Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 7 1
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 15471
Views Today : 29
Views Yesterday : 41

Дахин төрөл  олох ба Кармын хууль

Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ.

Нобелийн шагнал  гардан авах ёслолын ажиллагаан дээр Эйнштейнээс үг хэлэхийг хүсэхэд , тэрээр эхлээд , “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна ” гэснээ өөртөө авч явсан “Бхагавад Гита”- г гаргаж ирээд :”Би бүх хүмүүст энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ бол орчлон ертөнцийн Библи судар юм. Хэрвээ Та өөрийгөө эрдэмтэн гэж хүндэтгэн  үздэг л  бол “Бхагавад Гита”-ын гүн ухааныг  зайлшгүй танин мэдсэн байх ёстой.”  хэмээн  хэлжээ.  Алдар цуутай олон хүмүүсийн  хэлсэн үг ч байдаг. Гэвч бид  хаалттай, хязгаарлагдмал орчинд мэдээллээс  салангид тасархай оршиж байсан тул зөвхөн сүүлийн жилүүдэд л энэ талаар бага сага мэдэж эхлэж байна.

Кармын хууль гэж юу вэ? Энэхүү ухагдахуунд ойртуулахын тулд би  Та бүхэнд “Бхагавад Гита”-гаас хэдэн шүлэг  толилуулъя: “ Хүн хуучин хувцсаа тайлж хаяад шинэ хувцас өмсдөг шиг  сүнс нь  хуучин буюу хэрэггүй болсон биеэ орхиод шинэ биеийг хүлээж авдаг. ( Өчигдөр нэгэн эмэгтэй   бурханлаг мэдлэг гэж юу болох тухай асууж байсан. Бурханлаг мэдлэг- Энэ бол  сүнсний   тухай  мэдлэг ухаан юм. Бид материйн тухай  асар ихийг мэддэг атлаа  сүнсний тухай  огт юу ч мэддэггүй. Сүнсний тухай мэдлэггүй байна гэдэг бол үнэн хэрэгтээ  өөрийнхөө тухай мэдэхгүй байна гэсэн үг.)  Сүнсийг ямар ч багаж хэрэгслээр зүсэж, огтлож, хэрчиж болохгүй, галд шатааж, усанд норгож уусгаж, салхиар хатааж үл болно. Энэхүү бие даан орших сүнсийг цавчиж, уусгаж , хатааж,  шатааж  үл болно. Тэрээр  үргэлж, хаа сайгүй, өөрчлөгдөлгүй, хөдлөлгүй, мөнхөд оршиж байдаг юм. Хэн төрнөв  тэр үхэх нь зайлшгүй. Үхсэний дараа  заавал дахин төрнө. Ийм учраас  уй гунигт бүү авт, өөрт оногдсон үүргээ л гүйцэтгэ.”

Тэгэхээр энд өгүүлж буй зүйлс  кармын хууль ба  дахин төрөл олох хуультай холбоотой болж байна. Кармын хууль.  Карма гэдэг нь үйл гэсэн утгатай  санскрит үг юм.  Карма буюу үйлийг  гурван түвшинд  ангилдаг.

Кармын нэгдүгээр түвшин- Энд ямар ч үйл байж болно. Жишээ нь: Би гараа өргөлөө  гэхэд  түүнд  зайлшгүй  карма хэрэгтэй болдог. Үүнийг л кармын нэгдүгээр түвшин гэнэ.

Кармын хоёрдугаар түвшин- Энэ нь учир шалтгаан ба үр дагаврын  холбоо бүхий хууль юм. Одоо гэдэг нь  өнгөрсний үр дагавар,  ирээдүйн шалтгаан юм. Бид одоо юуг хүлээж авч байна, түүний шалтгаан нь өнгөрсөнд байна, одоо юуг хийнэ түүгээр  бидний ирээдүй тодорхойлогдоно. Энэ бол кармын хоёрдугаар түвшин юм.

Кармын гуравдугаар түвшин- Энэ нь кармын хуулийн нөлөөнөөс ангижрах гэсэн үг. Хүмүүс  заримдаа кармын хоёрдугаар түвшинд л хүрч очдог. Буддизм зөвхөн кармын хоёрдугаар түвшинг л танин мэдэж  чадна.  Тиймээс ч тэд сайн төрөл болон  сиддхи хэмээх  зүйлийг сонирхож байдаг.  Сиддхи- энэ нь  ид шидийн хүч,  түүний төгс төгөлдөр байдал юм.  Тухайлбал: левитаци, экстрасенсори, телепортаци г.м.

Кармын гуравдугаар түвшинг  хамгийн гол түвшин гэж үздэг. Учир нь, хэрвээ Та кармын нөлөөнөөс ангижрах  энэ  гуравдугаар түвшинд  хүрч очоогүй л бол бүрэн  сүйрэх болно. Хувь тавиландаа хэт улайран итгэх үзэл буюу фатализм нь  Нострадамус  хүнд юу тохиолдохыг зуун хувь  урьдчилан зөгнөн хэлдэг байсантай адил зүйл юм.

Ямар ч хүний  амьдралыг  түүний  анартхи, клеше, дүр төрхөөр нь   бүрэн тодорхойлж болно. Клеше- энэ нь шалтгаан үр дагаврын холбоо бүхий  кармын хуулийн хоёр дахь түвшний ойлголт юм. Та амьд амьтан болгоны  хийж байсан  зүйлсийн  хуулбар дүрс, ул мөр  нь хадгалагдаж байдаг  тодорхой астраль субстанц руу нь орж ямар ч хүний  урьд  өнгөрсөн үйлүүдийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл одоо хийж буй үйл нь  хуулбар дүрс, ул мөрийг бий болгодог. Та өөрийн мэдрэхүйн чадварын тусламжтайгаар буюу астрологийн тодорхой тооцоологдсон замаар  түүнд орж болох боловч  үүнд  мөн сайн карма хэрэгтэй болно.

Ведийн утга зохиолд өгүүлэхдээ хүмүүсийн  амьдралд гэр бүлийн , улс орны  эдийн засгийн , оюуны , ёс суртахууны гэх мэт  материаллаг хямралууд тохиолдоод ирэхээр  ид шидийн зүйлд татагдаж эхэлдэг бөгөөд энэ нь мунхаг харанхуйн түвшинд хамаарах үйл хэмээжээ.Хүмүүс материаллаг амьдралд бүрэн итгэл алдраад ирэхээрээ ид шид болон йогоор оролдож эхэлдэг.Энэ бол нухацтай бус алхам юм.Ведийн утга зохиолд тийм хүнийг бүү сонгож ав, харин улс орон ямар ч байсан , өөрөө ямар байр суурьтай , ямар ч амьдралтай байсан Туйлын Үнэнийг эрж хайдаг хүнийг л сонго гэжээ.Хэн нэг хүний элэг бөөр нь өвдөх хараа муу дүлий байх зэрэг нь шалтгаан үр дагаврын холбоо бүхий кармын хоёр дахь түвшинд хамаарна.Аливаа хүний эмнэлгийн картыг авч үзэх буюу эсвэл түүний бие организмыг тодорхой судалсны үндсэн дээр урьд өмнө нь тэр хүн ямар , ямар нүгэлт үйл үйлдэж байсныг нь багцаалан тодорхойлдог шинжлэх ухааны салбар ч байдаг.Одоо үед өөрөөрөө бахарахаж , сайрхдаггүй хүн нэгээхэн ч байдаггүй .Учир нь хүн болгон өөрийгөө урьд өмнө жаахан ч гэсэн сайн хүн байсан эрдэмтэн мэргэдийн замаар биш ч гэлээ сайн сайхан хүн байсан гэж  дөвийлгөдөг.Гэтэл  энэхүү Калийн  эринд тун бага сайн хүн  тун ч бага сайн хүн байдаг байна.Хүн болгон өөрийгөө хамгийн шилдэг нь , хамгийн сайхан хэмээн тооцдог бөгөөд энэ нь өөрийн тухай хуурмаг төсөөллийн нөлөөнөөс үүсэлтэй. Худал хуурмаг гэдэг нь өөрийгөө чухам хэн бэ? гэдгийг үл мэдэх атлаа өөрийгөө ийм , тийм хэмээн бодох юм.”Санагдах биш байх хэрэгтэй ” гэсэн Ведийн нэг мэргэн үг байдаг.Хүн болгон  л  шашин шүтдэг,өгөөмөр, сайн хүн болж харагдахыг хичээдэг боловч үнэн хэрэгтээ тэд ямар нэгэн дүрэм журам сургаал номлолыг дагадаггүй , түүнийг амьдралдаа хэрэгжүүлдэггүй.Тэд зөвхөн сайхан харагдаж байх алдар хүндтэй байхыг л хүсэж байдаг зэрэг нь кармын хуулийн хоёр дахь түвшинтэй холбоотой юм.Кармын хууль гэдгийг ойлгохын тулд тодорхой механизмд хандах хэрэгтэй.Зарим хүмүүс : “Христийнхэн бидэнд карма байдаггүй.Харин Буддынхэн л карматай.Тэдэнд карма байгаа болохоор тэдэнд л карма үйлчилнэ , харин бидэнд үйлчлэхгүй” гэж ярьцгаадаг.Тэгэхээр би Ведийн мэдлэг гэдэг бол сүнс , сансар огторгуй , байгалийн хуулийн тухай мэдлэг юм гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.Энэ мэдлэг бол ямар нэгэн тодорхой шашны үзэл  ч биш, мөн ямар нэгэн үндсэрхэх үзэл ч биш юм.Улам ойлгомжтой болгохын тулд дахин хэлэхэд (Хүмүүс  заримдаа “Бидэнд кармын хууль үйлчлэхгүй , бидэнд дахин  төрөл байхгүй” гэж ярьцгаадаг) энэ хуулиуд бол сансар огторгуй ба байгалийн хуулиуд юм гэдгийг давтан хэлье.Бид “христийнхний хамрын шуухинаа ”, “буддынхны хамрын ханиад ” гэж яриагүй . Харин ингэж гажуудах нь хүмүүсийг нэгтгэдэг.Гэвч бид , бидний буддист , христ, марксист-ленинистээс үл хамаарах ямар нэгэн хууль байгааг баттай ойлгож байгаа юм.Тэгэхээр  яг  энэ нь кармын хууль  юм.Энэхүү хууль бол материаллаг ертөнцийн хэн ч зөрчишгүй хууль юм. Дахин төрөл олох хууль ч мөн адил.Та арав амьдарна гэж хэлж чадах уу? (Нэгэн шашны урсгал хүн арван удаа амьдарна гэж өгүүлсэн байдаг.Мөн христийн нэгэн урсгалынхан хүн болгон нэг л удаа амьдардаг гэж ярьцгаадаг, хэн нэгэн  хүн 3, хэн нэг нь 7 удаа амьдарна гэж ярьдаг гэх мэтийн янз бүрийн наймаачлах үзэл байдаг бөгөөд үүнийг маномайа гэдэг ).Харин хамгийн төвийн хууль бол кармын хууль юм.

Би хүмүүст ялангуяа гэр бүлээрээ “Шримад Бхагаватам”-ын 3-р дууллын 3-р ботийг уншихыг зөвлөдөг.Энэ ботид амьд амьтас орчлонд хэрхэн мэндэлдэг, эхийн хэвдийд хэрхэн өсөн бойждог, эхийн хэвлийд байхдаа юуг ойлгон мэдэрч байдаг, хэрхэн юуг сонсож байдаг , юуг хэрхэн үйлдэж байдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг. Мөн  кармын хууль ба  тэнэн бэдрэгч амьд амьтас, амьд амьтсын кармын үйлийн тухай ч өгүүлсэн байдаг. ( Кармын үйл гэдэг нь материаллаг үйл гэсэн үг.) Хэрвээ Та  бурханлаг  үйл  үйлдэж байвал Таныг кармын  гуравдугаар түвшинд оршин байна  гэж болно.  Христос:  “Хулгай бүү хий, худлаа бүү ярь, Бурханыг л хайрла” гэж хэлсэнээрээ  тэр  хүмүүсийг юунаас аврах гэсэн юм бэ? Хэрэв хүмүүс ажил, үйлээ бурханлаг төлөвлөгөөтэйгөөр  хийхгүй л болбоос үхэх-төрөхийн тойрог болон карматаййгаа байнга холбоотой байсаар байна. Өөрийн урьд өмнөх нүгэлт үйлүүдийнхээ нөлөөнөөс ангижрахад  дэм болохуйц  бурханлаг эрдэм ухааны олон салбарууд байдаг байна. Гүн гүнзгий, няхуур нямбай хийх тусам урьдын тэр нүгэлт үйлүүдийн нөлөөнөөс  бүр ч түргэн найдвартай  ангижирдаг байна. “Бхагавад Гита”-д : “Түлээ галд үнс болтол шатдагийн адил, энэхүү мэдлэг ухаанаар  урьд өмнө хийсэн нүгэлт үйлийн үрийг  шатаан устгаж болно.” гэсэн нэгэн шүлэг байдаг. Мөн  Бурхан Кришна Аржунад: “Чи бүр нүгэлтний дундах хамгийн их нүгэлтэн нь байлаа ч гэсэн энэхүү трансценденталь мэдлэгийн хөлөг онгоцон дээр  гараад ирсэн  цагт үхэх-төрөхийн далай дундуур амжилттай туулан гарах болно.” хэмээн өгүүлсэн байдаг. “Шримад Бхагаватам”-ийн 3 дугаар дууллын 3 дугаар ботид : “ Амьд амьтадын кармын үйл нь  түүний материаллаг ухаан ба  мэдрэхүйн эрхтэнтэй зохицсон ээлжит биеийг нь бий болгодог.”   Гэж өгүүлсэн байдаг. Бидний ухаан ба мэдрэхүй, бидний урьд өмнө хийж байсан үйлүүдтэй тохирч байдаг. Тиймээс бид бүгд   харилцан адилгүй ухаан, мэдрэхүйтэй байдаг. Хэрвээ бид ихээхэн нүгэлт үйл үйлдэж байсан бол  зарим зүйлийг ойлгохын сацуу заримыг нь үл ойлгох тодорхой хэмжээний  ухааныг хүлээн авах байсан. “Амьд амьтадын кармын үйл нь түүний материаллаг ухаан, мэдрэхүйн эрхтэнтэй зохицсон ээлжит биеийг бий болгодог. Амьд амьтад өөрийн үйлийн тодорхой шатны үрийг амсаж  эдэлж дуусахад  бүх зүйл төгсгөл болох бөгөөд үүнийг үхэл хэмээн нэрлэнэ.” Өөрөөр хэлбэл бид бараг бүхий л амьдралын туршид урь өмнө хийж байсан үйлийн үрийг  амсаж эдлэж байгаа билээ.  ”Дараагийн шатны үйлийг хүлээн авч эхлэхийг  төрөлт гэж нэрлэнэ.” Эрт цагаас  амьд амьтад нь орчлонгоор тэнэн бэдэрч нэг биеэс нөгөө биед, нэг гаригаас нөгөө гаригт  шилжин амьдарсаар явна. Үүнд нь төгсгөл гэж байхгүй. Амьд амьтадын энэхүү тэнэн бэдрэх үйлийг  ведийн  утга зохиолд  тодорхой бичсэн байдаг. Худал хуурмагийн эрчим хүч майа-д  сэтгэл нь татагдсан амь амьтадын  материаллаг эрчим хүчээр  бүрдсэн  материаллаг биен тэрэгтэйгээ энэ орчлонгоор тэнэн төөрсөөр явна. Материаллаг байдал- энэ бол тасралтгүй ээлжлэх үйл ба түүний үр дагавар юм. Энэхүү  үйлийн гинжин хэлхээ ба  түүний үр дагаврын  нэг л амьдрал нь гэхэд  тэр чигээрээ  тасралтгүй үргэлжлэх киноны хальс гэсэн үг. Хүүхэд орчлонд мэндлэнэ  гэдэг нь  түүний үйлийн  шинэ үе эхэлж байгаа хэрэг юм. Хөгшрөх ба үхэх нь  кармын материаллаг үйлийн ээлжит циклийг дуусгаж байгаа юм. Нэгэн  улс оронд , нэг газарт, нэгэн ижил  цаг хугацаанд энэ дэлхийд мэндэлсэн боловч ядуу ба баян гэр бүлд  төрдөг кармын ялгаатай байдлыг Та бид бүгд мэднэ. Зөв сайн үйлийг хийж байсан бол  баян, буянтай гэр бүлд, нүгэлт үйл хийж байсан болбоос  гэр оронгүй тэнүүлчин юм уу эсвэл  ажилчин, бурхангүйчүүдийн гэр бүлд төрдөг. Биеэ сольж байгаа   нь үйлийнхээ талбарыг сольж байгаа хэрэг юм. Жишээ нь: хүүхэд өсөөд идэр залуу болмогц хүүхэд ахуйдаа тоглож байсан  тоглоомоо  залуу хүний ажил үйлээр сольдогтой адил юм. Амьд амьтадын ямар  биенд төрөхийг  түүний  урьд өмнөх карма нь тодорхойлдог. Энэхүү процессын талаар  олон мянган жилийн тэртээд бичигдэн үлдсэн ведийн утга зохиолд өгүүлсэн байдаг.

Урьд өмнө хийж байсан үйлээс нь  хамаарч  хүн бүрт харилцан адилгүй ухаан, харилцан адилгүй оюун ухаан , харилцан адилгүй мэдрэхүй заяагдсан байдаг. Урт наслах – энэ нь буянт үйлийн үр дагавар , богино наслах – энэ нь нүгэлт үйлийн үр дагавар юм.Энэ Калийн эринд хүн дунджаар 100 наслах ёстой боловч одоо 100 насалдаг хүн ховорхон байдаг.Үндсэндээ хүмүүс их эрт үхэж байгаа юм.Ямарваа нэг гэмт хэргийн улмаас эсвэл амиа хорлон үхэж буй хүмүүсийн сүнс удаан хугацааны туршид буг  буюу хий үзэгдэл болдог.Тэд энэ ертөнцөд үлдээд мэдрэхүйн цэнгэл болон орогнох газар хайж байдаг.Бүх буг бологсод өөрийгөө бүрэн дурсан мэддэг бөгөөд тэд аймшигтайгаар зовж шаналж байдаг.Тэд урьд өмнө бүдүүлэг биетэй байхдаа мэддэг байсан бүхий л хаяг, утасны дугаар , паспортын номер зэргийг санаж байдаг.Бугийн зовлон нь энэ хатуу шийтгэл  эдэлж байгаа хүний зовлонгоос зуун мянга дахин их байдаг.Тэрээр сэтгэлзүйн болон ухамсрын түвшиндээ бүрэн дарагдсан байдаг.Ялангуяа тэр бидний энэ амьдралд уягдсан байдаг болохор өөрийн төрөл төрөгсөдөө харж байдаг боловч харилцаж чаддаггүй.Тэр өөр ертөнцөд байгаа . Тэр ертөнц нь бугийн ертөнц юм. Тэд хүчээр л бүхнийг хийж байдаг. Учир нь энэ ертөнцөд хүчтэй ба хүчгүй буг гэж байдаг.Энэ ертөнц дэх бүх амьтас нь буг л болохооор энд өнгөлөг аятай зүйл гэж байдаггүй.Тэд нүгэлт үйлийнхээ эрхээр зовж байдаг.Кармын хууль нь материаллаг үйл бүхий бүх субстанцын түвшинд үйлчилдэг ба бурханлаг амьдралд ороогүй ямар ч хүн кармын саварт бүрэн атгагдсан байдаг.Та ямар ч үйл хийсэн тэр нь танд буцаж  ирдэг.Та хэн нэгний талаар муугаар бодвол хэн нэг нь таны талаар муугаар бодох болно.Та хулгай хийсэн бол та хулгайд юмаа алдана.Та хэн нэгнийг алсан бол таныг бас хэн нэг нь алах л болно. Та юу л хийнэ тэр бүгд танд буцаж ирнэ.Нэгэн номын багшаас(Оросод ирсэн) нэг хүн Чикатилогийн гоц чадварын тухай асуужээ.Тэр хариулахдаа: “Би яг таг хариулж чадахгүй .Би та нарын яриад байгаа”гүйцэтгэгч ”дүрд тэр хүнийг үзэх ёстой.Кармын хуулийн хувьд “гүйцэтгэгч” ба “шийтгэгч” гэж байдаг.Гүйцэтгэгч нь шууд шийтгэгч категорит хамаардаг.Хэрэв бид ямар нэгэн үйл хийсэн бол тэр хүн биднээс заавал хариугаа авна гэсэн үг биш гэхдээ бид ямар нэгэн зүйл хийсэн бол  нэгэн цагт яг түүн шиг зүйл ирэх л болно”.Кармын хуулийг мэдэхгүйн улмаас хүмүүс тун ч олон муу үйлийг хийдэг бөгөөд сайн болон муу үйл бүр буцаж ирдэг гэдгийг ойлгодоггүй.Зарим хүмүүс яагаад ямар нэг байдлаар гажуудсан муу төрлийг хүлээж авдаг юм бэ?

Бидний организм хосгүй нандин зүйл юм.Учир нь биеийн эрхтэн болгоныг тодорхой нэг сахиулсан тэнгэр захирч байдаг бөгөөд энэ материаллаг ертөнцөд 33 сая хагас бурхан байдаг.Эдгээр нь бүдүүлэг материаллаг биетэй ч мэдрэхүйн аугаа чадварыг эзэмшсэн байдаг.Тэд үзэгдэхгүй болж, янз бүрийн амьтдад хувилж , хаашаа ч шилжиж чаддаг.Тэд бидний мэдрэхүйн эрхтэнүүдийг захирахын зэрэгцээ материаллаг ертөнцийн тодорхой хуулиудыг удирдан залж байдаг.Хараа нь муу хүмүүс  урьд нь гал руу нулимсан , хог хаясан , шээсэн , галын дөлийг хуруугаараа унтраасан гэх мэтээр Нарны бурхантай хүндэтгэлгүй харьцсанаас болсон юм.Ведийн сургаалд гал, ус, хүмүүстэй болон байгальтай хэрхэн харьцах талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.Дүлий, хэлгүй, элэг,бөөр, 12 нугалаа гэдэсний өвчин гэх мэт бүхий л өвчин карматай холбоотой.Ямар ч өвчин тухайн хүнийг ямарваа нэг нүгэлт үйлдэж байсныг заадаг буюу нүгэлт үйлийн уршиг нь тодорхой нэг физик гажуудлааар илэрдэг.Иймээс ч энэ Калийн энэ эринд сайн сайхан эрүүл мэндтэй хүнийг бараг олохгүй буй за. Үндсэндээ хүмүүс бүгд ямар нэг асуудлаас болж зовж байдаг.Хүмүүс өөрсдийгөө их сайн мэтээр боддог боловч үнэн хэрэгтээ тэд тун ч олон үл бүтэх үйлийг хийж байжээ.Нэгдүгээрт тэд Калийн эринд төрөхөөр заяагдсан.Мөн Ведийн сургаалд хамгийн их нүгэлт хүмүүс төрдөг газар орны тухай өгүүлсэн байдаг.Ихэнх нүгэлт амьд амьтад хаана төрдөг, ямар үндэстэн дунд , ямар ард түмний дунд төрөх тухай тайлбарласан байдаг.Мөн энэ кармын нөлөөнөөс хэрхэн ангижрах талаар өгүүлсэн байдаг. Хүн одоо ямар үндэстэн , ямар шашинтай болж төрсөн нь түүний урьд төрлийнх нь хүсэл ба үйлтэй холбоотой гэдгийг сайтар ойлгох ёстой.Ведийн сургаалд  хүний амьдралын хэлбэрийг олж төрсөн л доошоо унах болно хэмээжээ.Хүнээс өөр амьд амьтан түүнтэй адил уналтанд ордоггүй. Зөвхөн хүн. Ийм болохоор хүний үйл болгон нь  хариуцлагатай бөгөөд ялангуяа  тэрээр кармын нөлөөн доор оршиж байгаа юм.  Христос Библид өгүүлэхдээ: “Хорт муу үйлийг хэн үл хийнэв, тэр хорт муу үйлд үл автана.” хэмээжээ.  Өөрөөр хэлбэл , тэрээр кармын хуулийн тухай буюу муу үйл хийгээгүй бол түүнд муу үйл ирэхгүй талаар ярьсан байна. Харин номын багш буюу  бурханлаг түвшинд  ойр байгаа  хүн л  бусдын  аливаа нэг нүгэлт үйлийн нөлөөллийг өөр дээрээ хүлээн авч чаддаг.  Христос хүмүүсийн элдэв хүндрэлтэй асуудлуудыг өөр дээрээ татан авсан болохоор түүнийг цовдлон алсан байна. Харин бусдын аливаа   хүндрэлтэй асуудлыг өөртөө хүлээн авахын тулд  тухайн хүнд тодорхой мэдлэг ба  чадвар байх ёстой.  Хэрвээ Та   үүнийг хийж чадахгүй бол  нэг бол  шууд  төөрөгдөлд орох эсвэл  өөрийн кармын хүчит эрчим хүчинд  самгардан яг тэндээ үлдэх болно.  Ингээд үүний дараагаар  Таны  хүндрэлтэй бүх асуудлууд эргэн сэргэж, бүхий л зүйл тэр түвшин ба байдалд шилжих болно. Нэгэн сайхан жишээ байдаг. Нэгэн номын багш карма гэж юу байдгийг  хүмүүст ойлгуулахын тулд   жижиг бөмбөлөг үлээх  байдлаар үзүүлсэн. Тэр бөмбөлгийг Та энд байхад нь авах гэж орлдох юм бол  тэр  өөр газарт шууд үлээгдээд очно. Тэнд байхад нь авах  гэхээр  хуруунуудын чинь завсраар үлээгдээд гарчихна. Энэ  нь л кармын хууль юм. Та кармаасаа   ямар нэгэн онцгой чадварын тусламжтайгаар  ангижирч чадахгүй. Хэрвээ Та бурханлаг түвшинд хүрээгүй бол  энэ хууль яг таг  тодорхой хугацаанд үйлчлэх л болно. Кармын 4 түвшин байдаг.

Нэгдүгээр шат: Тухайн нөхцөлд  өөрийн  тухай мэдсэн  мэдлэгийг  прарабдха карма гэдэг. Өөрөөр хэлбэл  одоо  ямар байдалтай байгаагаас чинь  Таны урьд төрөлдөө хэн байсныг тодорхойлж болно.

Хоёрдугаар шатыг апрарабдха-карма гэдэг. Энэ нь  илрээгүй үйлийн шат юм. Ирээдүйд Таныг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй.

Гуравдугаар шатыг рудха-карма гэж нэрлэдэг. Энэ бол нахиа юм.Амьд амьтад ямар нэг зүйл болох гээд байгааг зөнгөөрөө мэддэг. Мэдрэхүйн нилээд чадвартай зарим хүмүүс  ямар нэг зүйл болох  гэж байгааг урьдчилан мэдэж чаддаг. Жишээ нь: Нэгэн хүн  хоргүй хавдраар өвчилж эхлэх үедээ  өөрт нь ходоод нь өвдөөд байгаа мэт  санагддаг байжээ. Эмчид очихоор эмч түүнд  “Таны бүх зүйл хэвийн байна.” Гэдэг байжээ. Гэтэл жилийн дараа дахин очиход, эмч түүнд: “Өө, Танд жижигхэн хортой хавдар бий болжээ.”   Гэсэн байна. Ингээд л хүнд бөөн түгшүүр авчирчих  жишээтэй.

Дөрөвдүгээр шатыг биджа-карма  гэдэг. Энэ нь апрарабдха-кармын түвшинд ирдэг буюу урьд өмнө нь хийж байсан буюу  одоо хийж байгаа нүгэлт үйлийн үр үндэс юм.Бид урьд нь маш олон үйлийг үйлдсэн боловч түүнийхээ шийтгэлийг хүлээж аваагүй байна.Хүн төрснөөсөө хойш нэг ч хүнд муу үйл хийгээгүй байхад түүнийг алчихдаг.Бүр хэнд ч муу муухай үг хэлээгүй байхад тэрээр ракаар өвчлөөд үхчихдэг.Ганц ч муу үйл үйлдээгүй хөхүүл байх үедээ газар хөдлөлтөнд өртчихдөг.Яагаад ийм зүйлс тохиолдоно вэ?  Түүнд  биджа-карма байжээ.Тэр нүгэлт үйлийн үр үндсийг тарьж суулгаснаас одоо тэр нь ургаж гүйцэн өөрөөр хэлбэл нүгэлт үйлийн үрийн ургацыг хураан авах цаг нь болжээ.

Калийн эриний хүмүүсийн гайхалтай нэг онцлог нь тэд энэ амьдралдаа хийсэн үйлийнхээ 30 хувийг  мөн энэ насандаа хүлээн авдагт оршино.Өөрөөр хэлбэл карма хурдан үйлчилнэ гэсэн үг юм.Энэ нь амьд амьтдыг сайн ба муу зүйлийн учрыг хурдан ойлгож аваасай гэсэн Бурхны онцгой өршөөл юм.Учир нь урьд өмнөх эринүүдэд хүмүүс тухайн төрөлдөө хийсэн үйлээ дараа төрөлдөө л хүлээж авдаг байжээ.Ямар ч физикч хүн энерги хадгалагдах хуулийг мэднэ.Үйл –энэ нь тодорхой санаа ба тодорхой энергийн хэлбэр юм.Хүн шалтгааныг устгаснаар үр дагавраас зайлж болох буюу үр дагавраараа ажиллаж болно гэж боддог.Шалтгааныг устгахгүйгээр үр дагавартай тэмцэх нь тэнэг хэрэг юм.Энэ нь цоорхой завинаас усыг шанагаар утгаж асгадагтай адил зүйл юм.Хэн усыг хурдан шавхаж гаргана тэрээр хэсэгхэн хугацаанд амсхийдэг.Гэвч завины цоорхойгоор ус дахиад л дүүрнэ.Дахиад л хутган асгах хэрэгтэй болно.Энэ бол үр дагавартай нь тэмцэж буй хэрэг  юм.Үр дагавартай тэмцэхээсээ өмнө эхлээд учир шалтгааныг нь арилгах хэрэгтэй.Христос Библид яагаад “Бурхныг чин зүрхнээсээ хайрла,хулгай бүү хий,худлаа бүү хэл, бүү завхайр, бүү залил ” гэсэн юм бэ? Тэр эхлээд учир шалтгааныг арилгаад дараа нь кармаас нь ангижруулах залбирал , мөргөл , зан үйлийг зөвлөсөн байна.Хэрвээ хүн нэг нүгэлт үйл хийчихээд сүмд очоод байвал тэр нь тун тэнэг зүйл болно.юу ч сайхан болохгүй.Хүмүүс: залбирч мөргөөд л байхад яагаад үр дүн гарахгүй байгаа юм бэ? Сүмд очоод л байх юм, очоод л байх юм, гэтэл бид цаг үргэлж л  зовж шаналсаар байх юм.Яагаад энэ вэ? гэж асуудаг.Учир нь , шалтгаан алга болоогүй байхад хүндрэл бэрхшээлийг зайлуулах санаа ч байж таарахгүй.

Ведийн сургаалд   таван шалтгаан байдаг гэж өгүүлжээ.Таван клеше. Зөвхөн тав.Үүнтэй харгалзан   ухамсрын таван түвшин, таван махбод , таван хуруу байдаг.Мөн хуруу болгонтой тодорхой нэг махбод зохицдог.Иймээс ч бидний нэг гарт 6 эсвэл 7 хуруу байдаггүй.Харин ямар нэгэн гажуудал байх аваас, тухайлбал хоёр толгойтой эсвэл нэг нүдтэй төрөх зэрэг нь  мөн л карматай холбоотой.Энэ таван шалтгаан буюу клеше-г панча кроша гэдэг.Панча нь тав, кроша нь амьд амьтдын устгавал зохих учир шалтгаан гэсэн утгатай.Энэ учир шалтгаануудыг хэн мэдэж чаднав тэр Библи,Коран, бусад хэрэгцээтэй бүхий л зүйлийг ойлгож чадна.Ведийн эрдэм ухааныг эзэмшиж чадсан тэр хүн бусад шашны тухай тэдний сургаал номлолыг бүрэн ойлгож чадна.

Ведийн мэдлэг ухаангүйгээр юуг ч ойлгож чадахгүй.Сохор итгэлээр л амьдрах болно.Сохор итгэл гэдэг бол фанатизм ба сентиментализм юм.Энэ нь их аюултай.Тэгэхээр мэдлэг бол зайлшгүй хэрэгтэй.

Таван шалтгаан. Нэгдүгээр шалтгаан  хамгийн чухал нь  бөгөөд эндээс бүх зүйл бий болдог буюу энэ нь атеизм –бурхангүй үзэл юм. Хамгийн муу карма, хамгийн нүгэлт үйлийн  инөлөө бол атеист буюу  бурхангүй  үзэлтэн байх явдал юм. Ведийн сургаалд өгүүлсэнээр  Бурханд хэн үл итгэнэв тэр  асар их нүгэлт үйлийг үйлдэж байгаа юм хэмээжээ. Бурхангүй үзэлтэнгүүдээс  бөгтөр, сохор, хялар гэх мэтийн хүмүүс    илүү сайн карматай. Тэд  энэ дэлхийд  оршин байх чадвараа алдаад шууд л  доод  эрэмбийн гаригууд руу унах болно. Атеизмийн нөлөөгөөр бий болсон нэгэн  клеше-г авидъя   гэж нэрлэдэг. Энэ нь  мунхаг харанхуй гэсэн утгатай үг юм. Бурхангүй үзэлтэн байна гэдэг нь  мунхагийн харанхуйд  буюу авидъя-д байна гэсэн үг.  Библид: “Бурханыг чин зүрхнээсээ хайрла” гэсэн нь  атеист байхаа боль гэсэн утгатай. Авидъя-гийн нөлөөгөөр хоёрдугаар  клеше  бий болдог буюу  санскритаар түүнийг асмита буюу аханкара гэж нэрлэдэг. Энэ нь хуурмаг “Би”  гэсэн үг юм. Би бол энэ  бие,  би тийм үндэстэн, тийм эх оронтой, тийм шашин шүтдэг, энэ миний хүү, энэ миний эх, энэ миний эцэг, төрөл төрөгсөд гэж  мунхаг харанхуйн улмаас өөрийгөө  бодохыг асмита  гэдэг. Хүн өөрийгөө биеэ гэж бодоод зөвхөн биеийнхээ шаардлага, хэрэгцээг хангахыг  эрмэлзэж, хүсч байдаг. Амьдралын зорилго нь  уух, идэх, наргиж цэнгэх, зугаацах гэх мэт байдаг. Ийм хуурмаг “би”-г л аханкара  гэдэг. Энэхүү хуурмаг нөлөөллийн улмаас  бүхий л дайн дажин, үндсэрхэх үзэл,  элдэв хүндрэл бэрхшээлүүд бий болдог юм. Авидъя ба асмтиа-гийн нөлөөгөөр гуравдугаар шалтгаан  буюу  рага  бий болдог. Энэ нь  материаллаг аз жаргал болон түүнд хүрэх арга замуудад тэмүүлэхийг хэлдэг. Материаллаг аз жаргал гэж юу вэ? Мэдрэхүйн цэнгэл,  эд баялаг,  эрх мэдэл, нэр хүнд, алдар цуу,  ид шид гэх мэт. Амьд амтад үүнрүү л тэмүүлдэг.  Христос Библид өгүүлэхдээ: “Энэ газар дэлхий дээр  хөрөнгө  бүү хураа , харин тэнгэрт л хураа. Учир нь тэнд Таны гэр орон бий. Энэ газар дэлхий дээр Таны хөрөнгийг хулгайчид хулгайлаад авчихна. Бүх л зүйл тань газар дэлхий дээр л үлдэнэ. Тиймээс Танд энд юу ч  байгаад хэрэггүй юм.” Бурханлаг амьдралд ор. Бурханд үйлчлэх нь Таны өдөр тутмын хангалттай талх болно.

Авидъя, асмита, рага-гийн  нөлөөгөөр  бүх зовлон, бэрхшээлүүдэд нэвт шингээстэй байдаг дөрөвдүгээр шалтгаан буюу двеша  гэж нэрлэгддэг шалтгаан үүсдэг.Двеша-нь зовлонгийн  хуурмаг үндсийг үзэн ядах гэсэн утгатай.Амьд амьтад нь энэ бүх зовлон нь хөршөөс эсвэл эцгээс , эсвэл гуйлгачин эхээс минь болсон гэж боддог.Тэд энэ зовлон бэрхшээлийг бусдаас хайдаг.Би ийм оронд төрсөн болохоор л аз жаргалгүй байна гэж боддог.Үүнийг л зовлонгийн хуурмаг үндсийг буруугаар үзэн ядахыг хэлнэ.Хэн нэг нь нэг хүнийг үзэн ядахаараа “Бүх мусульманууд миний дайсан ” гэдэг .Зарим мусульманчууд “Бүх христийнхэн миний дайсан” гэдэг .Энэ бол буруу үзэн ядалт юм. Зовлон бэрхшээл нь шашнаас, засаг төрөөс, цаг уураас, гариг ертөнцөөс шалтгаалан бий болж байна гэж хүмүүс  бодох нь мунхаг зүйл юм. Учир нь түгшээгээд , зовоогоод байгаа тэр зүйлийн шалтгаан нь чи өөрөө юм.Чи нүгэлт үйлийг хийсэн болохоор тийм нутагт, тийм байранд, тийм хөрштэй, тийм эрүүл мэндтэй амьдарч байгаа юм. Тэгэхээр чи хэнийг үзэн ядах ёстой юм бэ?Чиний нүгэлт үйлийн үр дагавраар ирсэн тэр зүйлийг үү? Үгүй.Чи нүгэлт үйлээ үзэн  ядах ёстой.Ведийн сургаалыг ойлгоогүй л бол нэг ч шашны сургаал номлолыг гүн гүнзгий ойлгох боломжгүй бөгөөд тэр ч бүү хэл чи тухайн шашны шүтлэгтэн байсан ч гэсэн.

Сүүлчийн тав дахь шалтгааныг санскритаар абхиннивеша  гэж нэрлэдэг бөгөөд энэ нь урьд төрлөөс энэ төрөлд дамжин ирсэн хүсэл ба зуршил гэсэн утгатай. Зарим нялх  хүүхэд шууд хөгжим руу зүтгээд байдаг.Тэгэхээр нь хүмүүс “Пөөх, тэр төрөлхийн авъастай юм” гэж ярьцгаадаг.Түүнд тэр авъяас хаанаас заяагаа вэ? Та бүгд юу гэж бодож байна вэ? Тэрээр уг авьяассаа урд төрлөөсөө  дамжуулан авчээ. Урьд нь тэр энэ чадвараа өмнөх төрөлдөө хөгжүүлж байжээ. Одоо тэр энэ авьяасаа  цааш нь хөгжүүлэх боломжтой болж байгаа юм.  Бидний  авьяас гэж нэрлээд байгаа  энэ бүх шинж чанар,  дадал чадвар  бол  урд төрөлдөө  хөгжүүлж байсан  үйл юм. Бидний хүсэл ба тэмүүлэл урд төрлөөс уламжлагдан ирсэн зүйл юм.  Одоо гэдэг бол өнгөрсний үр дагавар, ирээдүйн шалтгаан билээ. Бидний ирээдүйн шалтгаан гэж юу вэ? Хэрвээ бид  энэ тухай мэдээд өөрийгөө өөрчлөх  юм бол  прарабдха-карма, апрарабдха-карма, рудха-карма, биджа-кармаг  хүлээж авахгүй бөгөөд  урд төрөлдөө суулгасан  нүгэлт үйлийнхээ үр үндсийг устгаж болох юм. Зовлон, бэрхшээлээс зайлах  тодорхой арга замтай болохын тулд  мэдлэг оршдог.Яагаад мессийг Аврагч гэж нэрлэсэн юм бэ? Учир нь тэрбээр хүмүүсийг , өөрсдийнх нь бий болгосон аймшигт ирээдүйгээс аварсан юм.Хүний хэрхэн юуг үйлдэж байгаагаар нь түүний ирээдүйг нь тодорхойлж ч болдог байна.Будда бурхан : “Та нар яагаад авралыг эрэхгүй байгаа юм бэ? Энэ дэлхий тэр чигээрээ шунал хүслийн галд автаж байна.Бүх хүмүүс  эд хөрөнгө , алдар хүнд , мэдрэхүйн цэнгэл , эрх мэдэл , ид шидийн зүйлсүүдэд татагдаж тэмүүлцгээж байна.Гэтэл та нар яагаад энэ аймшигт түймрээс чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаа юм бэ? Амьд амьтдын дайсан болсон үхэх, төрөх , өтлөх, өвлөх хэмээх харахгүй байгаа тийм хүн тэнэг хүн биш гэж үү? ”  хэмээн өгүүлсэн байна.Хүн санскритаар  нирван  гэж нэрлэгдэх үхэх, төрөхийн тойргоос ангижирах хэрэгтэй.Христос воскресени буюу би дахин амилна  хэмээн өгүүлсэн бөгөөд тиймээс ч хүмүүс нэг нэгэнтэйгээ өндгөөр шидэлцэн: “Христос дахин амилсан , үнэхээр дахин амилсан ” гэж ярилцацгаадаг.Воскресени гэж юу гэсэн үг вэ ? . Христос мөн л өндөг мэт энэ орчлонгоос ангижирах буюу нирванд хүрэх тухай ярьжээ.

Ведийн  сургаалд өгүүлснээр бол өндөг мэт энэ орчлонгоос ангижирна гэдэг нь мөн л үхэх , төрөхийн тойргоос ангижирах гэсэн утгатай гэж өгүүлжээ.Өөрийнхөө бүхий л   нүгэлт үйлийг унтраан бөхөөнө гэсэн үг.Энэ бэрхшээл , хүндрэлүүд алга болоогүй байтал  ухаан муутай хүмүүс элдэв сайхан зүйлд найдсаар байдаг.Нөгөө цоорхой завинаас ус авах тухай жишээг сана л даа.Хутгаж аваад л байдаг, буцаж  дүүрээд  л  байдаг.Энэ бол инээдтэй зүйл юм.Хүн  бүхий л амьдралынхаа туршид өөрийнхөө хувийн карматай тулалдаж байдаг.Тиймээс ч тэр үргэлж завгүй байдаг юм.Учир нь тэр яагаад ингэж өдөр шөнөгүй байнга хүндрэл , бэрхшээлтэй тулалдаж байгаагийнхаа шалтганыг ойлгоогүйд байгаа юм.Энэ хүндрэлүүдийг арилгахын  тулд  тэр өөрөө юу ч хийгээгүй болохоор энэ нь ойлгомжтой зүйл юм.Ийм янзаараа л байгаад байх аваас ирэдүйд нь түүнийг бүр ч олон бэрхшээл угтан авах болно.

Мэдрэхүйн онцгой чадвар бүхий олон амьд амьтас байдаг.Мөн материаллаг энэ орчлонд амьдран оршиж буй ямар ч хүний эзэмшин авч чадах гоц найман чадвар бий.Гоц чадвар буюу ид шид гэж юу вэ? Гипноз, телепати, одоо , өнгөрсөн , ирээдүйг зөгнөн мэдэх  гэх мэтийн маш  олон ид шидийн зүйл байдаг тухай дээр өгүүлсэн билээ. Саяхан  АНУ-д астральны гэмт хэргийн тухай  хуулийн төслийг хэлэлцсэн. Түүнд  астральны алуурчдыг захиалан  эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг  тушаадаг. Үнэн хэрэгтээ  ямарч амьд амьтныг асральны хэлбэрээр алж болно. Бусад гариг эрхэсийн тухай , өөр олон проекцийн тухай хомс мэдлэг бүхий хүмүүс  астральны байдлаар хүнийг яаж алж бололхыг мэддэггүй. Астральны алуурчинд тодорхой мөнгө төлж  захиалаад тухайн гэмт хэрэгтнийг устгуулдаг байна. Тухайн гэмт хэрэгтнийг унтаж байхад нь  алж болдог байна.  Материаллаг түвшний ямар ч шинж чанар бүхий гэмт хэрэгтэн байсан. ..

 

 

Лакшми Нараяна дас “Цаг хугацаанаас ангид орших соёл” цуврал лекцийн хэсгээс товчлон орчуулав.

 

Дахин төрөл  олох ба Кармын хууль Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ. Нобелийн шагнал  гардан авах ёслолын ажиллагаан дээр Эйнштейнээс үг хэлэхийг хүсэхэд , тэрээр эхлээд , “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна ” гэснээ өөртөө авч явсан “Бхагавад Гита”- г гаргаж ирээд :”Би бүх хүмүүст энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ бол орчлон ертөнцийн Библи судар юм. Хэрвээ Та өөрийгөө эрдэмтэн гэж хүндэтгэн  үздэг л  бол “Бхагавад Гита”-ын гүн ухааныг  зайлшгүй танин мэдсэн байх ёстой.”  хэмээн  хэлжээ.  Алдар цуутай олон хүмүүсийн  хэлсэн үг ч байдаг. Гэвч бид  хаалттай, хязгаарлагдмал орчинд мэдээллээс  салангид тасархай оршиж байсан тул зөвхөн сүүлийн жилүүдэд л энэ талаар бага сага мэдэж эхлэж байна. Кармын хууль гэж юу вэ? Энэхүү ухагдахуунд ойртуулахын тулд би  Та бүхэнд “Бхагавад Гита”-гаас хэдэн шүлэг  толилуулъя: “ Хүн хуучин хувцсаа тайлж хаяад шинэ хувцас өмсдөг шиг  сүнс нь  хуучин буюу хэрэггүй болсон биеэ орхиод шинэ биеийг хүлээж авдаг. ( Өчигдөр нэгэн эмэгтэй   бурханлаг мэдлэг гэж юу болох тухай асууж байсан. Бурханлаг мэдлэг- Энэ бол  сүнсний   тухай  мэдлэг ухаан юм. Бид материйн тухай  асар ихийг мэддэг атлаа  сүнсний тухай  огт юу ч мэддэггүй. Сүнсний тухай мэдлэггүй байна гэдэг бол үнэн хэрэгтээ  өөрийнхөө тухай мэдэхгүй байна гэсэн үг.)  Сүнсийг ямар ч багаж хэрэгслээр зүсэж, огтлож, хэрчиж болохгүй, галд шатааж, усанд норгож уусгаж, салхиар хатааж үл болно. Энэхүү бие даан орших сүнсийг цавчиж, уусгаж , хатааж,  шатааж  үл болно. Тэрээр  үргэлж, хаа сайгүй, өөрчлөгдөлгүй, хөдлөлгүй, мөнхөд оршиж байдаг юм. Хэн төрнөв  тэр үхэх нь зайлшгүй. Үхсэний дараа  заавал дахин төрнө. Ийм учраас  уй гунигт бүү авт, өөрт оногдсон үүргээ л гүйцэтгэ.” Тэгэхээр энд өгүүлж буй зүйлс  кармын хууль ба  дахин төрөл олох хуультай холбоотой болж байна. Кармын хууль.  Карма гэдэг нь үйл гэсэн утгатай  санскрит үг юм.  Карма буюу үйлийг  гурван түвшинд  ангилдаг. Кармын нэгдүгээр түвшин- Энд ямар ч үйл байж болно. Жишээ нь: Би гараа өргөлөө  гэхэд  түүнд  зайлшгүй  карма хэрэгтэй болдог. Үүнийг л кармын нэгдүгээр түвшин гэнэ. Кармын хоёрдугаар түвшин- Энэ нь учир шалтгаан ба үр дагаврын  холбоо бүхий хууль юм. Одоо гэдэг нь  өнгөрсний үр дагавар,  ирээдүйн шалтгаан юм. Бид одоо юуг хүлээж авч байна, түүний шалтгаан нь өнгөрсөнд байна, одоо юуг хийнэ түүгээр  бидний ирээдүй тодорхойлогдоно. Энэ бол кармын хоёрдугаар түвшин юм. Кармын гуравдугаар түвшин- Энэ нь кармын хуулийн нөлөөнөөс ангижрах гэсэн үг. Хүмүүс  заримдаа кармын хоёрдугаар түвшинд л хүрч очдог. Буддизм зөвхөн кармын хоёрдугаар түвшинг л танин мэдэж  чадна.  Тиймээс ч тэд сайн төрөл болон  сиддхи хэмээх  зүйлийг сонирхож байдаг.  Сиддхи- энэ нь  ид шидийн хүч,  түүний төгс төгөлдөр байдал юм.  Тухайлбал: левитаци, экстрасенсори, телепортаци г.м. Кармын гуравдугаар түвшинг  хамгийн гол түвшин гэж үздэг. Учир нь,
Scroll to Top