Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 9 9 2 9
Users Today : 7
Users Yesterday : 24
Total Users : 9929
Views Today : 7
Views Yesterday : 31

Минскийн сүмийн Ням гаригийн хөтөлбөрт Анатолий нэрт залуу тогтмол ирдэг байлаа. Гэтэл сар гарангийн хугацаанд тэр үзэгдсэнгүй. Дараахан нь Анатолий ирсэн бөгөөд түүнд юу тохиолдсон талаар асуухад тэрээр өөрт тохиолдсон дараахь түүхийг ярьж өгсөн билээ:

-Эцэг маань саяхан нас нөгчсөн юм. Тэр үнэн алдартны шашны хуврага хүн байлаа. Түүнийг нас барсны дараа бие цогцосных нь орчимд би бүтэн хоёр хоногийн турш Бурханы ариун нэрийг эрхин дээрээ тасралтгүй давтан уншсан билээ.

 

Гэтэл оршуулах ёслол болсны дараа эцэг маань миний зүүдэнд  ирсэн юм. Эцэг маань, түүний бие цогцосны орчимд мөргөл залбирал уншиж байсанд маань тун тун их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ залбирлууд шүүгдэх үеийн түүний байдалд маш их тус хүргэсэн  хэмээсэн юм. Тэр надад нас нөгчих үед нь чухам юу юу тохиолдсон талаар ярьж өгсөн билээ.

Нэг мэдэхнээ, түүний өмнө гурван аймшигт бодгаль зогсож байхыг тэр харжээ. Тэд түүний хүзүүг олсоор оосорлон, чулуурхаг тал дундуур чирж гулдран авч оджээ. Чулуунууд түүний биеийг урж, маш ихээр өвтгөн, шархлуулж байв. Дараа нь нөгөө газар нь элсэн цөл болон хувирсан байна. Эцгийн маань ам цангаж, тэднээс уух юм өгөхийг гуйжээ. Гэтэл нөгөө бодгалиуд түүгээр элэг доог хийн уух юмны оронд ам руу нь давс хийжээ. Үүний дараа түүний цангах гэдэг бүр ч тэсэшгүй бэрх болсон байна. Эцэст нь түүнийг чирсээр ордонд авч иржээ. Хаан сэнтий дээр гайхамшигт тансаг хээнцэр хувцас бүхий үзэсгэлэн төгөлдөр шүүгч суух аж… Шүүгчийн дэргэд гартаа ном барьсан нэгэн хүн зогсох ба тэрээр эцгийн маань үйлдэж байсан нүгэл хилэнцүүдийг тоочин уншиж эхлэв гэнэ. Тэгмэгц эцэг маань тэсч чадалгүй, өөрийгөө лам хуврага хүн, Бурханд үйлчлэн зүтгэдэг байсан юм шүү хэмээн хашгирч орхижээ. Хариуд нь шүүгч егөөдсөн янзаар, тийм гэж үү? Бурханд үйлчилдэг байсан гэв үү та?  хэмээн асуухад эцэг маань, өөрийгөө цаг ямагт хүмүүсийн сайн сайхны төлөө мөргөл залбирал уншдаг байсан хэмээн дуржигнуулж гарчээ. Шүүгч ч мөн л үл итгэсэн янзтай, тийм үү, хүмүүсийн төлөө залбирдаг байсан гэнэ ий?,    хэмээжээ. Эцэг маань эцэст нь цөхрөнгөө бараад “Одоо би яаж аврагддаг билээ?” хэмээн гуниглан бодож зогсжээ. Гэтэл энэ үес шүүгч рүү хэн нэгэн утасдах шиг болсон ба шүүгч хариуд нь, тийм, тийм, тэгэлгүй яахав, – гэж хариуллаа гэнэ. Үүний дараа шүүгч, мөнөөхь түүнийг чирж ирсэн бодгалиудад хандан түүнийг суллахыг тушаав. “Бид түүнийг суллах хэрэгтэй болжээ. Түүний хойноос хүү нь залбирал уншиж байна гэнэ” хэмээн тэр өгүүлсэн байна. Эцэг маань ч, хүүгийнхээ залбирлын ачаар тамд ойчихгүй нь гэдгээ ойлгосон аж. Ийнхүү тэрээр надад маш их талархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Өглөө нь эхнэр, охин хоёр маань тус бүрдээ  яг л минийхтэй адил төстэй зүүд зүүдлэснээ ярьцгаасан юм. Тэдний зүүдэнд нас нөгчсөн эцэг маань хүрэлцэн ирээд тэднийг эрхин дээр Бурханы ариун нэрийг давтан уншиж байгаарай, ингэх нь хүнд хэцүү цаг мөчид авран тусладаг юм шүү хэмээсэн ажээ.

Ийм л гайхалтай түүхийг Анатолий маань бидэнтэй хуваалцсан билээ.

“Түүхийг хүүрнэн ярьсан – Врикодара дас”

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Минскийн сүмийн Ням гаригийн хөтөлбөрт Анатолий нэрт залуу тогтмол ирдэг байлаа. Гэтэл сар гарангийн хугацаанд тэр үзэгдсэнгүй. Дараахан нь Анатолий ирсэн бөгөөд түүнд юу тохиолдсон талаар асуухад тэрээр өөрт тохиолдсон дараахь түүхийг ярьж өгсөн билээ: -Эцэг маань саяхан нас нөгчсөн юм. Тэр үнэн алдартны шашны хуврага хүн байлаа. Түүнийг нас барсны дараа бие цогцосных нь орчимд би бүтэн хоёр хоногийн турш Бурханы ариун нэрийг эрхин дээрээ тасралтгүй давтан уншсан билээ.   Гэтэл оршуулах ёслол болсны дараа эцэг маань миний зүүдэнд  ирсэн юм. Эцэг маань, түүний бие цогцосны орчимд мөргөл залбирал уншиж байсанд маань тун тун их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ залбирлууд шүүгдэх үеийн түүний байдалд маш их тус хүргэсэн  хэмээсэн юм. Тэр надад нас нөгчих үед нь чухам юу юу тохиолдсон талаар ярьж өгсөн билээ. Нэг мэдэхнээ, түүний өмнө гурван аймшигт бодгаль зогсож байхыг тэр харжээ. Тэд түүний хүзүүг олсоор оосорлон, чулуурхаг тал дундуур чирж гулдран авч оджээ. Чулуунууд түүний биеийг урж, маш ихээр өвтгөн, шархлуулж байв. Дараа нь нөгөө газар нь элсэн цөл болон хувирсан байна. Эцгийн маань ам цангаж, тэднээс уух юм өгөхийг гуйжээ. Гэтэл нөгөө бодгалиуд түүгээр элэг доог хийн уух юмны оронд ам руу нь давс хийжээ. Үүний дараа түүний цангах гэдэг бүр ч тэсэшгүй бэрх болсон байна. Эцэст нь түүнийг чирсээр ордонд авч иржээ. Хаан сэнтий дээр гайхамшигт тансаг хээнцэр хувцас бүхий үзэсгэлэн төгөлдөр шүүгч суух аж… Шүүгчийн дэргэд гартаа ном барьсан нэгэн хүн зогсох ба тэрээр эцгийн маань үйлдэж байсан нүгэл хилэнцүүдийг тоочин уншиж эхлэв гэнэ. Тэгмэгц эцэг маань тэсч чадалгүй, өөрийгөө лам хуврага хүн, Бурханд үйлчлэн зүтгэдэг байсан юм шүү хэмээн хашгирч орхижээ. Хариуд нь шүүгч егөөдсөн янзаар, тийм гэж үү? Бурханд үйлчилдэг байсан гэв үү та?  хэмээн асуухад эцэг маань, өөрийгөө цаг ямагт хүмүүсийн сайн сайхны төлөө мөргөл залбирал уншдаг байсан хэмээн дуржигнуулж гарчээ. Шүүгч ч мөн л үл итгэсэн янзтай, тийм үү, хүмүүсийн төлөө залбирдаг байсан гэнэ ий?,    хэмээжээ. Эцэг маань эцэст нь цөхрөнгөө бараад “Одоо би яаж аврагддаг билээ?” хэмээн гуниглан бодож зогсжээ. Гэтэл энэ үес шүүгч рүү хэн нэгэн утасдах шиг болсон ба шүүгч хариуд нь, тийм, тийм, тэгэлгүй яахав, – гэж хариуллаа гэнэ. Үүний дараа шүүгч, мөнөөхь түүнийг чирж ирсэн бодгалиудад хандан түүнийг суллахыг тушаав. “Бид түүнийг суллах хэрэгтэй болжээ. Түүний хойноос хүү нь залбирал уншиж байна гэнэ” хэмээн тэр өгүүлсэн байна. Эцэг маань ч, хүүгийнхээ залбирлын ачаар тамд ойчихгүй нь гэдгээ ойлгосон аж. Ийнхүү тэрээр надад маш их талархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Өглөө нь эхнэр, охин хоёр маань тус бүрдээ  яг л минийхтэй адил төстэй зүүд зүүдлэснээ ярьцгаасан юм. Тэдний зүүдэнд нас нөгчсөн эцэг маань хүрэлцэн ирээд тэднийг эрхин дээр Бурханы ариун нэрийг давтан уншиж байгаарай, ингэх нь хүнд хэцүү цаг мөчид авран тусладаг юм шүү хэмээсэн ажээ. Ийм л гайхалтай түүхийг Анатолий маань бидэнтэй хуваалцсан билээ. “Түүхийг хүүрнэн ярьсан – Врикодара дас” Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top