Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 4
Users Today : 14
Users Yesterday : 49
Total Users : 12894
Views Today : 27
Views Yesterday : 89
АСУУЛТ: Та бүхний илгээмж хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, тэдний бодол санааг өөрчлөн, тэдэнд Бурханы ухамсрыг нээн өгч, хүмүүсийг та бүхний өгүүлж байгаа шиг байдлаар биеэ авч явна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу?

ХАРИУЛТ: Энэ нь олон зүйлээс хамаарна. Энэ мэдлэг хир хурдан тархаж байгаагаас бас хүмүүс түүнийг хүлээж авч байгаа байдлаас гэх мэтчилэн. Ихэнхидээ Бурханы болон Түүний итгэмжит төлөөлөгчийн илгээмж, айлдварыг маш цөөхөн хүмүүс сонсож, хүлээн авч чаддаг. Зөнч Мухаммед, Ийсус, Будда болон өөр бусад олон бодгалиудын энэ ертөнцөд авч ирсэн илгээмж нь  хайр болон амар амгалан оршихуйн орчлон дахины илгээмжүүд байсан юм. Тэд биднийг энэхүү цаг зуурхны ахуйд хэт ихээр бүү уягдан татагд гэж сургасаар ирсэн. Тийм мэт аугаа бодгалиуд бидэнтэй өөрсдийн гүн гүнзгий бурханлаг ухаарал мэдлэг, урам зоригоо хуваалцаж байсан нь үнэн ч тэр үеийн хүмүүсийн ихэнхи нь энэ мэдлэгийг төдийлөн хайхарч байсангүй. Гэвч Бурхан туйлын өршөөнгүй болохоор бидний дунд амьдарч, биднийг хүний оршихуйн дээд утга учрын талаар, чухам юунд тэмүүлэх ёстой талаар сургахаар зааварлагдсан багш нарыг дахин дахин илгээн шинэ бурханлаг эрч хүчээр сэлбэсээр байдаг.

АСУУЛТ: Их эрдмийг эзэмшиж, мэдээлэл сайн авдаг хүний хувьд та өөртөө “шашин бол ард түмний тархийг мунхруулагч хар тамхи” гэмээх ойлголт болон шүтлэгтэй хүн гэдэг ойлголтыг хэрхэн хүлээж авдаг вэ?

ХАРИУЛТ: Миний хувьд би шашны гэхээсээ илүүтэй бурханлаг(spiritual) хүн. Миний бүх лекцүүд хүмүүнийг шашны баригдмал хүрээнээс гаргахад чиглэгдсэн байдаг. Олонхи шашнууд Бурханд итгэх нийтлэг ямар ч итгэлгүй байдаг гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй. Жишээ нь, олон хүмүүс шашныг мансуурсан дэмийрэл, рок-н-ролл, спортын нэвтрүүлэг үзэж байгаа мэтээр авч үздэг. Би хүмүүсийг зугаацуулах гэж оролдоогүй юм шүү. Шашин шүтлэгийн гол проблем нь хагарал болон үзэл бодлын зөрөлдөөнийг бий болгодог бөгөөд ийм байдалтай тэмцэхэд туйлын хүнд. Орчин үеийн дэлхий дахины зөрчил хагаралдааны шалтгаанд дүн шинжилгээ хийгээд үзвэл тэдгээрийн цаана шашны хэт үзэл нуугдаж байдаг. Тиймээс өнөө цагт шашны баригдмал цар хүрээнээс гарч, бурханлаг буюу сүнслэг (spiritual) байдалд анхаарал хандуулах онцгой шаардлага үүсэн бий болжээ.

Шашин шүтлэг нь ихэнхидээ ритуал буюу зан үйл, хэлбэрдэл, гадаад дүр байдалтайгаа өөрсдийгөө адилтгадаг. Гэвч ямар ч жинхэнэ шашны уламжлалын гүн рүү нэвтрээд үзэхээр бид орчлон ертөнцийн универсаль үнэнтэй нүүр тулдаг. ..

Хэрэв бид өөрсдийн зүрх сэтгэл рүү сайтар өнгийн харж чадвал тэндээс бүх шашны гайхамшигтай эх үүсвэрийг олж чадах болно. Нэгэн цагт эрдэмтэд түүх, биологи, гүн ухааны салбарын мэдлэгийг эзэмшиж, дэлхийн хэд хэдэн орны хэлийг мэддэг дээр нь бас бус олон зүйлийн талаар мэддэг байх ёстой тийм цаг үе байсан. Харин одоо дэлхий дахинд мэргэшихүйн эрин эхлэжээ. Ийм учраас бид мэдлэг ухааны нарийн нарийн салбарт төгс болохоор тэмүүлэх ёстой болж. Тэр ч бүү хэл бид үхэхийн өмнөх үедээ шоргоолжны сарвууны траекторын хөдөлгөөнийг судладаг, жоомны мөлхөлтийн механизмыг эсвэл эрвээхэйний гуужилтын арга гэх мэтийг судлах сэдвээр эрдмийн зэрэг хүртдэг боллоо. Бид хамгийн дэмий балай зүйлсийг судласаар л. Орчин үеийн судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн сайжруулах шаардлагатай хэн ч маргахгүй гэлээ ч заримдаа бид хүний амьдралын өөр бусад салбарт ач тустай байж үл чадах өөрийн дутагдлыг нуухын тулд хамгийн өчүүхэн жаахан ач холбогдол бүхий зүйлийг судлах ажлын эксперт болох тохиолдол бий.

… Ийм учраас алхам тутамдаа “би-математикч”, “би- палеонтологч” гэж зарлахын оронд бид бусдадаа туслаж сурах ёстой. Гэхдээ энэ нь биднээс мэдлэгийн бүх салбарын хоорондын уялдаа холбоог нэг нэгэн рүү нь сэлгүүлэх чадварыг шаардана.

АСУУЛТ: Бид хэрхэн яаж өөрсдийгөө хорт муу нөлөөллөөс хамгаалах вэ?

ХАРИУЛТ: Бид өнгөрсөн цаг үеийн аугаа багш нарын тогтоож өгсөн зарчмыг даган баримтлаж амьдарч эхлэвэл бид хамгаалалтанд орно. Хэрэв та ямар нэг байдлаар өөрөөр амьдраад эхлэх аваас та зовлон  зүдгүүрийн  зүй ёсны зууш болох болно. Ийм учраас бид бурханлаг дайчны зарчмаар амьдрах ёстой. Яг л дайчид шиг бид, бидний өмнө олдоод байгаа бурханлаг мэдлэгтэй анхааралтайгаар танилцах ёстой. Бид, бидэнд зам зааж өгч буй Бурхан, биднийг энэ замаараа улам цаашаа яваасай хэмээн хүсэж байгааг ойлгохыг хичээх ёстой.

Та бурханлаг аз жаргалын тодорхой аргыг мэдэхийг хүсэж байна уу? Бидний хэн нь ч хийж чадах бага биш чухал алхам бол Бурханы нэрийн давтан дуудахуйн хүч дээр төвлөрөх явдал. Энэ бол ангижралын аугаа аргачлал юм. Танд хамгийн ойр санагдах Бурханы нэрийг давтан дууд, энэ нэрийг маш сэрэл мэдрэмжтэйгээр, итгэл үнэмшилтэйгээр давтан дууд.

Ихэнхи шашны системүүд Бурханы нэрийг давтан дуудах энэ практикыг даган баримтлахаа больсон. Эсвэл Бурханы нэрийг дуудлаа гэхэд тэд оронд нь Түүний өөдөөс баахан бараа бүтээгдэхүүний хүсэлт жагсаалт өргөн барьдаг: “Надад шинэ машин хэрэгтэй байна”, “Надад байшин хэрэгтэй байна”, “Би жаахан карьер ахимаар байна”, “Миний найз охиныг битгий мартчихаж үзээрэй” гэх мэтээр.

Таныхаар бол Бурханд иймэрхүү хандлага таалагдана гэж бодож байна уу? Тэр биднээс, бидний өөрчлөгдөхийг бас биднийг,  эцэг, эхийнхээ хайр, халамж, анхаарал, энхрийллээс аз жаргалыг мэдэрч буй хүүхэд шиг байхыг л хүсдэг. Бурханы нэрийг дуудсанаараа бид Түүнийг Өөрийг нь ирэхийг гуйж байгаа хэрэг юм. ..

..Товчхондоо хэлвэл бидний хийх ёстой зүйл бол өөрийн дотоод руу өнгийн харах явдал. .. Бид дан ганц материаллаг зүйл дээр, гадаад зүйл дээр төвлөрдгөө болих ёстой. Бид цаг ямагт, бид бол материаллаг бие махбодид төрчихсөн бурханлаг бодгалиуд юм шүү, бидний мөнхийн гэр орон биднийг бурханлаг ертөнцөд хүлээж буй юм шүү гэдгийг санаж байх ёстой.

 

БХАКТИ ТИРТХА СВАМИ БУРХАНЛАГ ДАЙЧИН НОМЫН АСУУЛТ, ХАРИУЛТ ХЭСГЭЭС

 

АСУУЛТ: Та бүхний илгээмж хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, тэдний бодол санааг өөрчлөн, тэдэнд Бурханы ухамсрыг нээн өгч, хүмүүсийг та бүхний өгүүлж байгаа шиг байдлаар биеэ авч явна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу? ХАРИУЛТ: Энэ нь олон зүйлээс хамаарна. Энэ мэдлэг хир хурдан тархаж байгаагаас бас хүмүүс түүнийг хүлээж авч байгаа байдлаас гэх мэтчилэн. Ихэнхидээ Бурханы болон Түүний итгэмжит төлөөлөгчийн илгээмж, айлдварыг маш цөөхөн хүмүүс сонсож, хүлээн авч чаддаг. Зөнч Мухаммед, Ийсус, Будда болон өөр бусад олон бодгалиудын энэ ертөнцөд авч ирсэн илгээмж нь  хайр болон амар амгалан оршихуйн орчлон дахины илгээмжүүд байсан юм. Тэд биднийг энэхүү цаг зуурхны ахуйд хэт ихээр бүү уягдан татагд гэж сургасаар ирсэн. Тийм мэт аугаа бодгалиуд бидэнтэй өөрсдийн гүн гүнзгий бурханлаг ухаарал мэдлэг, урам зоригоо хуваалцаж байсан нь үнэн ч тэр үеийн хүмүүсийн ихэнхи нь энэ мэдлэгийг төдийлөн хайхарч байсангүй. Гэвч Бурхан туйлын өршөөнгүй болохоор бидний дунд амьдарч, биднийг хүний оршихуйн дээд утга учрын талаар, чухам юунд тэмүүлэх ёстой талаар сургахаар зааварлагдсан багш нарыг дахин дахин илгээн шинэ бурханлаг эрч хүчээр сэлбэсээр байдаг. АСУУЛТ: Их эрдмийг эзэмшиж, мэдээлэл сайн авдаг хүний хувьд та өөртөө “шашин бол ард түмний тархийг мунхруулагч хар тамхи” гэмээх ойлголт болон шүтлэгтэй хүн гэдэг ойлголтыг хэрхэн хүлээж авдаг вэ? ХАРИУЛТ: Миний хувьд би шашны гэхээсээ илүүтэй бурханлаг(spiritual) хүн. Миний бүх лекцүүд хүмүүнийг шашны баригдмал хүрээнээс гаргахад чиглэгдсэн байдаг. Олонхи шашнууд Бурханд итгэх нийтлэг ямар ч итгэлгүй байдаг гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй. Жишээ нь, олон хүмүүс шашныг мансуурсан дэмийрэл, рок-н-ролл, спортын нэвтрүүлэг үзэж байгаа мэтээр авч үздэг. Би хүмүүсийг зугаацуулах гэж оролдоогүй юм шүү. Шашин шүтлэгийн гол проблем нь хагарал болон үзэл бодлын зөрөлдөөнийг бий болгодог бөгөөд ийм байдалтай тэмцэхэд туйлын хүнд. Орчин үеийн дэлхий дахины зөрчил хагаралдааны шалтгаанд дүн шинжилгээ хийгээд үзвэл тэдгээрийн цаана шашны хэт үзэл нуугдаж байдаг. Тиймээс өнөө цагт шашны баригдмал цар хүрээнээс гарч, бурханлаг буюу сүнслэг (spiritual) байдалд анхаарал хандуулах онцгой шаардлага үүсэн бий болжээ. Шашин шүтлэг нь ихэнхидээ ритуал буюу зан үйл, хэлбэрдэл, гадаад дүр байдалтайгаа өөрсдийгөө адилтгадаг. Гэвч ямар ч жинхэнэ шашны уламжлалын гүн рүү нэвтрээд үзэхээр бид орчлон ертөнцийн универсаль үнэнтэй нүүр тулдаг. .. Хэрэв бид өөрсдийн зүрх сэтгэл рүү сайтар өнгийн харж чадвал тэндээс бүх шашны гайхамшигтай эх үүсвэрийг олж чадах болно. Нэгэн цагт эрдэмтэд түүх, биологи, гүн ухааны салбарын мэдлэгийг эзэмшиж, дэлхийн хэд хэдэн орны хэлийг мэддэг дээр нь бас бус олон зүйлийн талаар мэддэг байх ёстой тийм цаг үе байсан. Харин одоо дэлхий дахинд мэргэшихүйн эрин эхлэжээ. Ийм учраас бид мэдлэг ухааны нарийн нарийн салбарт төгс болохоор тэмүүлэх ёстой болж. Тэр ч бүү хэл бид үхэхийн өмнөх үедээ шоргоолжны сарвууны траекторын хөдөлгөөнийг судладаг, жоомны мөлхөлтийн механизмыг эсвэл эрвээхэйний гуужилтын арга гэх мэтийг судлах сэдвээр эрдмийн зэрэг хүртдэг боллоо. Бид хамгийн дэмий балай зүйлсийг судласаар л. Орчин үеийн судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн сайжруулах шаардлагатай хэн ч маргахгүй гэлээ ч заримдаа бид хүний амьдралын өөр бусад салбарт ач тустай байж үл чадах өөрийн дутагдлыг нуухын тулд хамгийн өчүүхэн жаахан ач холбогдол бүхий зүйлийг судлах ажлын эксперт болох тохиолдол бий. … Ийм учраас алхам тутамдаа “би-математикч”, “би- палеонтологч” гэж зарлахын оронд бид бусдадаа туслаж сурах ёстой. Гэхдээ энэ нь биднээс
Scroll to Top