша-кришнам сангопангастра-паршадам     ягьяих санкиртана-прайяир яжанти хи су-медхасах Зарим үгийн тайлбар: Кришна-варнам – Энэ үг нь Бурхан Чаитанья нь Кришнагийн хувилгаад, аватаруудын ангилалд хамаарах ба өөрөөр хэлбэл Тэрээр Бурхан Кришна Өөрөө мөн гэсэн үг. Кришна-варнам нь мөн Бурхан Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч гэсэн утгатай. Твиша-акришнам – Энэ нь Түүний биеийн өнгө хар биш гэсэн утгатай. Тэрээр газар дэлхийд морилон ирэхдээ алтлаг шаргал дүрээр морилон заларсан. Сангопангастра-паршадам – Бурхан Чаитаньяг Түүний нэр хүндтэй дагуулууд болох Бурхан Нитьянанда, Адваита Ачарья, Шри Гададхара Пандит, Шриваса Ачарья, Харидас Тхакур зэрэг дагуулууд ямагт дагалдан ирдэг. Өөр бусад хувилгаан дүрүүдээр залран ирэхдээ Дээд Бурхан нь чөтгөр шулмуудыг зэр зэвсгээрээ устган хөнөөдөг байсан бол харин энэ эринд Тэрээр амьд бодгалиудын чөтгөр шулмын мөн чанар бүхий сэтгэл зүйг Өөрийн бүхнийг өөртөө татагч Чаитанья Махапрабху дүрээрээ Кришна-према буюу Кришнаг хайрлах цэвэр хайыг үнэ төлбөргүй тараах байдлаар устган үгүй болгодог. Энэ бол Түүний зэр зэвсэг ажгуу. 2 Вишну-сахасра-нама стотра дуулал залбирал дахь 1000 нэр бүр нь Бүхний Дээдийн трансцендент дүр хэлбэр, шинж чанар, зугаа наадмуудыг тухай тухай бүрд нь магтан алдаршуулсан байдаг. Дараах нь нэрүүд нь Бурханы Чаитаньягийн онцлог шинжүүдийг тодорхойлон өгүүлжээ. Суварна-варно хеманго варангас чанданангади Суварна-варна – Тэрбээр алтлаг шаргал царай төрхтэй Хеманга – Түүний биеийн байдал хайлуулсан алт мэт Варанга – Тэр маш үзэсгэлэнтэй Чанданагади – Түүний биеийг зандан модны нунтгаар зүлгэсэн Дараахь нэрүүд Бурхан Чаитаньягийн шинж чанарууд хийгээд үйлүүдийг тодорхойлон өгүүлжээ. Санньяса-крич чамах шанто ништха-шанти-параянах Санньяса-крит – Тэрээр санньяса буюу огоорлын амьдралын хэв маягийг хүлээн авна. Шама-Тэрээр мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсан Шанта – Тэрээр бүрэн дүүрэн амар амгалан Ништха-Тэрээр Бурхан Кришнагийн ариун нэрийг тасралтгүй, тогтмол уншдаг Шанти-параяна – Тэрээр чин бишрэлийн ба амар амгалан дээд орон зай. Тэрбээр имперсоналитс гүн ухаантнуудыг ялан дийлнэ. Махабхаратын Вишну сахасра нама стотрагаас 3 Ахам пурно бхавишьями юга-сандхью вишешатах Маяпуре навадвипе бхавишьями шачи-сутах Кали-югийн эхэнд Би Өөрийн бүрэн дүүрэн бурханлаг дүр хэлбэрээр Майяпур, Навадвипад илрэн заларч Шачи эхийн хүү нь болж төрөх болно. *** Калех пратхама-сандхаяам лакшми-канто бхавишяти Дару-брахма-самипа-стхах санньяси гаура-виграхах Энэ эриний эхэн хэсэгт алтан шаргал дүр бүхий Бүхний Дээд Бурхан нь Лакшмигийн нөхөр болон залрана. Дараахан нь Тэрээр санньяси болох ба Жаганнатха Бурханы ойрхонтоо амьдрах болно. *** Йо реме саха-баллави рамаяте вриндаване ‘хар-нишам Ях камсам ни жагхана каурава-ране ях пандаванам шакха Со ‘ям вайнава-данда-мандита-бхужах санньяса-вешах сваям Нихсандехам упагатах кшити-тале чаитанья-рупах прабхух Гопи нартай тоглоом наадам өрнүүлсэн, Вриндаваны оршин суугчдыг өдөр, шөнө аль алинд нь баяр хөөрт умбуулсан, Камсагийн толгойг эргүүлэн мэхлэсэн, Кауравчуудын хоорондох тулаанд Пандавчуудтай найз нөхөр бололцсон Дээд Бурхан бээр эргэлзэх зүйлгүйгээр газар дэлхийд дахин морилон ирмой. Тэрбээр Чаитанья нэрт санньяси дүрээр залрах ба гартаа хулсан саваа атгасан байх ажгуу. “Гаруда Пурана”-аас 4 Сатья даитья-куладхи-наша-самайе Симхордхва-мартйакритис Третаяам даша-кандхарам Парибхаван рамети намакритих Гопалан парипалаяан вража-пуре Бхарам харан двапаре Гаурангах
Scroll to Top