Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 5 1 1
Users Today : 7
Users Yesterday : 29
Total Users : 15511
Views Today : 8
Views Yesterday : 44

Гонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ.

Энэхүү уйлагч бухын түүх нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. Тэднийг цех рүү дөхөн ирэх үед бух гэнэт урд хоёр хөлөө нугалан сөхрөн унасан ба нүднээс нь нулимс яг л үерийн ус шиг асгарч байсан аж.

“Бухыг нүдэндээ айдас, гунигтайгаар уйлж байхыг хараад би бүр дагжтал чичирч эхлэсэн. Тэгээд би бусад ажилчдыг дуудсан бөгөөд тэд ч энэ явдлыг хараад маш ихээр алмайран гайхацгаасан. Бид бухыг татаж, чангааж, чирж, гулдарч, түлхсэн боловч тэр огт хөдлөхийг хүсэхгүй байлаа. Тэр бух зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан. Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү. Тэр бух яг л хүн шиг аашлаж, аяглаж байсан болохоор арга ч үгүй бизээ. Хэрхэхээ мэдэхээ больсон бид бие биен рүүгээ харцгаалаа. Байдлыг ажихад тэнд байгчдаас хэн нь ч түүнд гар хүрч чадахгүй нь ойлгомжтой  болсон байлаа”.

Ингээд тэд өөр хоорондоо зөвлөн ярилцаад, бүгдээрээ нийлж мөнгөө цуглуулан, тэр бухыг насныхаа эцсийг хүртэл буддын лам нарын дунд амьдруулахаар шийдэцгээсэн аж.

“Бид түүнийг байрнаас нь огт хөдөлгөж чадаагүй бөгөөд амь насыг нь хамгаална гэж амласны дараа л тэр босч, биднийг дуулгавартайгаар дагаад явсан билээ”.

Энэ явдлын дараа тэрхүү нядалгааны газрын зарим ажилтнууд болсон явдлыг тэсээд байж чадаагүй аж. Фонг энэ тухай ярихдаа: “Энэ үйл явдлын дараа гурван ажилтан шуудхан өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарцгаасан. Тэд, амьдралдаа дахиад хэзээ ч адгуус амьтдыг алж хөнөөхгүй, учир нь тэдний хэн нь ч тэрхүү аварга том биетэй бухны гунигтай нүднээс асгарч байсан нулимсыг мартаж чадахгүй  хэмээн ярьцгаасан” гэжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Гонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ. Энэхүү уйлагч бухын түүх нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. Тэднийг цех рүү дөхөн ирэх үед бух гэнэт урд хоёр хөлөө нугалан сөхрөн унасан ба нүднээс нь нулимс яг л үерийн ус шиг асгарч байсан аж. “Бухыг нүдэндээ айдас, гунигтайгаар уйлж байхыг хараад би бүр дагжтал чичирч эхлэсэн. Тэгээд би бусад ажилчдыг дуудсан бөгөөд тэд ч энэ явдлыг хараад маш ихээр алмайран гайхацгаасан. Бид бухыг татаж, чангааж, чирж, гулдарч, түлхсэн боловч тэр огт хөдлөхийг хүсэхгүй байлаа. Тэр бух зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан. Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү. Тэр бух яг л хүн шиг аашлаж, аяглаж байсан болохоор арга ч үгүй бизээ. Хэрхэхээ мэдэхээ больсон бид бие биен рүүгээ харцгаалаа. Байдлыг ажихад тэнд байгчдаас хэн нь ч түүнд гар хүрч чадахгүй нь ойлгомжтой  болсон байлаа”. Ингээд тэд өөр хоорондоо зөвлөн ярилцаад, бүгдээрээ нийлж мөнгөө цуглуулан, тэр бухыг насныхаа эцсийг хүртэл буддын лам нарын дунд амьдруулахаар шийдэцгээсэн аж. “Бид түүнийг байрнаас нь огт хөдөлгөж чадаагүй бөгөөд амь насыг нь хамгаална гэж амласны дараа л тэр босч, биднийг дуулгавартайгаар дагаад явсан билээ”. Энэ явдлын дараа тэрхүү нядалгааны газрын зарим ажилтнууд болсон явдлыг тэсээд байж чадаагүй аж. Фонг энэ тухай ярихдаа: “Энэ үйл явдлын дараа гурван ажилтан шуудхан өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарцгаасан. Тэд, амьдралдаа дахиад хэзээ ч адгуус амьтдыг алж хөнөөхгүй, учир нь тэдний хэн нь ч тэрхүү аварга том биетэй бухны гунигтай нүднээс асгарч байсан нулимсыг мартаж чадахгүй  хэмээн ярьцгаасан” гэжээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top