Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 24
Views Yesterday : 62

2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд:

Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй.

Дараагийн жил буюу 2008 оны 4 сараас 2009 оны дөрвөн сарыг хүртэл үрэлжлэх жилийг “сарвадхари” хэмээн нэрлэнэ. Энэ жил хангалттай сайн үе юм. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр байна. Хөдөө аж ахуй, ургац хураах, түүнийг тээвэрлэх, хадгалах гэх зэрэгт илүү их хүчин чармайлт шаардагдана. Энэ үе бүх хүн төрөлхтний хувьд сүүлчийн тайван амгалан, тааламжтай цаг үе байх болно.

Үүний дараагаар дараалсан тааламжгүй гурван жилтэй бид нүүр тулах болно. Асуудал бэрхшээл энэ дэлхийн бүхий л хүрээг хамрана.

2009 оны дөрвөн сараас 2010 оны дөрвөн сарыг хүртэл үргэлжлэх жилийг “виродхи” хэмээн нэрлэнэ. Энэ үед бүхий л боломжит бэрхшээл, түгшүүр, улс гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн, дайн тулаан(жижиг тулаанаас авахуулаад хэд хэдэн улс гүрэн оролцсон дайн) гэх мэт үйл явдал ихээр гарч болзошгүй. Ерөнхий сөргөлдөөний өнгө, уур амьсгал нь тэр ч байтугай хүмүүсийн хоорондох энгийн өдөр тутмын харьцаан дээр ч сөргөөр тусах болно. Дэлхий нийтэд дайсагналцлын ерөнхий түвшин өндөрсөнө.

2010 оны дөрвөн сараас 2011 оны дөрвөн сар хүртэлхи жилийг “викрити” гэнэ. Энэ жил нь байгалийн тэнцвэргүй байдал хийгээд асуудал бэрхшээлийг хамт дагуулна. Энэ үе нь бүр илүү эгзэгтэй цаг үе юм. Байгалийн тэнцвэр алдагдаж, дэлхий нийтийг хамарсан янз бүрийн сөрөг үр дагаварт хүргэж болох юм.

Байгалийн үндсэн дөрвөн махбодь нэгдэлт байдлаа гээж, тэнвэрээ алдах болно.

Дөрвөн махбодь гэдэг нь шороо, ус, гал, агаар юм.

Шороо махбодь нь асар том газар хөдлөлт болж болохыг илтгэнэ.

Цаашаа Усан махбодь. Магадгүй усны түвшин нэмэгдэж болзошгүй бөгөөд  хүн ам суурьшсан томоохон газрууд, хот тосгод, хотын хэсэг газар зэрэг нь үерт автаж болно.

Гал.

Гал махбодь, нар, нарны туяа, цацраг идэвхит бодистой холбоотой өвчлөлийн түвшин өсөх аюултай. Мөн гал, түймэр, дэлбэрэлт зэрэгтэй холбоотой асар том сүйрэл учирч болно. Мөн энэ онд тэнгэрээс ямар нэг эрхэс/сүүлт од/ Дэлхий дээр унаж, мөхөл, сүйрлийг авч ирж болно.

Агаар.

Тэнцвэрт байдлаас гаргаж болох гамшгийн шалтгаан нь хүчит салхи, хар салхи, далайн хар салхи, хуй гэх мэт байж болно.

            Ингээд цаашаа 2011 оны дөрвөн сараас 2012 оны дөрвөн сар хүртэлх үеийг “кахара” гэнэ. Энэ он нь ихээхэн олон хүний амь насыг авч одох ба энэ нь гурав дахь таагүй жил гэдгийг санагтун. Өмнөх хоёр жилийн сөрөг нөлөө энэ онд илүү их хэмжээгээр илэрч, мэдрэгдэж болох юм. Энэ үеийн таагүй байдал нь дараахь од гаригсын үзэгдлийн улмаас эрчимжиж болох талтай.

2012 онд Кету гариг Бархасвадь гаригтай хамт, Санчир гариг Раху гаригтай хамт зэрэгцэн орших болно. Энэхүү сөрөг нэгдэл нь бүхий л хүн төрөлхтний хувьд хангалттай аюултай байршил юм. Учир нь энд гаригсын янз бүрийн таагүй нөлөөллийн бүхэл бүтэн хүрээ оршиж байна. Ялангуяа Нар болон Ангараг гаригс нэг ордод зэрэгцэн орох тэр үед байдал бүр ч илүү хүнд болно. Энэ цаг үе нь хамгийн эгзэгтэй цаг мөч хийгээд зовлон гамшгийг илүү ихээр авч ирэх болно. Ийм учраас энэ үед гариг эрхсийг тайтгаруулахын тулд томоохон хэмжээний ягья/тахил, өргөл/ хийвэл сайн.

Энэ бүх үйл явдал 2009 оны дөрвөн сараас эхлээд 2012 оны дөрвөн сарыг хүртэл үргэлжилнэ. Иймэрхүү гаригсын хосмог нь Дэлхийн Хоёрдугаар дайны үед буюу 1943, 1944, 1945 оны үед ажиглагдаж байжээ.

 

Тайлбар:

Ягья-Тахилга өргөл.

Бидний амьдарч буй хэрүүл тэмцэл, зусар явдлын энэхүү Калийн галавт Ведэд заагдсан олон янзын тахилга өргөл хийх нь хориотой байдаг. Учир нь энэ галавт  тахилга өргөл хийх, ведийн дуулал мантраг зөв дуудах чадвартай тахилгач брахман хүн үгүй болсон юм. Тийм учраас энэ галавт санкиртан-ягья хийхийн чухлыг Ведийн гол гол бүтээлүүдэд зөвлөн айлджээ.

 

калер доша-нидхе ражанн асти хи еко махан гунах

киртанад эва кришнасйа мукта-сангах парам вражет

 

“Эрхэм хаантан минь ээ, Кали-юга нь өө сэв, дутагдал буруудлын далай билээ. Гэвч тэрээр нэгэн эерэг сайн талтай: Кали-югад амьдрагч нар нь зүгээр л Харе Кришна маха-мантраг давтан дуулснаар материаллаг боолчлолоос ангижирч, бурханлаг хаант улсад морилон орж чадна”

   Шримад-Бхагаватам 12.3.51.

Мөн Сканда-Пуранд:

татха чаивоттамам локе тапах шри-хари-киртанам

калау йуге вишешена вишну-притйаи самачарет

“Хамгийн үр дүнтэй нүглээ наминчлах үйл нь Бурхан Шри Харигийн нэрийг дуулах билээ. Калийн галавт Бүхний Дээд Бурхан Вишнугийн тааллыг зөвхөн санкиртанаар л хангаж чадна”

Сканда-Пуран, Чатурмасйа-махатмъя.

Санкиртан-ягья  гэж Бурханы ариун нэрийг хүмүүс олноороо нийлж, хамтран дуулахыг хэлнэ.

Энэхүү санкиртаны ягьяг хийхийн чухлыг мөн Шримад-Бхагаватамд:

кришна-варнам твишакришнам сангопангастра-паршадам

ягьяих санкиртана-прайаир йажанти хи сумедхасах

 

“Калийн галавт оюун ухаант хүмүүс нь хамтран санкиртан-ягьяг үйлдэх бөгөөд тийнхүү Кришнагийн Нэрийг байнгад давтан дуулснаар алтлаг биет Бурханы хувилгаан Гаурангад мөргөж буй билээ. Хэдийгээр Түүний биеийн өнгө нь Кришнагийнхтай адил бус боловч Тэрээр Кришна Өөрөө юм. Түүнийг ойрын найз нөхөд, итгэлт албатууд нь дагалдан явмуй ” гэжээ.

Ийм учраас дээр өгүүлсэн Калийн галвын шинж тэмдэг болсон өвчин эмгэг, байгалийн элдэв гамшигт үзэгдэл, гал усны гашуун  аюулаас аврагдан хамгаалагдахын тулд БУРХАН КРИШНАГИЙН АРИУН АЛДАР НЭРИЙГ ХАМТААР МАГТАН ДУУЛЦГААЯ.

 

ХАРЕ КРИШНА ХАРЕ КРИШНА

КРИШНА КРИШНА ХАРЕ ХАРЕ

ХАРЕ РАМА ХАРЕ РАМА

РАМА РАМА ХАРЕ ХАРЕ

www.hari-katha.org сайтийн форумаас

хэсэгчлэн авч орчуулсан: Балабхадра дас

2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд: Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй. Дараагийн жил буюу 2008 оны 4 сараас 2009 оны дөрвөн сарыг хүртэл үрэлжлэх жилийг “сарвадхари” хэмээн нэрлэнэ. Энэ жил хангалттай сайн үе юм. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр байна. Хөдөө аж ахуй, ургац хураах, түүнийг тээвэрлэх, хадгалах гэх зэрэгт илүү их хүчин чармайлт шаардагдана. Энэ үе бүх хүн төрөлхтний хувьд сүүлчийн тайван амгалан, тааламжтай цаг үе байх болно. Үүний дараагаар дараалсан тааламжгүй гурван жилтэй бид нүүр тулах болно. Асуудал бэрхшээл энэ дэлхийн бүхий л хүрээг хамрана. 2009 оны дөрвөн сараас 2010 оны дөрвөн сарыг хүртэл үргэлжлэх жилийг “виродхи” хэмээн нэрлэнэ. Энэ үед бүхий л боломжит бэрхшээл, түгшүүр, улс гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн, дайн тулаан(жижиг тулаанаас авахуулаад хэд хэдэн улс гүрэн оролцсон дайн) гэх мэт үйл явдал ихээр гарч болзошгүй. Ерөнхий сөргөлдөөний өнгө, уур амьсгал нь тэр ч байтугай хүмүүсийн хоорондох энгийн өдөр тутмын харьцаан дээр ч сөргөөр тусах болно. Дэлхий нийтэд дайсагналцлын ерөнхий түвшин өндөрсөнө. 2010 оны дөрвөн сараас 2011 оны дөрвөн сар хүртэлхи жилийг “викрити” гэнэ. Энэ жил нь байгалийн тэнцвэргүй байдал хийгээд асуудал бэрхшээлийг хамт дагуулна. Энэ үе нь бүр илүү эгзэгтэй цаг үе юм. Байгалийн тэнцвэр алдагдаж, дэлхий нийтийг хамарсан янз бүрийн сөрөг үр дагаварт хүргэж болох юм. Байгалийн үндсэн дөрвөн махбодь нэгдэлт байдлаа гээж, тэнвэрээ алдах болно. Дөрвөн махбодь гэдэг нь шороо, ус, гал, агаар юм. Шороо махбодь нь асар том газар хөдлөлт болж болохыг илтгэнэ. Цаашаа Усан махбодь. Магадгүй усны түвшин нэмэгдэж болзошгүй бөгөөд  хүн ам суурьшсан томоохон газрууд, хот тосгод, хотын хэсэг газар зэрэг нь үерт автаж болно. Гал. Гал махбодь, нар, нарны туяа, цацраг идэвхит бодистой холбоотой өвчлөлийн түвшин өсөх аюултай. Мөн гал, түймэр, дэлбэрэлт зэрэгтэй холбоотой асар том сүйрэл учирч болно. Мөн энэ онд тэнгэрээс ямар нэг эрхэс/сүүлт од/ Дэлхий дээр унаж, мөхөл, сүйрлийг авч ирж болно. Агаар. Тэнцвэрт байдлаас гаргаж болох гамшгийн шалтгаан нь хүчит салхи, хар салхи, далайн хар салхи, хуй гэх мэт байж болно.             Ингээд цаашаа 2011 оны дөрвөн сараас 2012 оны дөрвөн сар хүртэлх үеийг “кахара” гэнэ. Энэ он нь ихээхэн олон хүний амь насыг авч одох ба энэ нь гурав дахь таагүй жил гэдгийг санагтун. Өмнөх хоёр жилийн сөрөг нөлөө энэ онд илүү их хэмжээгээр илэрч, мэдрэгдэж болох юм. Энэ үеийн таагүй байдал нь дараахь од гаригсын үзэгдлийн улмаас эрчимжиж болох талтай. 2012 онд Кету гариг Бархасвадь гаригтай хамт, Санчир гариг Раху гаригтай хамт зэрэгцэн орших болно. Энэхүү сөрөг нэгдэл нь бүхий л хүн төрөлхтний хувьд хангалттай аюултай байршил юм. Учир нь энд гаригсын янз бүрийн таагүй нөлөөллийн бүхэл бүтэн хүрээ оршиж байна. Ялангуяа Нар болон Ангараг гаригс нэг
Scroll to Top