Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 5 0 4
Users Today : 29
Users Yesterday : 26
Total Users : 15504
Views Today : 44
Views Yesterday : 35

Нэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд:

      -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье!   – гэжээ.

     -“Юу ч хүсэхэв дээ” – хэмээн тэд бодож. Тэгсэн ч,

   -Би шууд Вайкунтхад очихыг хүсэж байна, гэж фисгармони тоглож байсан нэг нь хэлэв.

    -Ямар ч асуудалгүй, – гэж Бурхан хэлмэгц тэр  алга болов.

    -Би Голока явмаар байна, – гэж каратал тоглож байсан нэг нь өгүүлэв.

    -Хүлээж авлаа…, – гэж Бурхан хэлэв.

     -Харин чи яагаад дуугүй суугаад байна,  – гэж Тэрээр сүүлчийн бишрэлтнээс асуувал тэрээр хага балбасан мриданг руугаа гунигтай харснаа:

     -Тийм сайхан киртан тасалдах гэж! … – хэмээн бодлогошронгуй өгүүлснээ, -Сонсооч, Бурхан минь, хоёр хүсэл биелүүлж болох уу?   – гэв.

      -За яахав, болно!

       -Тэгвэл шинэ мридангтай болгож хайрла, тэгээд нөгөө хоёрыг маань буцааж авч ирж хайрла!   – гэжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Нэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд:       -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье!   – гэжээ.      -“Юу ч хүсэхэв дээ” – хэмээн тэд бодож. Тэгсэн ч,    -Би шууд Вайкунтхад очихыг хүсэж байна, гэж фисгармони тоглож байсан нэг нь хэлэв.     -Ямар ч асуудалгүй, – гэж Бурхан хэлмэгц тэр  алга болов.     -Би Голока явмаар байна, – гэж каратал тоглож байсан нэг нь өгүүлэв.     -Хүлээж авлаа…, – гэж Бурхан хэлэв.      -Харин чи яагаад дуугүй суугаад байна,  – гэж Тэрээр сүүлчийн бишрэлтнээс асуувал тэрээр хага балбасан мриданг руугаа гунигтай харснаа:      -Тийм сайхан киртан тасалдах гэж! … – хэмээн бодлогошронгуй өгүүлснээ, -Сонсооч, Бурхан минь, хоёр хүсэл биелүүлж болох уу?   – гэв.       -За яахав, болно!        -Тэгвэл шинэ мридангтай болгож хайрла, тэгээд нөгөө хоёрыг маань буцааж авч ирж хайрла!   – гэжээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top