Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 6 4 8 6
Users Today : 41
Users Yesterday : 30
Total Users : 16486
Views Today : 51
Views Yesterday : 47

Зөгий нь Бархасвадь гаригтай холбоотой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэрээр маш их хөдөлмөрлөж, маш их хэмжээний ашиг тустай бүтээгдэхүүнүүдийг бүтээн бий болгодгоос тэр юм. Тэрээр юу л бий болгоно, тэр бүхэн нь бүгд ашигтай зүйлсүүд байдаг: бал, лав, цэцгийн тоос, тэр ч байтугай түүний ялгадас нь хүртэл. Мөн тэр ч бүү хэл зөгийн цогцос нь хүртэл ашигтай. Тэгэхээр түүний бүх зүйл нь ашигтай гээд төсөөл дөө.

Амьтад дундаас хамгийн ашиг тустай амьтан бол үхэр юм. Шавьжнууд дундаас хамгийн ашиг тустай амьтан бол зөгий юм. Зөгий нь бидэнд дан ганц бүтээгдэхүүнээ өгөөд зогсохгүй байгалийн зүй зохистой тоосжилтод тусладаг мөн бидний үл мэдэх өөр олон процессуудад тусладаг. Зөгий нь байгаль экологийн бохир заваан газарт амьдарч чаддаггүй. Дашрамд нь хэлэхэд өнөө цагт зөгийн популяц мэдэгдэхүй устаж үгүй болж байна. Хэрэв зөгийнүүд устаж үгүй болоод дуусвал тун аюултай сүйрэл гамшгууд эхлэх болно.

Сүү болон гхи буюу шар тос нь ухаан болон тархины нарийн хөгжлийг өгдөг. Сүү нь ухааны сэтгэх хүчийг өгдөг. Зөгий нь биеийн эрүүл мэндийг өгдөг.

Зөгийн бал нь яснаас өвчнүүдийг татан гаргаж чаддаг, тэр ч байтугай энергийн бохирдлыг цэвэрлэж чаддаг тийм шинж чанаруудтай. Хүмүүс, ваннанд усанд орж байхдаа, зөгийн бал асгаад нуруун дээрээ цохиж, татах үйлдлүүдийг хийх аваас бал хар өнгөтэй болдог. Яагаад ингэдгийг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Гэвч зөгийн бал нь үнэхээрийн тийм хүч чадлыг шингээсэн байдаг. Санскритаар үүнийг прабхава хэмээн нэрлэдэг.

Аюурведэд, прабхаваг оюун ухаанаар тайлбарлах боломжгүй буюу ойлгогдошгүй зүйл хэмээн тодорхойлон өгүүлсэн байдаг. Зөгийн бал нь яснаас хэрхэн яаж шлакийг, хорыг татан гаргаж чадаж байна вэ? Ямартай ч зөгийн бал үүнийг хийдэг. Аюурведэд, зөгийн балны тусламжтайгаар анагаан эмчлэх маш олон тооны жоруудыг өгсөн байдаг. Хамгийн гол нь зөгийн балыг зөв хураах ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй. Янз янзын зөгийн бал нь янз янзын байдлаар үйлчилдэг. Ерөнхийдөө энэ нь бүхэл бүтэн том шинжлэх ухаан юм. Ийм ч учраас энэ нь Бархасвадь гаригтай холбогддог.

Түүнчлэн үхэр маллах арчлах нь нь бүхэл бүтэн шинжлэх ухаан мөн. Жишээ нь тэр юу идсэн, ямар үед идсэн гэх мэт? Хэрэв үхэр хошоонгор идэх аваас түүний сүү нь олон янзын өвчнийг эмчилдэг. Хэрэв үнээнд халгай өгөх юм уу эсвэл өвс тэжээлэнд нь халгай нэмэх аваас түүний сүү нь булчингийн системийг сайжруулах шинж чанартай болдог. Хэрэв үхрийг уулын бүсэд тэжээх аваас түүний сүү нь өөртөө пранын хүчийг ихээр шингээдэг. Хэрэв үхрийг зэрлэг сармисаар тэжээх аваас сүү нь онцгой ариутгах шинж чанартай болох бөгөөд нэг гэм нь жаахан гашуун болсон байдаг… Хэрэв үнээ зэрлэг сонгино идэх аваас түүний сүү нь цөсийг цэвэрлэдэг бөгөөд хоол боловсруулах эрхтэн системийг сайн эмчилдэг. Үнээг тодорхой өвс, тусгай ургамлуудаар тэжээх аваас тэрээр өөр бусад олон янзын өвчнүүдийг эмчлэх чадалтай болдог…

Шар тос буюу гарган авахад маш их хэмжээний сүү шаардлагатай байдаг. Яагаад гхи нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болдог вэ? Яагаад гэвэл дурын цөцгийн тос нь мууддаг ба удаан хадгалагддаггүй бол гхиг хичнээн удаан хадгалсан ч хэзээ ч мууддаггүй. Түүнийг газар ухаж хийгээд 100 жилийн дараа гаргаж ирэх аваас гхи тун хатуу болсон байх бөгөөд түүний зөвхөн хутгаар л зүсэх боломжтой болсон байна. Гэвч энэ үед тэрээр хэмжээ хязгааргүй эмчилгээний хүчийг шингээсэн байх болно.

Дээр нь бадмаараг, индранил гэх мэт үнэт чулуудыг хийснээр гхи нь тухайн тухайн шинж чанаруудыг өөртөө авч эхлэдэг тухайд би дуугүй л байя.

Мөн зөгийн бал нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн мөн. Яагаад ? Яагаад гэвэл тэрээр мөн л мууддаггүй ба мөнх оршиж чаддаг. Үнэн гэдэг мөнх. Шар тос мөнх, зөгийн бүтээгдэхүүнүүд мөнх.

Зөгийн лавын тусламжтайгаар хараал, шившлэг, айдас(хүүхэд хөлсөх) зэргийг арилгаж болдог. Олон хүн үүнийг хийдэг. Энэхүү шидийн үйлийг лав цутгах байдлаар хийдэг. Зөвхөн зөгийн лав нь ийм шинж чанаруудтай.

Тэдний гаргадаг бүтээгдэхүүнүүд дуусан шавхагдашгүй. Зөвхөн ухаан муутай хүмүүс л зөгий болон үнээ зэрэг амьтдыг устган хөнөөх болно. Хүн төрөлхтөн үүнийг ойлгон ухамсарлах аваас тэдний оюун ухааны хүч, сайн сайхан байдал нь өсөн нэмэгдэх бөгөөд түүний дотор эдийн засаг нь ч өсөн хөгжих болно.

Ийм маягаар зөгий болон түүнтэй холбоотой бүхэн Бархасадьтай холбоотой байдаг. Иймээс ч зөгийн балыг бурханд өргөдөг. Өөрөөр хэлбэл мөнхийг мөнхөд нь өргөж буй гэсэн үг юм.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Владимирович Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Зөгий нь Бархасвадь гаригтай холбоотой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэрээр маш их хөдөлмөрлөж, маш их хэмжээний ашиг тустай бүтээгдэхүүнүүдийг бүтээн бий болгодгоос тэр юм. Тэрээр юу л бий болгоно, тэр бүхэн нь бүгд ашигтай зүйлсүүд байдаг: бал, лав, цэцгийн тоос, тэр ч байтугай түүний ялгадас нь хүртэл. Мөн тэр ч бүү хэл зөгийн цогцос нь хүртэл ашигтай. Тэгэхээр түүний бүх зүйл нь ашигтай гээд төсөөл дөө. Амьтад дундаас хамгийн ашиг тустай амьтан бол үхэр юм. Шавьжнууд дундаас хамгийн ашиг тустай амьтан бол зөгий юм. Зөгий нь бидэнд дан ганц бүтээгдэхүүнээ өгөөд зогсохгүй байгалийн зүй зохистой тоосжилтод тусладаг мөн бидний үл мэдэх өөр олон процессуудад тусладаг. Зөгий нь байгаль экологийн бохир заваан газарт амьдарч чаддаггүй. Дашрамд нь хэлэхэд өнөө цагт зөгийн популяц мэдэгдэхүй устаж үгүй болж байна. Хэрэв зөгийнүүд устаж үгүй болоод дуусвал тун аюултай сүйрэл гамшгууд эхлэх болно. Сүү болон гхи буюу шар тос нь ухаан болон тархины нарийн хөгжлийг өгдөг. Сүү нь ухааны сэтгэх хүчийг өгдөг. Зөгий нь биеийн эрүүл мэндийг өгдөг. Зөгийн бал нь яснаас өвчнүүдийг татан гаргаж чаддаг, тэр ч байтугай энергийн бохирдлыг цэвэрлэж чаддаг тийм шинж чанаруудтай. Хүмүүс, ваннанд усанд орж байхдаа, зөгийн бал асгаад нуруун дээрээ цохиж, татах үйлдлүүдийг хийх аваас бал хар өнгөтэй болдог. Яагаад ингэдгийг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Гэвч зөгийн бал нь үнэхээрийн тийм хүч чадлыг шингээсэн байдаг. Санскритаар үүнийг прабхава хэмээн нэрлэдэг. Аюурведэд, прабхаваг оюун ухаанаар тайлбарлах боломжгүй буюу ойлгогдошгүй зүйл хэмээн тодорхойлон өгүүлсэн байдаг. Зөгийн бал нь яснаас хэрхэн яаж шлакийг, хорыг татан гаргаж чадаж байна вэ? Ямартай ч зөгийн бал үүнийг хийдэг. Аюурведэд, зөгийн балны тусламжтайгаар анагаан эмчлэх маш олон тооны жоруудыг өгсөн байдаг. Хамгийн гол нь зөгийн балыг зөв хураах ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй. Янз янзын зөгийн бал нь янз янзын байдлаар үйлчилдэг. Ерөнхийдөө энэ нь бүхэл бүтэн том шинжлэх ухаан юм. Ийм ч учраас энэ нь Бархасвадь гаригтай холбогддог. Түүнчлэн үхэр маллах арчлах нь нь бүхэл бүтэн шинжлэх ухаан мөн. Жишээ нь тэр юу идсэн, ямар үед идсэн гэх мэт? Хэрэв үхэр хошоонгор идэх аваас түүний сүү нь олон янзын өвчнийг эмчилдэг. Хэрэв үнээнд халгай өгөх юм уу эсвэл өвс тэжээлэнд нь халгай нэмэх аваас түүний сүү нь булчингийн системийг сайжруулах шинж чанартай болдог. Хэрэв үхрийг уулын бүсэд тэжээх аваас түүний сүү нь өөртөө пранын хүчийг ихээр шингээдэг. Хэрэв үхрийг зэрлэг сармисаар тэжээх аваас сүү нь онцгой ариутгах шинж чанартай болох бөгөөд нэг гэм нь жаахан гашуун болсон байдаг… Хэрэв үнээ зэрлэг сонгино идэх аваас түүний сүү нь цөсийг цэвэрлэдэг бөгөөд хоол боловсруулах эрхтэн системийг сайн эмчилдэг. Үнээг тодорхой өвс, тусгай ургамлуудаар тэжээх аваас тэрээр өөр бусад олон янзын өвчнүүдийг эмчлэх чадалтай болдог… Шар тос буюу гарган авахад маш их хэмжээний сүү шаардлагатай байдаг. Яагаад гхи нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болдог вэ? Яагаад гэвэл дурын цөцгийн тос нь мууддаг ба удаан хадгалагддаггүй бол гхиг хичнээн удаан хадгалсан ч хэзээ ч мууддаггүй. Түүнийг газар ухаж хийгээд 100 жилийн дараа гаргаж ирэх аваас гхи тун хатуу болсон байх бөгөөд түүний зөвхөн хутгаар л зүсэх боломжтой болсон байна. Гэвч энэ үед тэрээр хэмжээ хязгааргүй эмчилгээний хүчийг шингээсэн
Scroll to Top