Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Ведийн зурхайн судар номонд эрүүл саруул хүүхэдтэй болох тааламжтай цаг мөчийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ тухай товч авч үзье.

Юуны түрүүнд унтлагын өрөө зөв, аятай тухтай байх ёстой бөгөөд гоёж чимэглэсэн, зандан, шинэхэн цэцэг гэх мэт ариун тансаг үнэртэнг уугиулж, унгатгах хэрэгтэй. Мөн тэрхүү өрөөнд ариун гол мөрний цэнгэг усаар дүүргэсэн сав суулгыг байрлуулж болно. Ингээд юу юунаас эрхэм нь хосуудын ухаан санааг үймээн самууруулах юу ч байх ёсгүй.

Үр хүүхэдтэй болоход хамгийн тохиромжтой од буюу накшатрууд нь – Рохини, Мригашира, Дханишта, Уттарапхалгуни, Хаста, Свати, Анурадха, Уттарашадха, Шравана, Сатабхиша, Уттарабхадрапада.

Пунарвасу, Пушйа, Читра одтой өдөр таатай нөлөөллийн хувьд дунд зэрэг. Бусад накшатруудаас зайлсхийх хэрэгтэй.

Гариг өдрийн хувьд даваа, лхагва, пүрэв, баасан таламжтай хийгээд бямба, мягмар, ням таагүй сөрөг нөлөөтэй.

Жанма-тара буюу хосууд өөрсдийн төрсөн одноос тоолоход 1 дэхь 10 дахь, 19 дахь одтой өдөр, мөн вадха тара буюу төрсөн одноос тоолоход 7 дахь, 16 дахь, 25 дахь өдрөөс зайлсхий.

Чатуртхи буюу шинийн 4, шашти буюу шинийн 6, аштами буюу шинийн 8, навами буюу шинийн 9, чатурдаши буюу шинийн 14, шинийн 15, шинийн 1-нээс бусад титхи буюу сарны өдөр сайн.

Жанма-накшатра буюу төрөх үеийн накшатр, 10 дахь накшатра буюу ану-жанма накшатра, тхри-жанма буюу 19 дахь накшатраас онцгойлон зайлсхийх хэрэгтэй. 12- дахь накшатр мөн тааламжгүй.

Ургах орд Лагна – Үхэр, Ихэр, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Загас байвал сайн. Бусад төрлийн ургах ордоос зайлсхий. Лагна буюу ургах орд нь түүнчлэн төрөх үеийн Сарны байршлаас 8 дахь гэрт байж болохгүй.

Ритху-дхинам – хэмээх санскрит нэр томъёо нь сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрөөс тоолоод арван зургаан өдрийг илтгэдэг. Эдгээр өдрүүдийн тэгш бус буюу сондгой өдрүүд нь эмэгтэй, тэгш өдрүүд нь эрэгтэй хүхэдтэй болох бололцоог олгодог. Хүү төрүүлэхийг хүсч буй хосууд тэгш тоотой өдрийг сонгох хэрэгтэй. Мөчлөгийн эхний дөрвөн өдрийн хугацаанд эр, эмийн харьцаанд орвол сэтгэцийн болон бие махбодийн эмгэгтэй гэх мэтийн эрүүл саруул бус үр удамтай болох тул болгоомжил.

Доор ритху-дхинамд хүүхэдтэй болохын үр дагаврыг дурдая:

  • Мөчлөгийн эхний өдөр нөхрийн амь насанд томоохон асуудлыг авчирна.
  • Хоёр дахь өдөр эхнэрийн амь насанд цөвтэй.
  • Гурав дахь өдөр абортод орох буюу хүүхдийн амь насанд таагүй
  • Дөрөв дэхь өдөр ядуугийн зовлонд унасан, нас богинотой тэнэг, гэр оронгүй, аз хийморьгүй, сайн чанар хийгээд зуршлын сүүдэр ч үгүй тийм хүүтэй болно
  • Тав дахь өдөр охинтой болох бололцоо олдоно
  • Зургаа дахь өдөр удам залгах, удам угсааг үргэлжлүүлэх хүү төрнө.
  • Долоо дахь өдөр үр хүхэд үгүй охинтой болно.
  • Найм дахь өдөр буянтай сайн хүүтэй болно.
  • Ес дэхь өдөр ёс суртахуун муутай охинтой болно.
  • Арав дахь өдөр магтууштай, сайшаагууштай хүү төрнө.
  • Арван нэг дэхь өдөр шударга бус зан араншинтай охин заяана.
  • Арван хоёр дахь өдөр буянтай сайн хүүг урин дуудна.
  • Арван гурав дахь өдөр буянтай сайн охин үр заяана.
  • Арван дөрөв дэхь өдөр үр тариа хийгээд алт эрдэнэсээр элбэг баян тансаг хүүтэй болно
  • Арван тав дахь өдөр богино настай охин заяана.
  • Мөчлөг эхлэснээс хойш арван зургаа дах өдөр маш өндөр оюун ухаантай хүү заяах болно.

Хосууд удам угсаагаа буянтай, аз жаргалтай, амжилт хийморьтой байлгахын тулд дээр заасан зөвхөн тааламжтай сайн өдрүүдийг сонгох ёстой юм.

Үүний зэрэгцээ ирээдүйн хүйсийг сонгох тусгай зурхайн арга хэрэгсэл ч байдаг.

“Медицинская астрология”номоос товчлон орчуулсан:

Балабхадра дас

Ведийн зурхайн судар номонд эрүүл саруул хүүхэдтэй болох тааламжтай цаг мөчийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ тухай товч авч үзье. Юуны түрүүнд унтлагын өрөө зөв, аятай тухтай байх ёстой бөгөөд гоёж чимэглэсэн, зандан, шинэхэн цэцэг гэх мэт ариун тансаг үнэртэнг уугиулж, унгатгах хэрэгтэй. Мөн тэрхүү өрөөнд ариун гол мөрний цэнгэг усаар дүүргэсэн сав суулгыг байрлуулж болно. Ингээд юу юунаас эрхэм нь хосуудын ухаан санааг үймээн самууруулах юу ч байх ёсгүй. Үр хүүхэдтэй болоход хамгийн тохиромжтой од буюу накшатрууд нь – Рохини, Мригашира, Дханишта, Уттарапхалгуни, Хаста, Свати, Анурадха, Уттарашадха, Шравана, Сатабхиша, Уттарабхадрапада. Пунарвасу, Пушйа, Читра одтой өдөр таатай нөлөөллийн хувьд дунд зэрэг. Бусад накшатруудаас зайлсхийх хэрэгтэй. Гариг өдрийн хувьд даваа, лхагва, пүрэв, баасан таламжтай хийгээд бямба, мягмар, ням таагүй сөрөг нөлөөтэй. Жанма-тара буюу хосууд өөрсдийн төрсөн одноос тоолоход 1 дэхь 10 дахь, 19 дахь одтой өдөр, мөн вадха тара буюу төрсөн одноос тоолоход 7 дахь, 16 дахь, 25 дахь өдрөөс зайлсхий. Чатуртхи буюу шинийн 4, шашти буюу шинийн 6, аштами буюу шинийн 8, навами буюу шинийн 9, чатурдаши буюу шинийн 14, шинийн 15, шинийн 1-нээс бусад титхи буюу сарны өдөр сайн. Жанма-накшатра буюу төрөх үеийн накшатр, 10 дахь накшатра буюу ану-жанма накшатра, тхри-жанма буюу 19 дахь накшатраас онцгойлон зайлсхийх хэрэгтэй. 12- дахь накшатр мөн тааламжгүй. Ургах орд Лагна – Үхэр, Ихэр, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Загас байвал сайн. Бусад төрлийн ургах ордоос зайлсхий. Лагна буюу ургах орд нь түүнчлэн төрөх үеийн Сарны байршлаас 8 дахь гэрт байж болохгүй. Ритху-дхинам – хэмээх санскрит нэр томъёо нь сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрөөс тоолоод арван зургаан өдрийг илтгэдэг. Эдгээр өдрүүдийн тэгш бус буюу сондгой өдрүүд нь эмэгтэй, тэгш өдрүүд нь эрэгтэй хүхэдтэй болох бололцоог олгодог. Хүү төрүүлэхийг хүсч буй хосууд тэгш тоотой өдрийг сонгох хэрэгтэй. Мөчлөгийн эхний дөрвөн өдрийн хугацаанд эр, эмийн харьцаанд орвол сэтгэцийн болон бие махбодийн эмгэгтэй гэх мэтийн эрүүл саруул бус үр удамтай болох тул болгоомжил. Доор ритху-дхинамд хүүхэдтэй болохын үр дагаврыг дурдая: Мөчлөгийн эхний өдөр нөхрийн амь насанд томоохон асуудлыг авчирна. Хоёр дахь өдөр эхнэрийн амь насанд цөвтэй. Гурав дахь өдөр абортод орох буюу хүүхдийн амь насанд таагүй Дөрөв дэхь өдөр ядуугийн зовлонд унасан, нас богинотой тэнэг, гэр оронгүй, аз хийморьгүй, сайн чанар хийгээд зуршлын сүүдэр ч үгүй тийм хүүтэй болно Тав дахь өдөр охинтой болох бололцоо олдоно Зургаа дахь өдөр удам залгах, удам угсааг үргэлжлүүлэх хүү төрнө. Долоо дахь өдөр үр хүхэд үгүй охинтой болно. Найм дахь өдөр буянтай сайн хүүтэй болно. Ес дэхь өдөр ёс суртахуун муутай охинтой болно. Арав дахь өдөр магтууштай, сайшаагууштай хүү төрнө. Арван нэг дэхь өдөр шударга бус зан араншинтай охин заяана. Арван хоёр дахь өдөр буянтай сайн хүүг урин дуудна. Арван гурав дахь өдөр буянтай сайн охин үр заяана. Арван дөрөв дэхь өдөр үр тариа хийгээд алт эрдэнэсээр элбэг баян тансаг хүүтэй болно Арван тав дахь өдөр богино настай охин заяана. Мөчлөг эхлэснээс хойш арван зургаа дах өдөр маш өндөр оюун ухаантай хүү заяах болно. Хосууд удам угсаагаа буянтай, аз жаргалтай, амжилт хийморьтой байлгахын тулд дээр заасан зөвхөн тааламжтай сайн өдрүүдийг сонгох ёстой юм. Үүний зэрэгцээ ирээдүйн хүйсийг сонгох тусгай зурхайн арга
Scroll to Top