Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 7 1
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 15471
Views Today : 29
Views Yesterday : 41

Аюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн  талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн  эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ.

Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн түгээмэл тархсан эмчилгээний хэлбэрүүд нь өөртөө мантра тарнийн уншлага, мөргөл, дуулал залбирал, янтра буюу мандал ашиглах, бясалгалын практик, биеийн дасгал хөдөлгөөн (энэ системийн нэг хэсэг хатха йога юм), эмийн ургамал, хоолны дэглэм сахих, эрүүл амьдралын ерөнхий зарчмуудыг даган мөрдөх гэх мэтүүдийн хосмог байдаг.

   Өвчний эмчилгээг дараахь байдлаар ангилж болно:

-цэвэрлэгээ

Цэвэрлэгээ нь юуны түрүүнд өвчний биеийн болон сэтгэл санааны үндсэн шалтгаан, хүчин зүйлүүдийг арилгахад чиглэдэг. Анагаах процесс нь гадаад болон дотоод цэвэрлэгээ гэсэн хоёр хэсгээс тогтоно. Үүний үндсэн арга процесс нь панчакарма юм. Панчакарма нь метаболизмыг удирдах дээр үндэслэгддэг… Панчакармын бүх процедуруудыг тусгай мантра уншлагууд дагалддаг.

-хөнгөвчлөх

Энэ эмчилгээ нь гажуудаж, тэнцвэрээ алдсан доша буюу төлвийг засаж, тэнцвэржүүлэхэд чиглэдэг. Үүний үр дүнд тэнцвэр алдагдсан доша нь эргээд хэвийн төлөвтөө орох ба ингэхдээ нөгөө дошагуудийнхаа тэнцвэрийг алдагдуулдаггүй. Организмыг иймэрхүү байдлаар сэргээн засахыг тусгайлсан хоолны дэглэмийг барих, тодорхой дасгал хөдөлгөөн хийх, мантра терапи буюу эмчилгээний мантра  унших,  Нарны энергийг биедээ шингээж авах, цэвэр агаарт байх гэх мэтийн тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ. Энэ төрлийн эмчилгээнд орлуулах болон өвчин намдаах арга хэрэгслүүдийг ашиглаж болдог.

-тодорхой хоолны дэглэм болон дэг барих

  Энэ нь хоолны дэглэм, үйл зэрэгт анхаарал хандуулах үе ба дадал болсон зуршил, сэтгэл санааны болон эмоци, сэтгэл хөдлөлийн реакц үйлдэлд боловсруулалт хийх явдал юм. .. Хоолны дэглэм сахих, мантра унших зэрэг нь хоол боловсруулах үйл ажиллагааг хариуцдаг дотоод гал (агни)-г дэмжиж, тэнцвэржүүлэхэд чиглэгддэг.

-өвчинд хөтлөх хүчин зүйлүүдээс ангижрах

Энэ нь өвчтөний хоол болон амьдралын хэв маягт оршин байгаа өвчин үүсгэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс зайлсхийхэд чиглэгдэнэ.

-психотерапи

 Энэ нь хамгийн гол нь сэтгэл санааны хямралтай, тэнцвэргүй байдал руу чиглэгдэнэ. Энэ эмчилгээнд ухаан бодлоос буруу хүсэл зуршлуудыг зайлуулах, өвчтөнгийг буруу обьектуудаас холдуулах, эр зоригтой шийдэмгий байдлыг төлөвшүүлэх, ой санамжийг сайжруулах, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт зүйлс багтана. Мантра, төвлөржүүлэлт, бясалгал зэрэг хамгийн шилдэг арга хэрэгсэл болдог.

-дархлаа сайжруулах болон залуужуулах (расаяна)арга хэрэгсэл хэрэглэх

Расаяна эмчилгээ нь организмын матриц энерги мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, хангахад, оюун ухааны байдлыг сайжруулах, өвчинд өртөхгүй байх дархлааг нэмэгдүүлэх, залуу байдлаа хадгалах, эд эсийн цагаасаа өмнө өтлөж хөгшрөх байдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Энэ тохиолдолд мантра нь шилдэг дархлаа тогтоогч, амьдралын хүч энергийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болдог.

 

“АЮУРВЕДИЙН АНАГААГЧ МАНТРУУД” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Аюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн  талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн  эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн түгээмэл тархсан эмчилгээний хэлбэрүүд нь өөртөө мантра тарнийн уншлага, мөргөл, дуулал залбирал, янтра буюу мандал ашиглах, бясалгалын практик, биеийн дасгал хөдөлгөөн (энэ системийн нэг хэсэг хатха йога юм), эмийн ургамал, хоолны дэглэм сахих, эрүүл амьдралын ерөнхий зарчмуудыг даган мөрдөх гэх мэтүүдийн хосмог байдаг.    Өвчний эмчилгээг дараахь байдлаар ангилж болно: -цэвэрлэгээ Цэвэрлэгээ нь юуны түрүүнд өвчний биеийн болон сэтгэл санааны үндсэн шалтгаан, хүчин зүйлүүдийг арилгахад чиглэдэг. Анагаах процесс нь гадаад болон дотоод цэвэрлэгээ гэсэн хоёр хэсгээс тогтоно. Үүний үндсэн арга процесс нь панчакарма юм. Панчакарма нь метаболизмыг удирдах дээр үндэслэгддэг… Панчакармын бүх процедуруудыг тусгай мантра уншлагууд дагалддаг. -хөнгөвчлөх Энэ эмчилгээ нь гажуудаж, тэнцвэрээ алдсан доша буюу төлвийг засаж, тэнцвэржүүлэхэд чиглэдэг. Үүний үр дүнд тэнцвэр алдагдсан доша нь эргээд хэвийн төлөвтөө орох ба ингэхдээ нөгөө дошагуудийнхаа тэнцвэрийг алдагдуулдаггүй. Организмыг иймэрхүү байдлаар сэргээн засахыг тусгайлсан хоолны дэглэмийг барих, тодорхой дасгал хөдөлгөөн хийх, мантра терапи буюу эмчилгээний мантра  унших,  Нарны энергийг биедээ шингээж авах, цэвэр агаарт байх гэх мэтийн тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ. Энэ төрлийн эмчилгээнд орлуулах болон өвчин намдаах арга хэрэгслүүдийг ашиглаж болдог. -тодорхой хоолны дэглэм болон дэг барих   Энэ нь хоолны дэглэм, үйл зэрэгт анхаарал хандуулах үе ба дадал болсон зуршил, сэтгэл санааны болон эмоци, сэтгэл хөдлөлийн реакц үйлдэлд боловсруулалт хийх явдал юм. .. Хоолны дэглэм сахих, мантра унших зэрэг нь хоол боловсруулах үйл ажиллагааг хариуцдаг дотоод гал (агни)-г дэмжиж, тэнцвэржүүлэхэд чиглэгддэг. -өвчинд хөтлөх хүчин зүйлүүдээс ангижрах Энэ нь өвчтөний хоол болон амьдралын хэв маягт оршин байгаа өвчин үүсгэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс зайлсхийхэд чиглэгдэнэ. -психотерапи  Энэ нь хамгийн гол нь сэтгэл санааны хямралтай, тэнцвэргүй байдал руу чиглэгдэнэ. Энэ эмчилгээнд ухаан бодлоос буруу хүсэл зуршлуудыг зайлуулах, өвчтөнгийг буруу обьектуудаас холдуулах, эр зоригтой шийдэмгий байдлыг төлөвшүүлэх, ой санамжийг сайжруулах, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт зүйлс багтана. Мантра, төвлөржүүлэлт, бясалгал зэрэг хамгийн шилдэг арга хэрэгсэл болдог. -дархлаа сайжруулах болон залуужуулах (расаяна)арга хэрэгсэл хэрэглэх Расаяна эмчилгээ нь организмын матриц энерги мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, хангахад, оюун ухааны байдлыг сайжруулах, өвчинд өртөхгүй байх дархлааг нэмэгдүүлэх, залуу байдлаа хадгалах, эд эсийн цагаасаа өмнө өтлөж хөгшрөх байдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Энэ тохиолдолд мантра нь шилдэг дархлаа тогтоогч, амьдралын хүч энергийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болдог.   “АЮУРВЕДИЙН АНАГААГЧ МАНТРУУД” номоос орчуулж
Scroll to Top