Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62
Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа.

Прабхупада  хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр:

-Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм.

Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа.

Жо Пайн:

-Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны төлөөлөгч шашин номд сургах ёстой гэж? – хэмээн эхний довтолгоогоо хийв.

Прабхупада аажуу бөгөөд үгээ тун нухацтайгаар цэгнэн байж:

-Үхэл хаа сайгүй л байдаг. Тэр бол зуун хувийн баталгаатай зүйл, – гэв.

Жо түр зогсосхийн бодолхийлснээ:

-Танай шашин Дэлхийг хавтгай гэж сургадаг гэл үү? ! – хэмээн асуув.

Прабхупада, сансрын хурд, орон зай, цаг хугацааны талаархи хүнд хэцүү ведийн сансарзүйн үзлийг тайлбарласангүй. Тэрээр зүгээр л:

-Намайг явж байхад газар хаа сайгүй л хавтгай байдаг, – хэмээн хариулав.

Жо тун ч удаан чимээгүй боллоо. Энэ саатлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд микрофоныг Жо Пайны туслах эмэгтэй өөртөө аваад тун ч ухаантай янзаар:

-Та яагаад толгойтой үсээ нүцгэртэл нь хусуулсан юм бэ? – хэмээн асуувал, Прабхупада хариуд нь:

-Харин та яагаад хөлөө юу ч үгүй болтол нь нүцгэлээ вэ? Үүний оронд хөлөө дулаахан шиг байлгаж, толгойгоо сэрүүхэн шиг байлгавал хавьгүй дээр. Хэрэв та богино юбка өмсөлгүй хөлөө дулаахан шиг байлгаад байвал эрчүүдийн толгой сэрүүхэн байгаад байх болно. Хөлийг дулаан, толгойг сэрүүн байлгах нь дээр – хэмээн хариулав.

Энэ хооронд Жо сэхээ орсон байсан тул:

-Хэрэв бүгд тан шиг кришнаитууд болчихвол юу болдог бол доо? – хэмээхүйд Прабхупада:

-Бүү санаа зов. Энэ талаар сонсохыг хүсдэггүй яг тантай адил тэнэгүүд хэзээ ямагт байсаар байдаг юм, – гэв.

Жо Пайн чимээгүй болов. Туслах эмэгтэй ч чимээгүй болов. Харин Прабхупада, “Жо Пайнтай хамтдаа” нэвтрүүлгийн америк сонсогчдод өөрийн сургаал айлдвараа тайлбарлаж эхлэсэн юм.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

 

Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа. Прабхупада  хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр: -Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм. Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа. Жо Пайн: -Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны төлөөлөгч шашин номд сургах ёстой гэж? – хэмээн эхний довтолгоогоо хийв. Прабхупада аажуу бөгөөд үгээ тун нухацтайгаар цэгнэн байж: -Үхэл хаа сайгүй л байдаг. Тэр бол зуун хувийн баталгаатай зүйл, – гэв. Жо түр зогсосхийн бодолхийлснээ: -Танай шашин Дэлхийг хавтгай гэж сургадаг гэл үү? ! – хэмээн асуув. Прабхупада, сансрын хурд, орон зай, цаг хугацааны талаархи хүнд хэцүү ведийн сансарзүйн үзлийг тайлбарласангүй. Тэрээр зүгээр л: -Намайг явж байхад газар хаа сайгүй л хавтгай байдаг, – хэмээн хариулав. Жо тун ч удаан чимээгүй боллоо. Энэ саатлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд микрофоныг Жо Пайны туслах эмэгтэй өөртөө аваад тун ч ухаантай янзаар: -Та яагаад толгойтой үсээ нүцгэртэл нь хусуулсан юм бэ? – хэмээн асуувал, Прабхупада хариуд нь: -Харин та яагаад хөлөө юу ч үгүй болтол нь нүцгэлээ вэ? Үүний оронд хөлөө дулаахан шиг байлгаж, толгойгоо сэрүүхэн шиг байлгавал хавьгүй дээр. Хэрэв та богино юбка өмсөлгүй хөлөө дулаахан шиг байлгаад байвал эрчүүдийн толгой сэрүүхэн байгаад байх болно. Хөлийг дулаан, толгойг сэрүүн байлгах нь дээр – хэмээн хариулав. Энэ хооронд Жо сэхээ орсон байсан тул: -Хэрэв бүгд тан шиг кришнаитууд болчихвол юу болдог бол доо? – хэмээхүйд Прабхупада: -Бүү санаа зов. Энэ талаар сонсохыг хүсдэггүй яг тантай адил тэнэгүүд хэзээ ямагт байсаар байдаг юм, – гэв. Жо Пайн чимээгүй болов. Туслах эмэгтэй ч чимээгүй болов. Харин Прабхупада, “Жо Пайнтай хамтдаа” нэвтрүүлгийн америк сонсогчдод өөрийн сургаал айлдвараа тайлбарлаж эхлэсэн юм. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас    
Scroll to Top