Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 7 7
Users Today : 27
Users Yesterday : 35
Total Users : 14477
Views Today : 41
Views Yesterday : 51

Сурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу?

Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай.

Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ?

Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино.

Сурвалжлагч-эмэгтэй: Та эр нөхөртөө захирагдахыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ?

Прабхупада: Энэ миний зөвлөгөө биш. Энэ бол ведийн эрдэм ухааны зөвлөгөө. Эмэгтэй хүн, эхнэр хүн ариун журамтай байж, эр нөхөртөө үнэнч байх ёстой.

Эмэгтэй-сурвалжлагч: АНУ-д юуг хийвэл зохистой вэ? Бид эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй нэг түвшинд аваачих гэж оролдож байна.

Прабхупада: Харин би тэгэх гээгүй. Эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдтэй адил тэнцүү биш. Учир нь маш олон харилцаан дээр таны үүрэг функцүүд эрчүүдийнхээс ялгаатай. Тийм байтал яах гэж та хиймлээр өөрсдийгөө эрчүүдтэй адил тэнцүү гэж батлахаар чармайгаад байгаа юм бэ?

Сурвалжлагч-эмэгтэй: Тэгэхээр АНУ-ын нийгэмд үүссэн эмх замбараагүй байдлын шалтгаан нь…

Прабхупада: Шалтгаан нь эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил тэнцүү болгох гэж зүтгэж байгаад оршино. Гэвч тэд үүнийгээ мэддэггүй.

Сурвалжлагч-эмэгтэй: Хэрэв эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдаад эхлэвэл энэ нь бидний бүх асуудлыг шийдэх байсан гэж үү?

Прабхупада: Тиймээ. Эр нөхөр, эхнэр нь түүнд захирагдаж, түүнд үнэнч байхыг хүсдэг. Тэр цагт л тэр түүний өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн болдог. Эрэгтэй хүний сэтгэл зүй эмэгтэй хүнийхээс өөр. Тэгэхээр хэрэв эхнэр нь үнэнч бөгөөд дуулгавартай байхыг зөвшөөрөх аваас гэр бүлийн амьдрал амар амгалан болно…

Телевизийн ярилцлага. 1975-07-09. Чикаго

Орчуулсан: Балабхадра дас

Сурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу? Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай. Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ? Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино. Сурвалжлагч-эмэгтэй: Та эр нөхөртөө захирагдахыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ? Прабхупада: Энэ миний зөвлөгөө биш. Энэ бол ведийн эрдэм ухааны зөвлөгөө. Эмэгтэй хүн, эхнэр хүн ариун журамтай байж, эр нөхөртөө үнэнч байх ёстой. Эмэгтэй-сурвалжлагч: АНУ-д юуг хийвэл зохистой вэ? Бид эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй нэг түвшинд аваачих гэж оролдож байна. Прабхупада: Харин би тэгэх гээгүй. Эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдтэй адил тэнцүү биш. Учир нь маш олон харилцаан дээр таны үүрэг функцүүд эрчүүдийнхээс ялгаатай. Тийм байтал яах гэж та хиймлээр өөрсдийгөө эрчүүдтэй адил тэнцүү гэж батлахаар чармайгаад байгаа юм бэ? Сурвалжлагч-эмэгтэй: Тэгэхээр АНУ-ын нийгэмд үүссэн эмх замбараагүй байдлын шалтгаан нь… Прабхупада: Шалтгаан нь эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил тэнцүү болгох гэж зүтгэж байгаад оршино. Гэвч тэд үүнийгээ мэддэггүй. Сурвалжлагч-эмэгтэй: Хэрэв эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдаад эхлэвэл энэ нь бидний бүх асуудлыг шийдэх байсан гэж үү? Прабхупада: Тиймээ. Эр нөхөр, эхнэр нь түүнд захирагдаж, түүнд үнэнч байхыг хүсдэг. Тэр цагт л тэр түүний өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн болдог. Эрэгтэй хүний сэтгэл зүй эмэгтэй хүнийхээс өөр. Тэгэхээр хэрэв эхнэр нь үнэнч бөгөөд дуулгавартай байхыг зөвшөөрөх аваас гэр бүлийн амьдрал амар амгалан болно… Телевизийн ярилцлага. 1975-07-09. Чикаго Орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top