Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 9
Users Today : 14
Users Yesterday : 26
Total Users : 15489
Views Today : 17
Views Yesterday : 35

“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө.

f(Correct)

Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт дээр цагаас материтай холилдон зууралдсаны үр дүн бөлгөө. Бидний одоо амьдарч буй материаллаг ахуйг “ майа ” буюу хоосон хуурмаг гэдэг. Майа хэмээх үг нь “байхгүй байгаа тэр зүйл” гэсэн утгатай. Хоосон хуурмаг гэж юу юм бэ? Энэ нь үнэн хэрэгтээ бид материаллаг байгалийн хатуу чанга хуулиудын зуултанд оршдог ч харин түүнийг ноёлон захирахыг санаархаж байдагт оршино. Зарц албат өөрийгөө эзэн ноён хэмээн дүр үзүүлэн салбаганаж байвал түүнийг хоосон хуурмагт автжээ гэж ярьдаг даа. Бид материаллаг байгалийн нөөц баялгийг ашиглахыг оролдовч үнэндээ бид түүний урхи торонд улам улам орооцолдон ширэлдсээр байдаг. Ийм учраас хэдий байгалийн баялгийг эзэгнэхийг санаархаж, түүнтэй хатуу ширүүн тэмцлээ ч бид түүнээс бүр ч илүү хамаарахуйц нөхцөл байдалд ордог. Материаллаг байгальтай тэмцэх энэхүү хуурмаг тэмцэл маань зөвхөн бид өөртөө Кришнагийн ухамсрыг сэрээж өгсөн тэр цагт л зогсмуй. Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе – нь энэхүү анхдагч, уугуул, цэвэр ухамсрыг маань сэрээж өгөх трансцендент арга юм. Энэ трансцендент авиаг дуудсанаараа бид өөрсдийн зүрхнээс бүхий л айдас хүйдсээ арчин цэвэрлэж чадах бөлгөө. Эдгээр бүхий л айдсын үндэс нь: “Би бол миний эргэн торйронд харагдаж буй бүгдийн эзэн” хэмээсэн хуурмаг ухамсарт оршино. Кришнагийн ухамсар нь ухааныг зохиомлоор залхаах ямар нэгэн зүйл биш. Энэ ухамсар нь амьд бодгалийн анхдагч, байх л ёстой эрчим хүч юм. Бид Харе Кришна мантрын трансцендент авиаг сонсмогц л энэ ухамсар сэргэмүй. Бясалгалын энэхүү энгийн арга нь өнөөгийн энэ цаг үед гойд тохирсон арга билээ. Энэхүү маха-мантра буюу Ангижралын Аугаа Дууллыг давтан унших нь сүнсний мандлаас шууд хүрэлцэн ирэх трансцендент онгод хөөрлийг даруй мэдрэх боломжтойг практик дээр нотлож болно. Хүмүүн амьдралын тухай материаллаг үзэл төсөөлөлтэй байсан цагт мэдрэхүйнүүдээ хангах үйлэнд л уягдан зууралдаж байдаг. Харин хүмүүн мэдрэхүйнүүдийн цэнгэлийн түвшнээс бага зэрэг дээшлэсэн цагт материаллаг гав гинжнээс ангижрахаар цэцэрхийллийн гүн ухаанаар оролдож эхэлнэ. Хангаллтай ухааллаг хүн бол цэцэрхийлийн гүн ухааны түвшинг даван гарч бүхий л зүйлийн гадаад, дотоод шалтгаан бүхний дээд шалтгааныг олохыг оролддог. Ийнхүү тэрээр мэдрэхүй, ухаан, оюун ухааны түвшнээс дээш өгсөн сүнсний ойлголтын түвшинд буюу трансцендент түвшинд хүрдэг. Харе Кришна мантраг давтан дуудах нь сүнсний түвшинд явагддаг учраас энэ авианы хэлбэлзэл нь ухамсрын доод түвшний бүхий л хүрээнээс халин гармуй: мэдрэхүйн, ухааны, оюун ухааны.

Иймээс маха-мантраг уншихад энэ нь чухамдаа юу гэсэн утгатай үг болохыг ойлгох шардлагагүй хийгээд мөн учрыг нь олох гэж цэцэрхийллийн гүн ухаанд хандах, эсвэл ямар нэг оюун ухааны хүчин чармайлт гаргах хэрэггүй билээ. Бүх зүйл шууд сүнсний түвшнээс өөрөө өөрөө явагддаг. Иймээс хүн бүр мантраг давтан дуудах, дуулахад оролцож болно. Үүний тулд ямар нэг онцгой шинж чанартай байх шаардлагагүй. Харин мэдээжээр, сүнсний мэдлэгийг эзэмшээд нэн өндөр түвшинд хүрсэн хүмүүн нь алдас хийх ёсгүй байдаг. Эхний үе шатуудад хүн трансцендент онгод хөөрлийг мэдрэхгүй байж болно. Трансцендент онгод хөөрлийн найман янз хэлбэр байдаг: 1) ярих чадвараа алдах, 2) хөлрөх , 3) биеийн үс босох, 4) хоолой чичрэх, 5)дагжин чичрэх, 6)арьс цайвартах, 7)онгод хөөрлийн улмаас уйлах, 8)транс буюу бясалгалдаа бүрэн автах

Гэвч хэрэв хүн мантраг тодорхой хугацаанд давтан уншсан бол тэрбээр шууд сүнсний түвшнийг хүртэл өгсөн дээшлэх нь эргэлзээ үгүй юм. Үүний хамгийн анхны шинж тэмдэг нь мантра дуулах үед бүжиглэмээр болох. Бид үүнийг практик дээр олон удаа харсан билээ. Тэр ч атугай жаахан хүүхэд ч энэхүү бүжиг, дуулалд оролцож болно. Материаллаг амьдралд хэтэрхий ихээр орооцолдон зууралдсан хүнд энэхүү норм хэмжээнд хүрэхэд бага зэрэг их цаг шаардагдана гэсэн үг л дээ. Гэвч материаллагт живсэн тэр хүн тун хурднаар сүнсний түвшинд хүрч очно. Мантраг Бурханы цэвэр чин бишрэлтэн чин хайраар дүүрэн дуулж байвал тэр нь сонсогч нарт онцгой хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймээс бид үр дүнд түргэнээ хүрэхийн тулд мантраг дуулах болон давтан уншихыг Бурханы цэвэр чин бишрэлтний амнаас сонсох нь зүйтэй. Харин чин бишрэлтэн бус хүмүүн мантра дуулах, давтан дуудахыг аль болох сонсохгүй байхыг хичээх хэрэгтэй. Могойн уруул хүрсэн сүү маш хортой болдог.

Хара – нь Бурханы эрч хүчинд хандаж буй хэлбэр, харин Кришна, Рама нь Бурханд Өөрт нь хандаж буй хэлбэр юм. Кришна, Рама хэмээх нь нэрүүд нь хоёулаа “дээд цэнгэл”гэсэн утгатай, харин Хара нь Бурханы цэнгэлийн дээд эрч хүч бөгөөд дуудахын тийн ялгалд Харе хэмээх хэлбэртэй болдог. Бурханы цэнгэлийн дээд эрч хүч нь Түүнд хүрэхэд бидэнд тусална. Майа гэж нэрлэгдэх материаллаг эрч хүч нь Бурханы олон янзын эрч хүчний ердөө нэг нь юм. Бид, амьд бодгалиуд нь мөн эрч хүч бөгөөд Бурханы завсрын эрч хүч билээ.

Амьд бодгалиуд нь материаллаг эрч хүчнээс дээгүүр оршдог. Дээд эрч хүч нь доод эрч хүчтэйгээ хүрэлцэхээрээ жам ёсны бус нөхцөл байдал бий болдог ч дээд, завсрын эрч хүч нь дээд эрч хүч Харатай хүрэлцэхэд тэрбээр өөрийн жам ёсны аз жаргалт түвшиндээ батаждаг.

Харе, Кришна, Рама хэмээх гурван үг нь маха-мантрын трансцендент үр нь юм. Мантра дуулах болон давтан унших нь Бурханд болон Түүний эрч хүчинд хандаж болзолт сүнсийг хамгаалахыг хүссэн бурханлаг дуудлага юм. Тэр нь эхийгээ үнэн голоосоо дуудан уйлж буй нялх хүүхэдтэй адил. Хара Эх чин бишрэлтэнд Бурханы өршөөл ивгээлийг олж хүртэхэд тусалдаг ба Бурхан Эцэг нь энэхүү мантраг чин сэтгэлээсээ давтан дуудаж буй чин бишрэлтэндээ Өөрийгөө нээдэг. Хэрүүл тэмцэл, хуурамч явдлын өнөөгийн энэ галавт сүнсний өөрийгөө ухамсарлахуйн ямар ч арга Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе хэмээх маха-мантраг дуулах болон давтан уншихаас илүү үр дүнтэй байж чадахгүй юмаа.

“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө. f(Correct) Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт дээр цагаас материтай холилдон зууралдсаны үр дүн бөлгөө. Бидний одоо амьдарч буй материаллаг ахуйг “ майа ” буюу хоосон хуурмаг гэдэг. Майа хэмээх үг нь “байхгүй байгаа тэр зүйл” гэсэн утгатай. Хоосон хуурмаг гэж юу юм бэ? Энэ нь үнэн хэрэгтээ бид материаллаг байгалийн хатуу чанга хуулиудын зуултанд оршдог ч харин түүнийг ноёлон захирахыг санаархаж байдагт оршино. Зарц албат өөрийгөө эзэн ноён хэмээн дүр үзүүлэн салбаганаж байвал түүнийг хоосон хуурмагт автжээ гэж ярьдаг даа. Бид материаллаг байгалийн нөөц баялгийг ашиглахыг оролдовч үнэндээ бид түүний урхи торонд улам улам орооцолдон ширэлдсээр байдаг. Ийм учраас хэдий байгалийн баялгийг эзэгнэхийг санаархаж, түүнтэй хатуу ширүүн тэмцлээ ч бид түүнээс бүр ч илүү хамаарахуйц нөхцөл байдалд ордог. Материаллаг байгальтай тэмцэх энэхүү хуурмаг тэмцэл маань зөвхөн бид өөртөө Кришнагийн ухамсрыг сэрээж өгсөн тэр цагт л зогсмуй. Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе – нь энэхүү анхдагч, уугуул, цэвэр ухамсрыг маань сэрээж өгөх трансцендент арга юм. Энэ трансцендент авиаг дуудсанаараа бид өөрсдийн зүрхнээс бүхий л айдас хүйдсээ арчин цэвэрлэж чадах бөлгөө. Эдгээр бүхий л айдсын үндэс нь: “Би бол миний эргэн торйронд харагдаж буй бүгдийн эзэн” хэмээсэн хуурмаг ухамсарт оршино. Кришнагийн ухамсар нь ухааныг зохиомлоор залхаах ямар нэгэн зүйл биш. Энэ ухамсар нь амьд бодгалийн анхдагч, байх л ёстой эрчим хүч юм. Бид Харе Кришна мантрын трансцендент авиаг сонсмогц л энэ ухамсар сэргэмүй. Бясалгалын энэхүү энгийн арга нь өнөөгийн энэ цаг үед гойд тохирсон арга билээ. Энэхүү маха-мантра буюу Ангижралын Аугаа Дууллыг давтан унших нь сүнсний мандлаас шууд хүрэлцэн ирэх трансцендент онгод хөөрлийг даруй мэдрэх боломжтойг практик дээр нотлож болно. Хүмүүн амьдралын тухай материаллаг үзэл төсөөлөлтэй байсан цагт мэдрэхүйнүүдээ хангах үйлэнд л уягдан зууралдаж байдаг. Харин хүмүүн мэдрэхүйнүүдийн цэнгэлийн түвшнээс бага зэрэг дээшлэсэн цагт материаллаг гав гинжнээс ангижрахаар цэцэрхийллийн гүн ухаанаар оролдож эхэлнэ. Хангаллтай ухааллаг хүн бол цэцэрхийлийн гүн ухааны түвшинг даван гарч бүхий л зүйлийн гадаад, дотоод шалтгаан бүхний дээд шалтгааныг олохыг оролддог. Ийнхүү тэрээр мэдрэхүй, ухаан, оюун ухааны түвшнээс дээш өгсөн сүнсний ойлголтын түвшинд буюу трансцендент түвшинд хүрдэг. Харе Кришна мантраг давтан дуудах нь сүнсний түвшинд явагддаг учраас энэ авианы хэлбэлзэл нь ухамсрын доод түвшний бүхий л хүрээнээс халин
Scroll to Top