Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ.

Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог.

Есөн гаригийн чулууд ба тэдгээрийн ач тусын талаар товч дурвал:

Шар индранил(Бархасвадь гаригийн чулуу) – Бурханлаг мэдлэг, харилцаа, амжилт, ашиг орлого, алба карьер ахиц дэвшил, элбэг дэлбэг байдал

Цэнхэр индранил (Санчир ) – Зөн совин, шийдвэр гаргах чадвар, амжилт, бурханлаг гэгээрэл

Шүр(Ангараг) – Биемахбодийн болон сэтгэлийн хүч, биеийн ерөнхий чалх, амьдралын эрч хүч, дайчин чанар

Бадмаараг(Нар)– Эрүүл мэндийн ерөнхий байдал, эд баялаг, хүч чадал, нэр төр, алдар суу

Сувд(Сар) –Ухаан буюу сэтгэл санааны амар амгалан байдал, эр зориг, тогтвортой байдал, хайр, харилцаа

Маргад (Буд)– Хүсэл мөрөөдлийн биелэлт, бурханлаг сэргэл, хөгжил, хайр, бусдыг энэрэн хайрлах сэтгэл

Муурын нүд(Кету) – Чөлөөт сэтгэлгээ, тэвчил наминчлал, аз хийморь, хамгаалалт, эмчлэн анагаах чадвар, гэгээрэл

Гомед(Раху)– Аз хийморь, хүч чадал, амжилт, бурханлаг адислал

Алмааз(Сугар)– Эд баялаг, бүтээлч чанар, амжилт, гэрлэлт, хайр сэтгэл, өрөвдөн энэрэх сэтгэл

 

Чулууд хэрхэн үйлчилдэг вэ?

Эртний эрдэмтэн мэргэдийн өгүүлснээр, үнэт чулууд нь гаригсын сөрөг энергийг саармагжуулж, эерэг сайнынх нь хүчийг нэмэгдүүлдэг. Тэдгээрийн өнгө ба гаргах тодорхой чичирхийлэл, долгион нь чакра буюу хүрдүүдийн үйл ажиллагаа, өнгө, чичирхийлэл долгионтой харгалзан тохирдог.

Тодорхой хуруунд үнэт чулууг арьсанд үл ялиг хүрч байхаар зүүх нь тухайн гаригаас цацарч буй сансрын гэрэл туяаг ихэсгэн ингэснээрээ бие дэхь харгалзах чакруудад нөлөөллөө үзүүлдэг байна. Ингэснээр тухайн чакра буюу хүрдтэй холбоотой асуудлууд эерэгээр засран сайжрах боломжтой болно.

Үүнийг хүснэгтээр үзүүлвэл:

Сансрын өнгө Гариг Чакра Үнэт чулуу
Бүх өнгө

Буюу цагаан

Сугар Хрит падма

Буюу зүрхний

Алмаз буюу очир эрдэнэ
Хэт ягаан Раху  Ажна Гессонит
Ягаан   Сахасрара Ягаан болор буюу аметист
Индиго Санчир Ажна Цэнхэр индранил
Цэнхэр Бархасвадь Вишуддха Шар индранил
Ногоон Буд Зүрхний Маргад
Шар Нар Манипура Бадмаараг, шар молор
Улбар шар Сар Сватхистхана Сувд
Улаан Ангараг Муладхара Шүр
Хэт улаан Кету  Муладхара Муурын нүд

Бэлтгэсэн: Балабхадра дас

Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ. Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог. Есөн гаригийн чулууд ба тэдгээрийн ач тусын талаар товч дурвал: Шар индранил(Бархасвадь гаригийн чулуу) – Бурханлаг мэдлэг, харилцаа, амжилт, ашиг орлого, алба карьер ахиц дэвшил, элбэг дэлбэг байдал Цэнхэр индранил (Санчир ) – Зөн совин, шийдвэр гаргах чадвар, амжилт, бурханлаг гэгээрэл Шүр(Ангараг) – Биемахбодийн болон сэтгэлийн хүч, биеийн ерөнхий чалх, амьдралын эрч хүч, дайчин чанар Бадмаараг(Нар)– Эрүүл мэндийн ерөнхий байдал, эд баялаг, хүч чадал, нэр төр, алдар суу Сувд(Сар) –Ухаан буюу сэтгэл санааны амар амгалан байдал, эр зориг, тогтвортой байдал, хайр, харилцаа Маргад (Буд)– Хүсэл мөрөөдлийн биелэлт, бурханлаг сэргэл, хөгжил, хайр, бусдыг энэрэн хайрлах сэтгэл Муурын нүд(Кету) – Чөлөөт сэтгэлгээ, тэвчил наминчлал, аз хийморь, хамгаалалт, эмчлэн анагаах чадвар, гэгээрэл Гомед(Раху)– Аз хийморь, хүч чадал, амжилт, бурханлаг адислал Алмааз(Сугар)– Эд баялаг, бүтээлч чанар, амжилт, гэрлэлт, хайр сэтгэл, өрөвдөн энэрэх сэтгэл   Чулууд хэрхэн үйлчилдэг вэ? Эртний эрдэмтэн мэргэдийн өгүүлснээр, үнэт чулууд нь гаригсын сөрөг энергийг саармагжуулж, эерэг сайнынх нь хүчийг нэмэгдүүлдэг. Тэдгээрийн өнгө ба гаргах тодорхой чичирхийлэл, долгион нь чакра буюу хүрдүүдийн үйл ажиллагаа, өнгө, чичирхийлэл долгионтой харгалзан тохирдог. Тодорхой хуруунд үнэт чулууг арьсанд үл ялиг хүрч байхаар зүүх нь тухайн гаригаас цацарч буй сансрын гэрэл туяаг ихэсгэн ингэснээрээ бие дэхь харгалзах чакруудад нөлөөллөө үзүүлдэг байна. Ингэснээр тухайн чакра буюу хүрдтэй холбоотой асуудлууд эерэгээр засран сайжрах боломжтой болно. Үүнийг хүснэгтээр үзүүлвэл: Сансрын өнгө Гариг Чакра Үнэт чулуу Бүх өнгө Буюу цагаан Сугар Хрит падма Буюу зүрхний Алмаз буюу очир эрдэнэ Хэт ягаан Раху  Ажна Гессонит Ягаан   Сахасрара Ягаан болор буюу аметист Индиго Санчир Ажна Цэнхэр индранил Цэнхэр Бархасвадь Вишуддха Шар индранил Ногоон Буд Зүрхний Маргад Шар Нар Манипура Бадмаараг, шар молор Улбар шар Сар Сватхистхана Сувд Улаан Ангараг Муладхара Шүр Хэт улаан Кету  Муладхара Муурын нүд Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top