Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 9
Users Today : 1
Users Yesterday : 33
Total Users : 10189
Views Today : 1
Views Yesterday : 62

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өрөвдөх хайрлах, нигүүлсэхийн үзэмжит үүдийг нээх ч юм бил үү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өрөөлийг шүүмжлэхээ болих өмгөр өрөө хаагдах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өсөх, дэвших, өөдлөхийн өргөн шатыг харах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өвдөх, өтлөх, төрөх, үхэхийн үйл үрийн тойргийг цэглэх ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өндөг хэлбэрт орчлонгийн учир зангилаа тайлрах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан

Өөрийгөө харах боломж байгаа ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан

Өнөд мөнх дэргэд минь хэн нэгэн байдаг ч юм билүү

                                                                    Солонгос улс, Сөүл, С.Мөнхсайхан

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөвдөх хайрлах, нигүүлсэхийн үзэмжит үүдийг нээх ч юм бил үү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөөлийг шүүмжлэхээ болих өмгөр өрөө хаагдах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өсөх, дэвших, өөдлөхийн өргөн шатыг харах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өвдөх, өтлөх, төрөх, үхэхийн үйл үрийн тойргийг цэглэх ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өндөг хэлбэрт орчлонгийн учир зангилаа тайлрах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өөрийгөө харах боломж байгаа ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өнөд мөнх дэргэд минь хэн нэгэн байдаг ч юм билүү                                                                     Солонгос улс, Сөүл, С.Мөнхсайхан
Scroll to Top